Фармакологийн үйлдэл
Фторхинолоны бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй нянгийн эсрэг бэлдмэл. Ципрофлоксацин нь ДНХ-аза гираза ферментэд нөлөөлж, нянгийн ДНХ нийлэгжилтийг дарангуйлдаг. Ихэнх грам сөрөг нянгуудын эсрэг өндөр идэвхтэй. Үүнд :
Хөх идээт савханцар, гэдэсний савханцар, шигелл, сальмонелл, менингококк, гонококк, стафилококкууд мөн кампилобактер, микоплазм, хламидын микобактер орно.
Ципрофлоксацин нь бета-лактамаза ялгаруулдаг нянгийн эсрэг идэвхтэй үйлчилдэг. Мөн суулгалт өвчин эмчлэх гол антибиотик. Аминогликозид, пенициллин, цефалоспорин, тетрациклинд тэсвэртэй болсон нянгийн эсрэг идэвхтэй үйлчилдэг.