Лантидекс® Lantidex® Декскетопрофен трометамол Тариа 25 мг/мл

  • Декскетопрофен нь хүн болон амьтанд хийгдсэн судалгаагаар ЦОГ-1 болон ЦОГ-2–т дарангуйлах нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан. Декскетопрофен трометамол нь хүчтэй өвдөлт намдаах үйлдэлтэй бөгөөд 30 минутын дотор үйлдэлээ үзүүлж эхлэн 45 минутанд дээд цэгтээ хүрдэг. Декскетопрофеныг 50 мг-аар хэрэглэхэд өвдөлт намдаах үйлдэл 8 цаг үргэлжилдэг. Декскетопрофен тариаг хэрэглэх нь опиод эм хэрэглэх шаардлагыг бууруулж өгдөг.