Дахилтат цистит гэж юу вэ

Цистит буюу давсагны үрэвсэл нь шээс дамжуулах замд нян үүсэж үрэвссэний  улмаас илэрдэг өвчин юм. Зарим эмэгтэйчүүдийн хувьд циститээр өвчлөөд эдгэсэн боловч ахин сэдэрсэн тохиолдол цөөнгүй байдаг. Дахилтат цистит нь жилд гурван удаа мөн зургаан сард нэг удаа илэрдэг гэж судалгаагаар гарсан байдаг.

      Танд цистит буюу давсагны үрэвслийн шинж тэмдэг илэрч буй бол эмчилгээний дараах аргуудыг туршаад үзээрэй.

  • Антибиотик эмчилгээг эмчийн зааврын дагуу дуустал нь хэрэглэх
  • Цангис жимсний шүүс эсвэл бэлдмэл уух
  • Шээсээ удаан барихгүй байх
  • Бэлгийн хавьтлын өмнө болон дараа бие засах
  • Бие засахдаа урдаас хойш чиглэлд арчиж хэвших

Дахилтат циститээс сэргийлэхийн тулд анхаарах зүйлс

  Циститээр өвчилсөн үедээ цаг алдалгүй эмчлүүлэх.

     Дахилтат циститийг эмчлэхэд антибиотик эмчилгээ шаардлагатай байдаг. Ихэвчлэн таван өдрийн антибиотик эмчилгээ нь циститийн ердийн эмчилгээ болдог бол ямар нэгэн антибиотик хэрэглэж эхлэхээсээ өмнө шээсний шинжилгээ өгөх нь хамгийн тохиромжтой. Хэрэв таны шинж тэмдгүүд хэдэн хоногийн дотор арилахгүй эсвэл хүндэрвэл эмчид хандаарай.

Эмийн эмчилгээг бүрэн гүйцэт дуусгах

Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол антибиотик эмчилгээгээ 3-5 хоног хийгээд зовуурь намдангуут эмийн эмчилгээгээ орхичихдог. Ингэснээр цистит дахин дахин сэдрээд байдаг. Үүнийг физиологиороо бодвол давсагны салст маань дотор талдаа улайгаад үрэвсчихсэн байгаа. Тэрхүү улайж байгаа үрэвслийг бүрэн эмчлэх шаардлагатай. Эмч нар ямар нэг антибиотик эмчилгээ эхлүүлсэн бол заавал хэрэглэж дуусгахыг зөвлөдөг. Учир нь эмчилгээг тасалдуулснаас үүдэн давтан цистит үүсдэгтэй холбоотой юм.

Дахилтат циститийг ямар нян үүсгэж байгааг шалгах

     Хэрэв цэвэршилтийн үе дээрээ очиж, хамгийн сүүлийн сарын тэмдэг ирсэн бол (цэвэршилтийн дараах) таны дааврын түвшин буурах болно. Энэ үед өмнө дурдсанчлан үтрээ болон шээсний сүв дэх өөрчлөлтөд хүргэдэг бөгөөд энэ нь давтан цистит, хуурайшилт, өвдөлттэй бэлгийн хавьталд орох зэрэг бусад асуудлуудыг нэмэгдүүлдэг. Та энэ талаар үтрээний хуурайшилтын талаарх өөр нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж болно.

     Үтрээний эстроген нь цэвэршилтийн дараах үеийн циститэд тогтмол хэрэглэдэг антибиотиктой харьцуулахад эрсдэл багатай төдийгүй цистит үүсэхийг багасгадаг болохыг тогтоожээ.

Доороосоо даарахгүй байх

Орчны тааламжгүй нөлөө, хүйтэн чийгтэй нөхцөлд ажиллаж, доороосоо даарч хөрснөөс үүдэлтэй дахилтат циститийн шинж тэмдэг илэрдэг. Манай орон цаг уурын хувьд эрс тэс нөхцөлтэй уялдан амьдардаг төдийгүй үүний адилаар даарахгүй, дулаан байж аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь иргэн бүрийн хариуцлага юм.

Хэрхэн арга хэмжээ авах вэ?

  • Пробиотикууд (ашигтай бактери)

     Судлаачид циститээс урьдчилан сэргийлэхэд пробиотик (ашигтай бактери)-ийн үзүүлэх нөлөөг судалж байна. Үтрээ нь хүчиллэг орчин багатай цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн хувьд эдгээр бактери нь хүчиллэгийг сэргээж, халдвараас сэргийлэхэд тусалдаг гэсэн санаа юм.

Цангис жимсний ханд агуулсан эм бэлдмэлүүд

100 грамм цангис жимс нь дунджаар 46 ккал энерги өгдөг төдийгүй 12.2 грамм нүүрс ус агуулдаг байна. А, С, Е, К витаминаар маш баялаг тул бөөр шээсний замын олон төрлийн халдвараас хамгаалах хамгийн сайн байгалийн антибиотик юм.

     Учир нь цангис жимс антибактериал үйлдэлтэй бөгөөд энэ нь нянг (Escherichia coli) давсаг болон шээсний замын хананд наалдахаас сэргийлдэг. Ингэснээр нян халдвар үүсгэж чадалгүйгээр шээсээр гадагшилдаг төдийгүй нянгаар үүсгэгдэж буй бөөр шээсний замын өвчлөл болон циститийн үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой.

     Бөөр, шээсний замын үрэвсэлт өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор мөн циститийн үед хэрэглэх Европын Dr.Muller эмийн үйлдвэрийн цангис жимсний ханд агуулсан УРОСЕПТ /шахмал, капсул, цай/-г танд санал болгож байна.

  • Уросепт шахмал – Нэг шахмалд цангис жимсний хуурайшуулсан ханд 333мг
  • Уросепт капсул – Нэг капсулд цангис жимсний хуурайшуулсан ханд 300мг
  • Уросепт цай – 1 уут цайнд – 150мг агуулдаг.

Эх сурвалж:

https://patient.info/womens-health/lower-urinary-tract-symptoms-in-women-luts/recurrent-cystitis-in-women

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.