Цирроз буюу элэгний хатуурлын илрэх шинж тэмдгүүд, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

     Элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, эрхтний үндсэн бүтэц нь алдагдахыг элэгний хатуурал гэнэ.  Элэг нь хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодыг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй.

Хүний биеийн хамгийн чухал эрхтний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Судалгаанаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд элэгний анхдагч хорт хавдар үүсэх гол шалтгаан нь гепатит В (HBV), C(HCV)  эсвэл  дельта  (HDV) вирусийн архаг  халдвар, түүнчлэн  согтууруулах  ундаа хэтрүүлэн хэрэглэхээс үүдэлтэй.

ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн дунджаар 100,000 хүн амд ногдох элэгний хорт хавдрын тохиолдлын тоо 8.4, түүнээс их байхыг өвчлөл маш өндөр гэж тооцдог. Гэвч Монгол улсад энэ үзүүлэлт 2019 онд 68.4 болж, даруй 8.1 дахин их байна.

Зөвхөн Архи согтууруулах ундаа хэрэглээнээс элэгний хатуурал үүсгэдэггүй бөгөөд олон эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалдаг.

Шалтгаан ба эрсдэлт хүчин зүйл

  • Архи согтууруулах ундааны өндөр хэрэглээ: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь элэгний хатуурал үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог.
  • Илүүдэл жин: Жингийн илүүдэл нь элэгний өөхлөлттэй байх цаашлаад өөхлөг үрэвсэл, элэгний хатууралд хүргэж болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Архаг гепатиттай: Архаг гепатитын шинж тэмдэг нь хөнгөн, шинж тэмдэггүй байдаг боловч энэ нь удаан хугацаагаар элгийг үрэвсүүлж улмаар элэгний эс холбогч эдээр солигдож элэгний хатууралд хүргэдэг. Цаашдаа элэгний дутагдал болж хүндэрнэ. Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст цирроз, элэгний хавдар үүсэх эрсдэл ихтэй.

Илрэх шинж тэмдгүүд

Элэгний хатуурал нь ихэвчлэн элэг маш их хэмжээгээр гэмтэж сорвижтол шинж тэмдэг илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл дараах шинж тэмдэг ажиглагдана. Үүнд:

  • Ядрах сульдах
  • Хоолны дуршил муудах
  • Хамар буйлнаас цус гардаг болох
  • Баруун хавирганы доогуур өвдөж хөндүүрлэх
  • Хэвлий хэсгээр томрох, хэвлийд ус үүсэх

Арьсны гадаргууд ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Арьс загатнах
  • Гарын алга улайх
  • Хумс цайрах
  • Шарлах /арьс, нүд шар өнгөтэй болох/

Танд дээрх шинж тэмдэг илрэхгүй байж болох ч бусад өвчний шинж тэмдгүүдээр илрэх тохиолдол цөөнгүй.

Үүнд:

  • Өтгөн нь хар өнгөтэй эсвэл давирхай шиг гарах
  • Гэдэс хүчтэй өвдөх, базлах
  • Цустай бөөлжих
  • Ядарч, сульдан нойрмоглох
  • Нүдний цагаан хэсэг шарлах

Танд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээнүүдийг өгөхийг зөвлөж байна.

Элэгний хатуурлын эхний үе шатуудад шинж тэмдэг илэрдэггүй тул хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгээр элэгний хатууралтайгаа мэдэх боломжтой.

  • Цусны шинжилгээ, биохими (элэгний үйл ажиллагаа)
  • Элэгний эдийн шинжилгээ
  • Хэт авайн шинжилгээ
  • Вирусийн идэвхжилтийн шинжилгээг жилдээ 1 удаа өгч хэвшээрэй.

Өөрийгөө болон хайртай гэр бүлийн гишүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамруулж байхыг зөвлөж байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Элгээ хамгаалахын тулд дараах алхмуудыг хийснээр элэгний хатуурал үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой.

  1. Элэгний хатууралтай бол архи согтууруулах ундаанаас татгалзах: Элэгний өвчтэй бол архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхаараарай.
  2. Эрүүл хооллолтын дэглэмийг баримтлах:  Хоолны цэсээ жимс, ногоогоор баяжуулах мөн  цусанд агуулагдах өөх тосыг бууруулах, шарсан хуурсан хоолны хэрэглээг багасгах.
  3. Биеийн жингээ зохистой хэмжээнд байлгах: Жингийн илүүдэл нь олон өвчлөлийн их үүсвэр болдог төдийгүй жингийн илүүдэлтэй хүмүүс элэгний өвчлөл үүсэх шалтгаан болдог.  Хэрэв та таргалалттай эсвэл илүүдэл жинтэй бол жингээ хасах талаар мэргэжлийн хүмүүст хандах, цаашлаад дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвшээрэй.
  4. Гепатитын эрсдэлийг бууруулах: Гепатит С, В, Д вирус нь вирусийн халдвартай цус цусан бүтээгдэхүүн, халдвартай эхээс урагт, бэлгийн замаар дамжин халдварладаг. Тиймээс арьс салстыг гэмтээхээс зайлсхийж, нэг удаагийн зүү тариур хэрэглэх, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх мөн Гепатит В вирусийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай.

Элэг хамгаалах, элэгний эсийг нөхөн төлжүүлэх, бие махбодыг хоргүйжүүлэх, элэгний үйл ажиллагааг дэмжих олон улсын GMP стандарт хангасан, Европын Dr.Muller эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, зөөлөн, удаан хугацаанд хэрэглэх боломжтой ХЕПАВИТАЛ бэлдмэлийг санал болгож байна. 

Хэрэглэх тун:

Элэг хамгаалах зорилгоор: Өдөрт 1-2 капсулыг хангалттай хэмжээний усаар даруулж ууна.

Эмчилгээний зорилгоор: Өдөрт 2-3 капсулыг хангалттай хэмжээний усаар даруулж ууна.

Захиалгын утас : 99132424, 80023674, 76104420

https://www.mayoclinic.org/diseases-conditions/cirrhosis/symptoms-causes/syc-20351487

 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.