ЦИСТИТ БУЮУ ДАВСАГНЫ ҮРЭВСЛИЙН ТАЛААР

Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр шээсний замын халдварын нэг төрөл юм.  Эхний үед шинж тэмдэг хөнгөн илэрдэг бөгөөд эмчилгээ хийлгэхгүй удаа явбал цаашлаад олон хүндрэлүүд үүсэх аюултай. Энэхүү нийтлэлээр цистит үүсэх үндсэн шалтгаан, хэрхэн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар авч үзэх болно.

Цистит гэж юу вэ?

Нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл бөгөөд нян нь давсагны салст бүрхэвчинд наалдаж, тэр хэсгийг цочроож үрэвслийг үүсгэдэг. Үүнийг цистит буюу давсагны үрэвсэл гэж нэрлэдэг.

Цистит нь нас хүйс үл хамааран хүн бүрд тохиолддог. Ихэвчлэн эмэгтэйчүүдийн дунд илүү түгээмэл. Учир нь эмэгтэй хүний шээсний сүв яг үтрээний хажууд талд байдаг учраас дээшээ өгсөх замын халдвар авч үргэлж цистит хөдлөөд байдаг.

Цистит нь цочмог болон архаг гэсэн хоёр төрлөөр илэрдэг.

Хүйтэн сэрүүний улиралд аль эсвэл бага зэргийн даарснаас үүдэн ЦИСТИТ БУЮУ ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛ үүсдэг хэмээн боддог ч маш олон хүчин зүйлсээс үүдэлтэй.

             НЯНГИЙН ГАРАЛТАЙ ЦИСТИТ

  • Шээсний замын үрэвсэл нь биеийн гадна байрлах нянгууд шээсний сүвээр шээс ялгаруулах тогтолцоо руу нэвтэрч үржиж олширсоноос үүснэ. Циститийн 90% орчим хувь нь Escherichia coli (E. coli) төрлийн нянгаар үүсгэгддэг. Энэхүү нян хүний бүдүүн гэдсэнд байрлахдаа хор хөнөөл багатай ч бөөр шээсний замд орохоор цистит үүсгэх үндсэн шалтгаан болдог билээ.
  • Нянгийн гаралтай цистит бэлгийн идэвхитэй харилцаанд байдаг эмэгтэйчүүд, жирэмсэн ээжүүд, ахисан насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог.

НЯНГИЙН БУС ГАРАЛТАЙ ЦИСТИТ

Нянгийн бус гаралтай дараах хүчин зүйлсүүд давсгийг үрэвслүүлдэг хэмээн үздэг.

  • Интерстист цистит. Давсагны архаг үрэвсэл буюу давсагны өвдөлтийн хам шинжийн шалтгаан нь тодорхойгүй. Ихэнхи тохиолдолд эмэгтэйчүүдэд оношлогддог. Уг өвчнийг оношлох, эмчлэх хүндрэлтэй байдаг.
  • Эмийн шалтгаантай цистит: Зарим төрлийн эмнүүд, тухайлбал хими эмчилгээнд хэрэглэдэг циклофосфамид, ифосфамид зэрэг нь биеэс гадагшлах явцдаа задарч, задралынхаа үр дүнд давсагны хана үрэвсүүлэх бодис ялгаруулдаг байна.
  • Туяаны цистит: Аарцаганд хийгдсэн туяа эмчилгээ нь давсаганд үрэвсэлт өөрчлөлт үүсгэж болдог.
  • Гадны биетээс шалтгаалсан цистит: Урт хугацааны катетарын хэрэглээ нь эд эсийн гэмтэл үүсгэх болон нян үржих хялбар орчин болдог, аль аль нь үрэвсэлийн шалтгаан болно.
  • Химийн бодисоос шалтгаалсан цистит: Тодорхой тохиолдолд Ванны хөөс, эмэгтэйчүүдийн ариун цэврийн зориулалттай спрей, үнэртэн, спермицид агуулсан жирэмсэнээс хамгаалах гель зэрэг бүтээгдэхүүний найрлаганд орж буй химийн бодист хэт мэдрэг, харшлын урвалтай төстэй хариу урвалыг үзүүлдэг. Энэ нь цистит үүсгэх  шалтгаан болдог.
  • Өөр өвчнөөс шалтгаалсан цистит: Чихрийн шижин, бөөрний чулуу, түрүү булчирхайн томрол, нуруу нугасны гэмтэл зэрэг өвчний хүндрэлээс шалтгаалан дасвагны үрэвсэл үүсэж болно.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Танд дараах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.

  • Шээх үед өвдөх, хорсох,
  • Ойр ойрхон шээс хүрч, бага багаар гарах
  • Шээс хурц үнэртэй, өнгө, тунадастай болох
  • Хэвлийн баруун доод хэсгээр тавгүй оргих, өвдөх
  • Ядрах, сульдах

Эдгээр шинж тэмдгүүд нь эмэгтэйчүүдэд тохиолддог шиг эрэгтэйчүүдэд ижил байдаг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах вэ?

Та дараах зөвлөмжүүдийг өдөр тутамдаа дагаж мөрдсөнөөр давсагны үрэвслээс урьдчилан сэргийлэх төдийгүй дахин сэдрэхээс хамгаална.

  • Өдөрт 6-8 аяга шингэн уух
  • Шээсээ албадан удаан хугацаанд барихгүй бие засаж байх
  • Бэлгийн хавьтлын өмнө болон дараагаар бие засаж хэвших
  • Бие зассаны дараа урдаас хойш чиглэлээр бэлэг эрхтнээ арчиж хэвших
  • Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx xэрэглэxээс татгалзах
  • Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
  • Цангис жимсний жүүс болон бэлдмэл хэрэглэх.
  • Хүндээр бие зассаны дараа угааж хэвших. Шулуун гэдэсний амсар орчмын нянгууд үтрээ, шээсний сүв рүү орохоос сэргийлэхэд ач холбогдолтой.

Ихэнх тохиолдолд цистит нь 3 хоногийн дараа өөрөө шинж тэмдэг нь буурдаг. Хэрэв таны зовуурь 3 хоногийн дотор арилахгүй бол эмчид хандан шинжилгээнд суурилсан эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Мөн зовуурь илэрсэн үед бүрэн эмчлээгүйгээс үүдэн ахин дахин сэдэрдэг тул та мэргэжлийн эмчид хандан, шээсний ерөнхий шинжилгээ болон эмэгтэйчүүдийн талаас үтрээний мазок зэрэг бусад шинжилгээг өгч, бүрэн эмчлэх зайлшгүй шаардлагатай.

Бөөр, шээсний замын үрэвсэлт өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор мөн циститийн үед хэрэглэх Европын Dr.Muller эмийн үйлдвэрийн цангис жимсний ханд агуулсан Уросепт / хүлхмэл, капсул, цай/-г танд санал болгож байна.

 

Цангис жимс нь антибактериал үйлдэлтэй бөгөөд энэ нь нянг (гол төлөв Escherichia coli) давсаг болон шээсний замын хананд наалдахаас сэргийлж өгдөг.
Ингэснээр нян халдвар үүсгэж, чадалгүйгээр шээсээр гадагшилдаг төдийгүй нянгаар үүсгэгдэж буй бөөр шээсний замын өвчлөл болон циститийн үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой.

Уросепт бэлдмэлүүдийг хэрхэн хэрэглэх вэ?

Цай бэлтгэх арга : 250мл буцалсан усанд 1 уут цайг 5-10 минут хандалж хэрэглэнэ. Буцалгаж болохгүй. Бэлтгэсэн цай бүрийг шинэ дээр нь бүлээсгэж ууна.

Хэрэглэх тун:

  • Насанд хүрэгсэд өдөрт 3 аяга
  • 3-12 насны хүүхдэд 1-2 аяга ууна.

Шахмал

Хэрэглэх тун:

Өдөрт 1-3 шахмалыг амандаа уусгаж хэрэглэнэ.

Капсул

Хэрэглэх тун :

Өдөрт 1–2 капсулыг хангалттай хэмжээний усаар даруулан ууна.

Тунг хэтрүүлэн хэрэглэхгүй, 3-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

 

Эх сурвалж:

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.