Найрлага
Лоратадин…………………….10 мг, №100 шахмал
Харшлын эсрэг эм
Найрлага:
Лоратадин…………………….10 мг, №100 шахмал
Лоратадин…………………….10 мг, №100 шахмал
Лоратадин гистамины Н1 хүлээн авуур удаан хугацаагаар хориг үүсгэдэг, харшлын эсрэг, загатнаа бууруулах, хаван шимэгдүүлэх үйлдэлтэй бэлдмэл. Харшлын эсрэг үйлдэл нь 30 минутын дотор эхэлж 24 цаг үргэлжлэнэ. Тайвшруулах холино-хүлээн авуурт хориг үүсгэдэггүй тул төв мэдрэлийн системд нөлөөлж унтуулах үйлчилгээ үзүүлдэггүйгээр бусад харшлын эмээс давуу талтай.
Хоол боловсруулах замд түргэн шимэгдэж, 15 минутын дараа цусанд орж, 97% ийлдэсийн уурагтай холбогддог. Элгэнд задарч, бөөр, цөсөөр гадагшлана.
Өвчтөний нас болон биеийн байдал, бөөрний дутмагшил, элэгний ажиллагааны өөрчлөлт түүний фармакокинетикийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй.
Жилийн турш ба улирлаар үүсдэг харшлын ринит, харшлын коньюктивит, чонон хөрвөс, харшлын загатнаат дерматоз, архаг намрас, хамар битүүрэх, нүд улайх, загатнах, гистамины хэт ялгарлын чөлөөлөгдсөний дүнд харшлын шинж илрэх үед хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд 10 мг-аар хоногт 1 удаа, 2-12 настай хүүхдэд 5 мг-аар хоногт 1 удаа уулгана. Хэрэв хүүхдийн жин 30 кг-аас их бол 10 мг-аар мөн хоногт 1 удаа ууна.
Ам хатах, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх зэрэг гаж нөлөө ховорхон илэрдэг.
Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 2 хүртлэх насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм