Бид өдөр тутамдаа, гоёлын болон харааны контакт линз хэрэглэдэг. Контакт линз тогтмол хэрэглэснээр нүдний нулимсан бүрхүүлийг өөртөө шингээж авдаг тул нүдний чийглэг байдал алдагддаг. Улмаар нүдний хуурайших хам шинж үүсэх шалтгаан болж байна.
Нүдний хуурайшилт гэдэг нь нулимсны хэмжээ бага, эсвэл нулимсны чанар хангалтгүй байдгаас үүдэлтэй нийтлэг эмгэг юм. Нүд хуурайших нь нүд аргах, торох, гаднын биет нүдэнд орсон мэт мэдрэмж төрөх, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг төдийгүй анзаарахгүй өнгөрвөл цаашлаад холын хараа муудах эрсдэлтэй. Нүд хуурайших нь олон таагүй шинж тэмдгүүдийг үүсгэдэг төдийгүй ажил болон амралт гээд таны ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг.
Нийт насанд хүрэгчдийн 50 хүртэлх хувь нь нүдний хуурайшилттай болсон байдаг.
Нүд хуурайших хамгийн түгээмэл шалтгаан нь нулимсны тослогыг бууруулдаг meibomian булчирхайн үйл ажиллагааны алдагдал юм. Нүд хуурайших нь контакт линз, хуурай эрс тэс цаг агаарын нөхцөл, ядаргаа, дэлгэцийн хэт их хэрэглээ, мөн омега-3 тосны хүчлүүдийн тэжээлийн дутагдал зэргээс үүдэлтэй. Нүд хуурайших хам шинж нь жилийн 4 улиралд тохиодог тул нүдний эмч нар энэ үед нүдээ амрааж, дэлгэцийн зохистой хэрэглээ бий болгож, нүд амраах, нүдний булчингуудыг ачааллах дасгалууд хийхийг зөвлөдөг.
Контакт линз нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Линз зүүсэн үед нүд хангалттай чийгшил авч чаддаггүй тул эмч нар ихэвчлэн нэмэлтээр нь “хиймэл нулимс” хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь линз нь нулимсны ууршилтыг нэмэгдүүлснээр нүдний хуурайшилт, үрэлт үүсгэдэг байна. Энэ үед хийх хамгийн чухал алхам бол хангалттай чийгшүүлж, хиймэл нулимсыг тогтмол хэрэглэж хэвших юм.
Хиймэл нулимсыг бид нар зориулалтын контакт линз дээр дусаадаг хиймэл нулимс гэж байдаг үүнийг дусаана. Мөн нөөшлөгчгүй хиймэл нулимсыг сонгож авах нь зүйтэй. Учир нь бид контакт линз зүүх үйл явцад, нүдний эвэрлэг бүрхүүлийн чийг алдагддаг. Тиймээс нөөшлөгч бодис агуулаагүй нэг удаагийн савлагаатай хиймэл нулимсыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших явдал юм.
Учир нь нөөшлөгч бодистой хиймэл нулимс нь контакт линзний гидрофил материалтай хамтарч нэгдсэнээр хоруу чанарыг ихэсгэдэг гэж үздэг. Тэгэхээр хуурайшилт үүсэх болон дараа дараагийн хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй байдаг.
Контакт линз хэрэглэх үедээ зайлшгүй анхаарах зүйл
- Линз зүүх хугацааг анхаарах
Контакт линз хэрэглэх үед таны зүүж буй линзний компанийн заасан хугацаанд тааруулж зүүх хэрэгтэй. Жишээлбэл 24 цаг, 1 сар, 3 сар, 6 сар, 1 жилийн линз гэх олон сонголтуудтай тул та тухайн заасан хугацаанд хэрэглэх шаардлагатай.
- Өдрийн линзний хэрэглээг хэтрүүлэхгүй байх
Линзийг өдөрт өглөөнөөс орой хүртэл 8 цагаас хэтрүүлэхгүй зүүгээрэй. Учир нь өдөрт зүүх хугацааг уртасгаснаар нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээхэд нөлөөлдөг. Тиймээс өдөрт 8 аас илүү цаг зүйхгүй байх дэглэмийг баримтлаарай. Өдөр бүр линз цэвэрлэх шингэнээ сольж, линзээ хонуулж цэвэрлээрэй.
- Эрүүл ахуйн дэглэмийг баримтлах
Линз хэрэглэх үедээ гараа тогтмол угаах, уусмалаа тогтмол шинэчлэн, эрүүл ахуйн дэглэмээ сайн сахих шаардлагатай төдийгүй гоёлын линзийг дамжуулж хэрэглэхийг хориглоно. Усанд линзтэй орох, усан санд сэлэх хориотой. Учир нь усаар дамжин амёб- нэг эст биет эвэрлэгийг халдварлан өвчлүүлэх маш том аюултай. Нүдний эмчилгээ хийлгэж буй контакт линзний хэрэглээгээ хязгаарлах мөн, нүдний лазер хагалгаа хийлгэхээр төлөвлөж буй бол 3 сарын өмнөөс эхлэн контакт линзний хэрэглэхгүй байхыг анхаараарай.
- 2 цаг тутамд хиймэл нулимс хэрэглэх
Та контакт линз хэрэглэдэг бол хиймэл нулимсыг 2 цаг тутам дусааж, хэвшээрэй. Ингэснээр нүдний нулимсан бүрхүүлийг чийглэг байдлыг нэмэгдүүлдэг.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд бол контакт линзийг түлхүү хэрэглэж байна. Контакт линз хэрэглэхдээ тухайн компанийн стандарт шаардлагыг баримтлах, цагаа зөв тохируулах, мөн эрүүл ахуйн дэглэмээ баримтлах шаардлагатай байдаг. Ер нь бол шаардлагагүй тохиолдолд аль болох контакт линзний хэрэглээнээс татгалзах нь зүйтэй байдаг.
Нүдний эмч нар контакт линз тогтмол хэрэглэх үед хадгалагч бодис агуулаагүй натрийн гиалуронат 0,1 % агууламж бүхий нэг удаагийн савлагаатай ариун чанарын матафреш хиймэл нулимсыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.
Бидний хүргэсэн зөвлөгөө мэдээллийг уншсан танд баярлалаа.