Монфа Трейд

Эм ханган нийлүүлэх байгууллага

Манайх 1998 онд байгуулагдсан, Монголын эм ханган нийлүүлэх ууган байгууллагын нэг юм. Одоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Архангай, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймагт салбартай. Улаанбаатар хотод 2 бөөний төв, 20 гаруй эмийн сан ажиллуулж, Улсын томоохон эмнэлгүүд, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт тендерээр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлж байна. Манай байгууллага ОХУ, Герман, Чех, АНУ болон манай АШУҮИС-ийг төгссөн эм зүйч, эмч, анагаахын чиглэлээр өндөр боловсрол бүхий мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн эвсэг, чадварлаг хамт олныг бий болгосон юм.

“Монфа Трейд” ХХК-ийн Чанарын бодлого:

“Монфа Трейд” ХХК-ийн мэргэшсэн, туршлагатай хамт олон бид чанартай, инновацлаг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд импортолж, үйлчлүүлэгчид хурдан шуурхай, найдвартай хүргэнэ. Бид хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ)-г үр нөлөөтэй хэрэгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй сайжруулж ажиллана.

Бидний зорилго

Өндөр чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр байгууллага, иргэдэд боломжийн үнэ, шуурхай, найдвартай үйлчлэхэд манай эрхэм зорилго оршино. Энэхүү эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэхдээ дор дурдсан стратегийн бодлого баримталдаг.

Эмийн чанар гэдэг ойлголтод эмчилгээний өндөр идэвхи, баталгаа, аюулгүй байдлыг хамруулан үзэж, бүх төрлийн стандарт, GMP-ийн шаардлагыг чанд мөрдөхийг шаарддаг. Манай зарим эмч, эм зүйч нар Герман, Америк, Европын холбоонд үйлдвэрлэсэн эм илүү сайн бусад оронд үйлдвэрлэгдсэн нь тэднээс дутуу гэсэн буруу ташаа ойлголттой байдаг. Жишээлбэл, хэдийгээр Герман улсад үйлдвэрлэсэн гэгдэх боловч тухайн орны эмчилгээний практикт хэрэглэдэггүй, GMP шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэсэн, зөвхөн гадаадад гаргаж борлуулах зорилготой эмүүд манай орны эмчилгээний практикт орж ирэх тохиолдол байгааг дурдаж болно. Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанартай эм үйдвэрлэхийн тулд GMP (Good Manufacturing Practice) дүрэм стандартын шаардлага хангасан үйлдвэрт үйлдвэрлэх нь зайлшгүйг ДЭМБ 1970 оны сүүлээр батламжилсан байдаг. Энэхүү GMP-дүрэмд эмийн түүхий эд, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, боловсон хүчин, лаборатори, савлалт зэрэг үйл ажиллагааны бүх үе шатанд тавьдаг шаардлагыг тоочсон байдаг. Манай байгууллага өндөр чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх гэсэн стратегийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хэмжээнд нэрд гарсан томоохон эм үйлдвэрлэгчээс тухайлбал : Индонез улсын Kalbe pharma, Landson, Otto, Герман улсын R-Biopharm, Органтек, Польш улсын Adamed, Oleofarm зэрэг үйлдвэрүүдээс эм, эмнэлгийн хэрэгслээ шууд импортолж байна. Герман улсын R-Biopharm нь эмнэл зүйн болон хүнсний оношлуурын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Манай компани эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур борлуулахдаа Монгол улсад баримталдаг хууль тогтоомж, стандартыг чанд мөрдөн, ямар нэгэн гомдол чирэгдэл гаргалгүй тогтвортой ажиллаж ирлээ.

Үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэхийн зэрэгцээ менежмент, маркетингийн оновчтой бодлого баримталдаг учираас бидэнд зардлаа хямдруулах бололцоо гардаг. Бид үнийг хэт өсгөхгүй бодлогоо тогтвортой барьдаг учраас манай борлуулдаг эм, эмнэлгийн хэрэгсэл зах зээлийн тухайн үеийн бөөний үнээс ихэвчлэн хямд байдаг. Тухайлбал имопек 58%, сальбутамол 40%, туринал 90%, фамотидин 30%, визин 2 дахин, кларитромицин 30%, симвастатин 3 дахин, кломифен цитрат 3 дахин, амоксициллины сироп 25%, төмөртэй мультивитамин 2 дахин, гликлазид 30%, антацид промаг 35%, клафоран 10%, омепразол 10%, дексаметазон 15%, уудаг амоксициллин 30%, изосорбид динитрат 35%-иар, амлодипин 3 дахин, клопидогрел плавиксаас 3,3 дахин тус тус хямд байна. Манай эм хэрэгсэл хямд үнэтэйгээс гадна үйлдвэрлэгчид нь GMP-шаардлага хангасан, өндөр технологитой учраас эмчилгээний идэвх өндөр, гаж нөлөө бага байдаг. Бид эмээ чанарын баталгаажуулалтад бүрэн хамруулах талаар мэргэжлийн түвшинд өндөр шаардлага тавьдаг тул чанарын талаар нэг ч удаа гомдол гарч байгаагүй. Монфа эм ханган нийлүүлэх байгууллага импортолж эмчилгээний практикт шинээр анх удаагаа нэвтрүүлсэн лозартан (ангиотен), Ви-блок (карведилол), одестон (гимекромон), ирбесартан (тенсира), симвастатин (холестат), рибавирин (хепавирал), хоросол (оралит), аттапульгит коллоидале+пектин (энтростоп), комбидерм, биоплацентон, батга эмчлэх альбиотин, ханиад томуу эмчлэх миксагрипп, минигрипп, миксафлу, проколд, вүүдс (сироп), сөргөө эмчлэх домперидон (гердилиум), өргөн хүрээний антибиотик цефадроксил (опицеф), меропенем (ланмер), левофлоксацин (лекса), үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хамгийн сүүлийн үеийн эм мелоксикам (моксик), элэг хамгаалах лецихол, метихол, хепахол, түрүү булчирхайн эм ланапрост, цус шингэлэх клопидогрел, хүүхдийн суулгалтын эсрэг фузид сироп, кар Q, брэйнакт зэрэг нь манай улсын эмчилгээний практикт сайн үр дүн өгч эмч мэргэжилтэн, өвчтөн үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа болно.

Стратегийн энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө дотоод менежментийг сайжруулахын зэрэгцээ биднийг үйлчлүүлэгчтэй холбож байдаг эмч нар, эмийн сангийн ажилтан, гэрээт борлуулагч нараа түшиж ажиллахыг чухалчлан үздэг. Бид Kalbe pharma, Landson, Otto, Mensa, Biopharm, Adamed зэрэг GMP шаардлага хангаж нэрд гарсан үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг шууд импортолдог тул өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай, боломжийн үнэтэй гэдгийг олон нийтэд ойлгуулан эмчилгээний практикт оновчтой нэвтрүүлснээр эмч, эмийн сангийн ажилтан та бидний нэгдмэл зорилго болох өвчтөний бие түргэн илааршиж, хүний эрүүл мэнд сайжрах нь ойлгомжтой. Байгууллага, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгсэл шуурхай хүргэж үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гэрээт борлуулагч ажиллуулдаг. Борлуулах зах зээлээ олсон, хөрөнгийн баталгаа бүхий найдвартай хэнд боловч манай барааг бөөний үнээр борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх бололцоо бий. Эмч, эмийн сангийн ажилтан, гэрээт борлуулагч та бидний идэвхтэй хамтын ажиллагаа хүмүүст сайн үр нөлөөгөө өгч шинэ шинэ амжилтад хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байдаг. Мөн сүүлийн үед импортлон эмчилгээний практикт шинээр нэвтрүүлж буй брэйнакт, клопидогрел, карведилол, мефенамины хүчил, тербуталин, орницетил, ирбесартан, меропенем, одестон, кар-Q (коэнзим Q10+карнитин), карбазохром, цефалоспорины IV үеийн антибиотик максилан (цефепим), ланпиром (цефпиром) нянгийн эсрэг эм ланавир зэрэг эмийг дурьдаж болно.

Импортын орнууд

АНУ

Япон

Чех

Польш

Бельги

Герман

Индонез

Сургалт, аялал зуучлал

Манай байгууллага эмч нар, эм зүйчидтэйгээ ойр дөт хамтран ажиллахыг эрхэмлэж, сургалт сурталчилгаа, аялал жуулчлалын ажлыг амжилттай зохион байгуулж ирлээ. “Монголын эм хангамжийн байгууллагын холбоо”-той хамтран бүх аймаг, хотын эмнэлгүүдэд кредиттэй сургалт зохион байгуулж байна.

Бали хөтөлбөр

Дэлхий дахинд алдартай Бали аралд олон улсын аялал зохион байгуулж, сургалт явуулж эмийн үйлдвэртэй танилцуулах хөтөлбөрийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж, жил бүр 30 гаруй эмч, эм зүйч нарыг хамруулж ирэв. Бали хөтөлбөрийг 2017 онд 8 дахь удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд нийтдээ манай орны 250 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн ажилтан нар хамрагдаж, Дэлхий дахинд алдаршсан Бали арлын байгалийн үзэсгэлэнд алжаал тайлан, current GMP шаардлага хангасан хамгийн сүүлийн үеийн технологи төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон эмийн үйлдвэрийг нүдээр үзэж, өндөр мэргэшсэн эрдэмтэн судлаачдын сургалтад биеэр оролцсон нь тэр болгон тохиолдохгүйховор завшаан болж байв. Бали хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах тул 2017-2019 онд ч энэ хөтөлбөр үргэлжлэн явагдах нь тодорхой.

Бидний авсан шагнал өргөмжлөлөөс заримыг дурьдвал

  • 2005 он “Medic-2005” үзэсгэлэн “Шилдэг эм импортлогч байгууллага” (ЭМЯ, Эм холбоо, Мишээл Экспо төв)
  • 2005 он Нийслэлийн найдвартай татвар төлөгч байгууллага (Нийслэлийн татварын газар)
  • 2005 он Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага (ХЭАХН)
  • 2005 он Монголын өрхийн эмч нарын нийгэмлэгийн хүндэт өргөмжлөл
  • 2005 он ЭМШУИС-ийн хүндэт өргөмжлөл
  • 2006 он “Эрүүл мэнд-Экспо 2006” үзэсгэлэн “Олон түмний таашаалд нийцсэн шилдэг оролцогч” байгууллага (НЭМГ, НХЭАХН, Эрин экспо)
  • 2006 он “Эрүүл мэнд-Экспо 2006” үзэсгэлэн “Шилдэг эм импортлогч” байгууллага тусгай шагнал (ЭМЯ, Эм холбоо, Мишээл экспо)
  • Эрүүл мэнд-2007 үзэсгэлэнгээс Холестат эмээрээ “Импортын шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл
  • Эрүүл мэнд шинэчлэл – 2009 үзэсгэлэнгээс Хепахол эмээрээ “Шилдэг шинэ бүтээгдэхүүн” шагналыг тус тус хүртэж байсан.
  • Бид эмч, эм зүйч нарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, ивээн тэтгэж, эрдэм шинжилгээний бага хурлыг олноор зохион байгуулан ажиллав.