Манай улсад мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зохицуулж байна вэ?

Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн дүрмийг Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны 32 дугаар тушаалаар батлан гаргажээ.Дүрмийн хэсгээс дор дурьдлаа.

Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн хэм хэмжээний үйлчлэх хүрээ, баримтлах зарчмын хураангуй

 Үйлчлэх хүрээ: Эм зүйч, эм найруулагчийн баримтлан ажиллах зарчим
Хэрэглэгч: Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх.

Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хүндэтгэн үзэх

Олон нийт: Олон нийтийн итгэлийг хүлээх.

Эм зүйн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх.

Эм зүйн мэргэжил: Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэг, мэргэжлээ

дээшлүүлэх

Бизнес,үйл ажиллагаа: Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэх
Эрүүл мэндийн тусламжүйлчилгээ үзүүлдэгбусад мэргэжилтэн: Хамтран ажиллах

3.1.Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэнэ.

3.1.1.Үйлчлүүлэгчид эмзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлнэ.

3.1.2.Мэдлэг, чадвараа бүрэн дайчлан мэргэжлийн өндөр түвшний тусламж, үйлчилгээг хүмүүнлэг, энэрэнгүй байдлаар үзүүлнэ.

3.1.3.Үйлчлүүлэгчид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.1.4.Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж ажиллана.

3.2.Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хангаж, нэр төрийг хүндэтгэнэ.

3.2.1.Үйлчлүүлэгчийн ёс заншил, соёл, итгэл үнэмшил, эрхэмлэх зүйлс, өвөрмөц онцлогийг хүндэтгэж, ялгаварлан гадуурхалгүй, тэгш үйлчилнэ.

3.2.2.Эмзүйн тусламжийн асуудлаар үйлчлүүлэгчийн гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж ажиллана.

3.2.3.Үйлчлүүлэгч нь эмзүйн тусламж, үйлчилгээ хүртэх, зөвлөгөө авах зэргээс татгалзах эрхийг нь хүндэтгэж ажиллана.

3.2.4.Үйлчлүүлэгчийн эрх ашиг, хувийн нууцыг хамгаалж, мэдээллийг чанд нууцлана.

 

 

3.3.Олон нийтийн итгэлийг хүлээнэ.

3.3.1.Холбогдох хууль, тогтоол, эрх зүйн баримт бичиг, дүрэм, журам, заавар, стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөнө.

3.3.2.Нотолгоонд суурилсан, үнэн зөв, бодит, хараат бус мэдээллээр үйлчлүүлэгчийг хангаж ажиллана.

Хориглох зүйл:

6.1.Хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй үйлчилгээ эрхлэх, хувийн ашиг сонирхол гарган үйлчлүүлэгчдэд эм, биобэлдмэл, биологийн идэвхт бодис, хувийн эмнэлэг, эмийн сан санал болгох, зааж өгөх.

6.2.Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар бусдад задруулах, албан үүрэгтэй хамааралгүй байдлаар ашиглах.

6.3.Өөрт болон хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн үүрэг гүйцэтгэх, аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх.

6.4.Албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцох.

6.5.Өөрийн хувийн ашиг сонирхлын өмнөөс нийтийн албыг төлөөлөх.

6.6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэх.

 Ёс зүйн журмыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага

Эм зүйч, эм найруулагч нь ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Ашигласан Эх сурвалж:

FIPStatement of Professional Standards –Code of ethics forpharmacists.FIP,2014

Авилгатай тэмцэх газар http://www.mofa.gov.mn/new/images/banners/other/zovlomj4.pdf

World Health Organization, WHO Technical Report Series, No. 961, 2011.

Annex 8. Joint FIP/WHO guidelines on goodpharmacy practice: standards for quality of

pharmacy services

www.pharmacymn.org

Эмийн мэдээлэл сэтгүүл, ЭМХТөв

Эм зүйч З.Зузаан (MSc.Pharm)

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.