Бага насны хүүхдийн харааг шалгуулахад анхаарах зүйлс

Бага насны хүүхдийн харааг шалгахад насанд хүрсэн хүний харааг шалгахаас илүү онцлогтой байдаг учраас заавал мэргэжлийн тэр тусмаа хүүхдээр мэргэшсэн нүдний эмч юм уу хүүхдийн хараазүйчээр харааг нь шалгуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Учир нь бага насны хүүхдүүдийн нүдний хол ойрын зайнд зохицож харах чадвар том хүнийхээс их өвөрмөц онцлогтой. Холын зайнаас ойрын зай руу шилжиж харах чадвар буюу аккомодаци гэж нэрлэдэг.

 Энэ процессд оролцдог булчингууд маш их хүчирхэг булчинтай учраас зарим тохиолдолд хуурамчаар нүдний шилний хэмжээ өөрчлөлттэй гардаг. Энэ тохиолдолд нилээн элбэг тохиолддог нэг онош бол хуурамч миопи гэдэг онош байдаг. Тэр нь юу вэ гэхээр таны хүүхэд би муу хараад байна самбар дээрх бичгийг сайн харахгүй байна гээд аль нэг оптикийн газар очоод үзүүлэхээр хасах шил зүүхээр гарч ирдэг. Тийм хүүхдэд хэрвээ нүдний булчин сулруурах, спазм тавиулах эм дусааж үзэх ёстой байдаг.

Жишээ нь тухайн хүүхэд ядарснаас болоод эсвэл хэт их ойрын зайн ачаалал ихтэй байж маш их хичээл хийгээд энэ бүхнээс болж, нүд ядарснаас болоод хуурамчаар шил зүүх болж, холын юм муу харагдаад байх тохиолдол нилээд элбэг байдаг. Тэгэхээр ийм хүүхдэд булчингийн сулруулах эм дусаахаар буцаад сайн хараад эхлэдэг.

Хэрвээ эм дусаахаас өмнө -3 юм уу ийм өндөр шил зүүхээр гарч байснаа эм дусаагаад булчин суллаад ирэхээр хамаагүй багасах тохиолдол байдаг. Тэгэхээр хамгийн гол нь бага насны хүүхдийг заавал мэргэжлийн нүдний эмчид хандаж, эм дусаалгаж үзэх нь их чухал байдаг. Үүнээс гадна эцэг эхчүүдийн бас нэг анхаарах зүйл нь хэлд ороогүй эсвэл тоо мэдэхгүй хүүхдүүдийг хараагаа шалгуулж чадахгүй гэж үзээд хараагаа шалгуулахыг хойш тавьдаг. Хэрвээ тэр хүүхдэд муу харж байгаа мэт шинж тэмдэг илрэх л  юм бол хойш тавилгүй заавал мэргэжлийн эмчид хандах ёстой.

Үзлэгээр нэгэнт таны хүүхэд харааны шил зүүхээр гарах юм бол хяналтдаа тогтмол хамрагдаж, яг шилээ буулгахгүй зүүх ёстой гарсан хэмжээгээр нь багасгалгүй зүүх нь их чухал байдаг.

Хүүхдийн өсөлт хөгжилтэйгээр холбоотойгоор харааны шилний хэмжээ жилд 0.75 диоптри буюу түүнээс их хэмжээгээр үзлэг болгонд өөрчлөгдөөд нэмэгдээд байгаа бол эмийн эмчилгээг хавсарч хийдэг.

Хүүхдийн харааг оношилж, эмчлэх нь маш чухал нарийн зүйл учраас та яг  хүүхдээр мэргэшсэн хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид хандаж, эмчийнхээ товлосон хугацаа бүрд нь хүүхдээ үзлэгт нь хамруулж байх нь маш чухал юм шүү.

Өнөөдрийн зөвлөгөө мэдээлэл та бүхэнд хэрэг болно гэж найдаж байна.

Хүүхдийн хараа сэдвээрх эмчийн зөвлөгөө контенттой танилцана уу.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.