Нүдний өвдөг үүсэх үндсэн шалтгаан юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?

 

Нүдний эрүүл мэндийн зөвлөгөө булангийнхаа энэ дугаарын дугаарын зочноор нүдний их эмч Ч.Дүүриймаа оролцож, сүүлийн үед зонхилон тохиолдож буй өвчлөлийн нэг болох нүдний өвдөг хэмээх өвчлөлийн тухай ярилцлаа.

Асуулт 1. Нүдний өвдөг гэж  юу вэ?

Нүдний өвдөг нь өөрөө зовхины ирмэг дээр байрладаг тосны булчирхайн үрэвслийг хэлдэг. Зовхин дээр олон төрлийн тосны булчирхайнууд байдаг бөгөөд анатомийн бүтцийн хувьд grayline шугамаар зовхины өмнөд болон арын хэсэг гэж ангилдаг.

Өмнөд хэсэгт байрлаж байгаа тосны булчирхай бөглөрч байгаа тохиолдолд наад хэсгийн өвдөг үүсдэг бол Мейбомын булчирхай үрэвсэж байгаа тохиолдолд арын хэсгийн өвдөг үүсдэг.

Бид зовхи хавдаж, улайж, өвдөж буй тохиолдолд өвдөг гэдэг. Гэтэл энэ нь эмчийн үзлэгээр нарийн тодорхойлогддог. Маш олон төрлийн тосны булчирхай байдаг аль булчирхай үрэвсэж буй, байрлалаасаа хамааран илрэх шинж тэмдгүүд ялгаатай байдаг.

Асуулт 2. Нүдний өвдөг гарах шалтгаанууд юу вэ?

Үндсэн шалтгаан бол халдварын шалтгаантай өөрөөр хэлбэл бактерийн буюу халдвараар үүсгэгдсэн тохиолдолд үүсдэг. Бохир гараараа байнга нүдэндээ хүрдэг дадал зуршилтай хүмүүст үүсдэг мөн буруу хооллолт, нойр дутуу байх, нүдний будаг нөлөөлдөг. Жишээлбэл нүдний будгаа хоорондоо дамжуулан хэрэглэх, сормуусны будаг, нүдний харандааг задалснаас хойш 3 сарын дотор хэрэглэдэг бол хэт удаан бохир болсон будгийг хэрэглэх зэрэг хамаарна. Зовхины үрэвсэлт өвчнүүд болох блефарит болон системийн өвчлөлүүдийн үед өвдөг үүсэх шалтгаан болдог. Бага насны хүүхдүүдийн хувьд чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь өвдөг гарах нэг шалтгаан юм. Тиймээс бага насны хүүхдэд өвдөг гарах үндсэн шалтгаан нь хооллолтын байдлаас хамаардаг.

Сүүлийн жилүүдэд маскны хэрэглээ нь нөлөөлж байна хэмээн үзэж буй.

Асуулт 3. Маскны хэрэглээнээс болоод нүдний өвдөг үүсч буй бол өөр нүдний өвчлөл үүсэхэд нөлөөлж байгаа болов уу?

Монгол орны хувьд эрс тэс хуурай уур амьсгалтай бүс нутагт амьдардаг хуурайшилт ихтэй. Сүүлийн 2 жилийн хугацаанд маскыг тогтмол хэрэглэж байгаатай холбогдуулан “нүдний хуурайшилт” нэлээн их нэмэгдэж буй тоон мэдээлэл байна.

Нэгэнт нүд хуурайшсан тохиолдолд нэмэлтээр нүд чийгшүүлэх арга хэмжээг авах ёстой бөгөөд хиймэл нулимсыг тогтмол хэрэглэх нь чухал.

Асуулт 4. Өвдөг гарсан үед уламжлалт арга домнох хэр зөв вэ? /Жишээлбэл хүйтэн жин тавих, өвдгөөрөө домнох, нохойн сахлаар хатгах гэх мэт/

Монголчууд бидний хувьд өвдөг гарсан үед тусгай дом хийх нь элбэг. Жишээлбэл нохойн сахлаар хатгах, өвдгөөрөө домнох энэ нь нэг талаар өвдөгийг домнож эмчилдэг гэдэг ч анагаах ухааны талаасаа тийм ч оновчтой биш юм. Учир нь  халдварын үрэвсэл явагдаж байхад дахин бохир зүйлээр улам халдварыг сэдрээж, үрэвслийг нэмэгдүүлж байна гэсэн үг юм. Тиймээс өвдөг гарсан тохиолдолд амьтны үсээр гатгаж, домнох эмчлэх гэдэг арга хэмжээг бүү хэрэгжүүлээрэй гэж зөвлөж байна.

Асуулт 5. Нүдний өвдөг гарсан үед ямар арга хэмжээ авах вэ?

Нүдний өвдөг гарсан үед илрэх эмнэлзүйн зовуур буюу шинж тэмдэг гэж байгаа эхний ээлжид хавдаж өвчин орж чинэрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

  • Бүлээн жин тавих: Нүдний өвдөг нь эхэн үедээ байгаа бол нүд торж, анихад өөрт таагүй мэдрэмж төрөх ба энэ үед хамгийн түрүүнд бүлээн жин тавина. Бүлээн жинг 5-10 минутын хугацаатайгаар өдөрт 2-3 удаа тавиарай.
  • Контакт линз зүүх болон нүдээ будахгүй байх: Үрэвсэл намдсаны дараа та өмнө нь хэрэглэж байсан нүдний зарим хугацаа хэтэрсэн харандаа, контур будгийг хэрэглэхгүй байх мөн багснуудыг угааж ариутгаж хэрэглэх
  • Нүд орчмын бохирдлыг цэвэрлэх: Та нүд орчмын бохирдлыг цэвэрлэхийн өмнө бохир оруулахгүй тулд гараа сайтар угааж ариутгаарай.
  • Мэргэжлийн эмчид хандах: Үрэвсэл даамжраад өвдөлт ихтэй, зовуур шаналгаа их байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандах ёстой.

Мэргэжлийн эмч үзлэгээр хамгийн түрүүнд тухайн бактерийн буюу халдварын шалтгаантай байгаа учраас антибиотик эмчилгээг авдаг. Антибиотик эмчилгээг уух дусаалга юм уу? Тосон түрхлэг байдлаар хэрэглэхийг зөвлөдөг. Антибиотик уухыг эмчийнх нь зүгээс төдийлөн зөвлөдөггүй.

“Нүдний өвдөг ойр ойрхон олон давтамжтай гарч буй тохиолдолд тухайн идээнээс нь бактериологийн шинжилгээ аваад үүсгэгчид нь тохирсон мэдрэг антибиотик хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.”

 Эмчилгээний үр дүнг 2-3 хоногт хардаг бөгөөд үр дүнгээс хамаараад цаашлаад хүндэрсэн тохиолдолд зүсэлт хийдэг. Эмнэлгийн нөхцөлд UHA шарах илүү үр дүнтэй байдаг.

Нүдний зонхилон тохиолддог өвчлөлийн нэг нүдний өвдөгний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн Ч.Дүүриймаа эмчдээ баярлалаа.

https://www.allaboutvision.com/conditions/infections-and-allergies/hordeolum/

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.