Бөөр шээсний замын үрэвслийг гэрийн нөхцөлд хэрхэн арга хэмжээ авах вэ?

Бөөр шээсний замын халдвар нь маш түгээмэл тохиолддог бөгөөд 2022 онд хийсэн судалгаагаар дэлхий даяар 404.6 сая гаруй хүн өвчилсөн байна. Нянгийн халдвараар бөөр шээсний зам өгсөх болон уруудах замаар халдварлагдаж үрэвсэхийг бөөр шээсний замын халдвар гэнэ. Өгсөх замын халдвар нь шээсний сүвээр нянгийн халдвар орж халдварлахыг хэлэх бол уруудах замын халдвар нь хоолойны ангина, шүдний цоорхой гэх мэт өвчлөлийн улмаар нянгууд цусаар дамжиж бөөр шээсний замд очиж үрэвсэл үүсгэхийг хэлнэ.

Бөөр шээсний замын өвчлөл үүсгэж буй нянгууд бол E-Coli буюу гэдэсний савханцар 80-90%, үлдсэн 10-20% нь Staphylococcus, Klebsiella, Enterococcus зэрэг нянгууд байдаг.

   Цистит буюу давсагны үрэвсэл хамгийн түгээмэл тохиолддог. Энэхүү давсагны үрэвслээр бүх насны хүмүүс өвчилж болох бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүд өртөмтгий байдаг.

Бөөр шээсний замын өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Бие засах үед өвдөх, хорсох
  • Ойр ойрхон бие засмаар санагдах
  • Шээс хурц үнэртэй, тод өнгөтэй, тунадастай байх
  • Нуруу хэвлийгээр өвдөх
  • Ядрах сульдах
  • Шээсний сүвээр хорсож өвдөх
  • Хэвлийн доод хэсгээр базалж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Халуурах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, шээсний ерөнхий шинжилгээ, шээсний ариун чанарын шинжилгээ, цусны ерөнхий  шинжилгээг зайлшгүй өгөх шаардлагатай. Бөөр шээсний замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бөөрний нарийн мэргэжлийн эмчид хандан дээрх шинжилгээнүүдийг өгөхийг зөвлөж байна.

     Энэхүү нийтлэлд бөөр шээсний замын үрэвслийг гэрийн нөхцөлд хэрхэн арга хэмжээ авах талаар зөвлөмжийг хүргэж байна.

     Өдөрт тогтмол 6-8 аяга шингэн уух

Хоногт бидний уух шингэний хэмжээ 1.5-2 литр байх хэрэгтэй. Өдрийн турш бага багаар ууж хэвшээрэй. Шээсээ барихгүйгээр бий засаж хэвшсэнээр халдвараас сэргийлэхээс гадна шээсний замын бактерийг гадагшлуулахад тусалдаг. Шингэн дутагдах мөн шээсээ удаан хугацаанд барих нь нянгийн үржлийг бий болгодог.

2020 онд цэвэршилтийн өмнөх насны 140 гаруй эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар бөөр шээсний замын халдварт өвчлөл элбэг 12-р сард судалгаанд хамруулж, өдөрт уух шингэний хэмжээг нэмэгдүүлснээр давтан цистит багасаж, улмаар шээсний замын халдварт өвчин тусах эрсдэлийг бууруулжээ. Тиймээс өдөрт 1.5-2 литр шингэн хэрэглэх нь бөөр, шээсний замын халдварт өвчний давтамж буурахад нөлөөлж буйг судлаачид тогтоожээ.

  1. Витамин С-ийн хэрэглээг нэмэгдүүлэх

Зарим судалгаануудад витамин С-ийн хэрэглээг нэмэгдүүлэх нь шээсний замын халдвараас хамгаалж буйг дурджээ.

Витамин С нь шээсний хүчиллэг чанарыг нэмэгдүүлж, халдвар үүсгэж буй бактерийг устгадаг хэмээн үздэг. 2016 онд 42 хүн хамруулсан судалгаагаар витамин С-г бусад байгалийн гаралтай бөөр шээсний замын халдварт өвчний эсрэг эм бэлдмэлүүд болох цангис жимс, пробиотиктай хослуулан хэрэглэх нь давтан циститийн үед эмчлэх үр дүнтэй арга болохыг баталжээ.

Витамин С-г хүнсний нэмэлтээр авч болно. Мөн витамин С-ээр баялаг хоол хүнс хэрэглэхийг илүүтэй зөвлөж байна. Улаан чинжүү, жүрж, бэрсүүт жүрж, киви зэргийг зөвхөн нэг удаа хэрэглэхэд өдөрт санал болгож буй витамин С-г бүрэн хэмжээгээр нөхдөг.

  1. Цангис жимсний шүүс эсвэл цангис жимсний бэлдмэлийг хэрэглээрэй

Сахрын агууламжгүй цангис жимсний бэлдмэл бөөр шээсний замын өвчлөлийг эмчлэх байгалийн эмчилгээний нэг юм. Цэвэр цангис жимсний шүүсийг өдөр бүр уух боломжгүй бол та цангис жимсний хуурайшуулсан ханд агуулсан  капсул, хүлхмэл, цай хэлбэрээр ууж болно. Энэхүү бэлдмэл нь шээсний замын халдварт өвчнийг эмчлэх, давтан циститээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болохыг харуулдаг. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Европын Dr.Muller эмийн үйлдвэрийн Уросепт бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж буй бөгөөд энэхүү бэлдмэл нь циститээс урьдчилан сэргийлэх, бөөр шээсний замын архаг болон хурц үрэвслийн үед хэрэглэхэд зохимжтой байдаг.

  1. Пробиотик/ашигтай бактери/ уух

Пробиотик нь хоол хүнс эсвэл нэмэлт тэжээлээр дамждаг ашигтай бичил биетүүд юм. Эдгээр нь таны гэдэс доторх бактерийн тэнцвэрийг бий болгодог..

Пробиотикыг хоол хүнсээр авахдаа айраг, кимчи, пробиотик тараг зэрэг исгэсэн хоолноос авч болно. Өдөр тутамдаа ашигтай бактери хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулахаас гадна дархлааны системийг дэмждэг.

Бөөр шээсний замын халдварт өвчнөөс хамгаалахын тулд антибиотик эмчилгээг хийлгэснээр гэдэсний ашигтай бактерийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж болзошгүй. Тиймээс пробиотикууд нь антибиотик эмчилгээ хийсний дараа хоол боловсруулах эрхтний ашигтай бактерийн тэнцвэрийг хангахад чухал нөлөө үзүүлдэг.

  1. Эрүүл ахуйн дадал зуршлыг хэвшүүлэх

Бөөр шээсний замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн эрүүл ахуйн дараах зөвлөмжүүдийг дагаарай хэмээн зөвлөж байна.

  • Шээсээ удаан барихгүй байх ингэснээр нянгийн хуримтлал үүсгэж, улмаар халдвар үүсгэдэг.
  • Бэлгийн хавьтлын өмнө болон дараа бий засах
  • Бие засахдаа урдаас хойш чиглэлд арчиж хэвших
  • Бэлэг эрхтэнд ямар нэгэн бактери тархахаас урьдчилан сэргийлэх нэг арга бол бактерийн эсрэг салфетка хэрэглэх явдал юм.
  1. Саримстай нэмэлт бэлдмэл хэрэглэх

Судалгаанаас харахад саримс, саримсны ханд нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул нянгийн өсөлтийг хааж, шээсний замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Шээсний замын халдварт өвчнийг эмчлэхэд саримсны үр нөлөөний талаар мэргэшсэн судалгаа тийм олон байдаггүй ч 2014 онд хийсэн судалгаагаар саримсны тос, яншуй зэргийг эмийн орлуулгаар хэрэглэх нь бактерийн өсөлт, үржлийг бууруулах нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Шээсний замын халдварт өвчнийг эмчлэх зарим арга замууд нь давтан циститээс  урьдчилан сэргийлэхэд тусалдаг:

  • Шингэн зүйл буюу ус цай сайн уух
  • Кофе, хийжүүлсэн ундаа зэрэг давсаг цочроох хоол, ундаа хэрэглэхээс зайлсхийх
  • Шээсээ хэт удаан барихгүй байх
  • Давсагны таагүй мэдрэмжийг арилгахын тулд бүлээн жин тавих
  • Эмчээсээ жороор олгох эсвэл өвдөлт намдаах эмийн талаар асуух
  • Антибиотикуудаа мэргэжлийн эмчийн зааврын дагуу авах

Бөөр, шээсний замын үрэвсэлт өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор мөн циститийн үед хэрэглэх Европын Dr.Muller эмийн үйлдвэрийн цангис жимсний ханд агуулсан Уросепт / хүлхмэл, капсул, цай/-г танд санал болгож байна.

Цангис жимс нь антибактериал үйлдэлтэй бөгөөд энэ нь нянг (гол төлөв Escherichia coli) давсаг болон шээсний замын хананд наалдахаас сэргийлж өгдөг.
Ингэснээр нян халдвар үүсгэж, чадалгүйгээр шээсээр гадагшилдаг төдийгүй нянгаар үүсгэгдэж буй бөөр шээсний замын өвчлөл болон циститийн үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой.

Уросепт бэлдмэлүүдийг хэрхэн хэрэглэх вэ?

Цай бэлтгэх арга: 250мл буцалсан усанд 1 уут цайг 5-10 минут хандалж хэрэглэнэ. Буцалгаж болохгүй. Бэлтгэсэн цай бүрийг шинэ дээр нь бүлээсгэж ууна.

Хэрэглэх тун:

  • Насанд хүрэгсэд өдөрт 3 аяга
  • 3-12 насны хүүхдэд 1-2 аяга ууна.

Шахмал хэрэглэх тун: Өдөрт 1-3 шахмалыг амандаа уусгаж хэрэглэнэ.

Капсул хэрэглэх тун: Өдөрт 1–2 капсулыг хангалттай хэмжээний усаар даруулан ууна.

Тунг хэтрүүлэн хэрэглэхгүй, 3-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

Эх сурвалж:

https://www.healthline.com/health/uti-home-rem edies#_noHeaderPrefixedContent

https://monfatrade.mn/%d1%86%d0%b8%d1%81%d1%82%d0%b8%d1%82-%d0%b1%d1%83%d1%8e%d1%83-%d0%b4%d0%b0%d0%b2%d1%81%d0%b0%d0%b3%d0%bd%d1%8b-%d2%af%d1%80%d1%8d%d0%b2%d1%81%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d0%b0%d0%bb%d0%b0%d0%b0/

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.