Найрлага
Фамотидин……………………20 мг, № 30 шахмал
Н2- гистамины хүлээн авуурт хориг үүсгэгч
Найрлага:
Фамотидин……………………20 мг, № 30 шахмал
Фамотидин……………………20 мг, № 30 шахмал
Бүтэц хийгээд үйлчилгээ нь ранитидин, циметидинтэй ижил боловч ходоодны давсны хүчлийн ялгаралтыг дарах үйлчилгээгээр тэднээс илүү бөгөөд давсны хүчил ялгаралтыг дарж пепсины идэвхийг бууруулж чадна. Давсны хүчлийн ялгаралтыг идэвхжүүлдэг гистамин, гастрин, ацетилхолины нөлөөг дарангуйлдаг. Давсны хүчлийн ялгаралт багасч рH нэмэгдсэний үр дүнд пепсины идэвх буурна.
Ходоодны салст бүрхүүлийн хамгаалах үйлийг нэмэгдүүлж ходоодны стрессээс үүссэн шарх, ходоод болон дээд гэдэсний
цус алдалт болон давсны хүчлийн нөлөөгөөр үүссэн шарх эдгэрэнэ. Фамотидин ходоодны салс үүсэл болон түүнд агуулагдах гликопротейны хэмжээг нэмэгдүүлснээр нөхөн төлжилтийг сайжруулж улайлт, шархыг эдгээдэг. Фамотидин нь гистамины Н2-хүлээн авуурт хориг үүсгэдэг сонгомол үйлчилгээтэй бэлдмэл юм. Түүнчлэн хоол идэх дурыг бага зэрэг бууруулдаг.
• Ходоод, дээд гэдэсний шархлаа
• Ходоодны шүүсний хэт ялгаралт, шархлаа
• Улаан хоолойн сөргөө (Рефлюкс-эзофагит)
• Золлингер-Эллисоны хам шинжийг эмчлэх
• Ходоод гэдэсний замын мэдрэлийн гаралтай шархлаа үүсэхээс болон ходоод гэдэсний замын цус алдалтаас сэргийлэх.
• Дээд гэдсний шархлаанд тухайлбал: Цочмог үед: 40мг-аар өдөрт нэг удаа (унтахын өмнө), эсвэл 20мг-аар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Эмчилгээний хугацаа 4-8 долоо хоног байна.
Архаг үед: 20 мг-аар өдөрт нэг удаа унтахын өмнө ууж хэрэглэнэ. Золлингер-Эллисоны хам шинжийн эхний үед 20мг-ыг 6 цаг тутамд ууж байгаад дараа нь тунгаа тохируулж хэрэглэнэ.
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс болон жирэмсэн, хөхүүл эхчүүд болгоомжтой хэрэглэнэ.
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм