Фармакологийн үйлдэл
Пенициллины бүлгийн өргөн хүрээний үйлчилгээтэй, хүчиллэг орчинд тэсвэр бүхий хагас нийлэг антибиотик. Транспептидазад хориг тавьж пептидогликаны нийлэгжилтийг зогсоодог. Пептидогликан нь нянгийн эсийн ханыг бэхжүүлэх гол уураг тул нян хайлж устдаг. Олон төрлийн грам эерэг болон грам сөрөг кокк, зарим грам сөрөг савханцрын (Escherichia coli, Shigella spp., Salmonella spp., Klebsiella spp.,) эсрэг өндөр идэвхтэй. Харин пеницилиназа ялгаруулдаг бичил биетнүүдэд идэвхтэй нөлөө үзүүлж чаддаггүй. Хоол хүнстэй хамт хэрэглэхэд сайн шимэгддэг.
Сүүлийн үеийн судалгаагаар нугалуурын хеликобактери (H.pylori) нь амоксициллинд тэсвэртэй болдоггүйг тогтоожээ. (H.pylori)-н эмчилгээнд амоксициллиныг дахин хэрэглэхэд зөвхөн тунг нэмж 1-2 гр-аар 2 удаа уух схем гарсан байна.
Мөн АШУҮИС-ийн H.pylori Монгол судлаачдын бүлгэмээс зохион байгуулсан “H.pylori шалтгаант ходоодны эмгэгийн оношлогоо, эмчилгээний талаарх эмнэлзүйн судалгаа” сэдэвт ажилд хамтран оролцож трогил, виамокс, золланд, кларид зэрэг эмийг бид хандивласан. Судалгааны үр дүнд дээрх эмүүд хеликобактерийн эмчилгээнд бусад пүүсийн эмтэй харьцуулахад эмчилгээний үр дүн маш сайн гэсэн дүгнэлт хийгджээ. Хеликобактерийн эмчилгээнд амоксициллины чанар, идэвх маш чухал үүрэгтэй тул манай импортлодог Виамоксыг өргөн хэрэглэж байна.