Найрлага
Идэвхтэй Коллоидал Аттапулгите……….650 мг
Пектин……………………………………………….50 мг
№ 24 шахмал
Суулгалт эмчлэх адсорбент эм
Найрлага:
Идэвхтэй Коллоидал Аттапулгите……….650 мг
Пектин……………………………………………….50 мг
№ 24 шахмал
Идэвхтэй Коллоидал Аттапулгите……….650 мг
Пектин……………………………………………….50 мг
№ 24 шахмал
Энтростоп нь суулгалт эмчлэх хамгийн сайн бэлдмэлд тооцогддог. Найрлага дахь аттапулгите нь хөнгөн цагаан болон
магнезийн силикатын гидрат бүхий цэвэрлэгдсэн байгалийн минералын холимог юм. Хор токсин, өвчин үүсгэгч нянгийг гадаргуу дээрээ шимж тэдгээрийг бие мах бодоос түргэн гадагшлуулдаг чадвар нь энэ бэлдмэлийн нэг гол давуу тал юм. Мөн коллоидал аттапульгитe бүдүүн гэдэсний нянгийн найрлагыг хэвийн болгож дисбактериоз, архаг суулгалтаас сэргийлдэг. Шулуун гэдэсний үрэвсэлтэй хүмүүс үүнийг ууснаар үрэвсэл багасаж, бүдүүн гэдэсний цочролыг намдаан,
гэдэс базалж хүчтэй өвдөхийг зогсооно.
Пектин цэвэр карбогидратын бүтээгдэхүүн бөгөөд алим, нимбэгний хандыг хүчлээр шингэрүүлэн гаргаж авдаг. Пектинийг суулгалтын үед бусад адсорбенттай хамт хэрэглэхэд баасыг хэлбэржүүлнэ. Энтростоп бол гэдэс дотрыг төрөл бүрийн хор, хий, вирус, нянгаас цэвэрлэдэг бэлдмэл мөн.
Аттапульгитe гаж нөлөө багатай бөгөөд аргаах үйлчилгээтэй тул нарийн гэдэсний салстын үрэвслийг намдааж, гэдэс базалж өвдөхийг зогсооно.
Төрөл бүрийн шалтгаантай суулгалт (цочмог болон архаг), гэдэс базалж хүчтэй өвдөхөд хэрэглэнэ. Хоолны хордлогоос үүссэн цочмог суулгалт, гэдэсний нянгийн бичил орчны тэнцвэр алдагдсан өөрчлөлт, гэдэсний салст үрэвссэн тохиолдолд хэрэглэнэ.
• 12-оос дээш настай хүүхэд, насанд хүрсэн хүмүүс суулгах бүрдээ 2 шахмал ууна. Хоногт 12 шахмалаас илүү хэрэглэж
болохгүй.
• 6-12 настай хүүхэд нэг шахмалаар ууна. Хоногт 6 шахмалаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
• 1-6 настай хүүхдэд эмчийн хяналтанд уулгана.
Эмийг уугаад 48 цаг өнгөрсний дараа биеийн байдал сайжрахгүй, суулгалт зогсохгүй бол өөр эмээр солих шаардлагатай. Энтростоп гаж нөлөө багатай бөгөөд гэдэсний ханаар шимэгдэхгүй, өтгөнтэй хамт ялгардаг. Суулгах үед энэ эмийг хэрэглэхдээ оралит эсвэл хоросолын уусмал сайтар уувал зохино.
1 хүртэлх настай хүүхэд хэрэглэхгүй. Хэрэв 48 цагийн дараа биеийн байдал сайжрахгүй бол хэрэглэхээ зогсооно. Хэрэв халуурч, өтгөн цустай болж суулгалт намдахгүй бол эмчид хандаж нян судлалын шинжилгээ өгнө.
Гүйлгэлтийн эсрэг эм
Гүйлгэлтийн эсрэг эм
Гүйлгэлтийн эсрэг эм