Найрлага
Кетотифен………………….1 мг, № 50 шахмал
Кетотифен………………….1 мг, № 50 шахмал
Профилас нь манай орны эмчилгээний практикт олон жил хэрэглэж байгаа бусад үйлдвэрийн кетотифентэй харьцуулахад эмчилгээний үр дүн сайн, гаж нөлөө бага гэж хэрэглэгч нар үзэж байна. H2 гистамины хүлээн авуурыг дарангуйлан, гистамин лимфокины ялгаралтыг багасгаж амьсгалын замд эозинофил хуримтлагдахыг багасгана.
Харшил эмчлэх, ялангуяа харшлын хүндрэл гуурсан хоолойн багтрааны гол эмчилгээний бэлдмэл болно. Бие махбодод гуурсан хоолойн багтраа үүслийг саатуулан, бронхын агчилт, гаждал цохиулалт (анафилакси), салстын хаваншил зэрэг харшлын урвалуудыг зогсооно.
Профиласыг шинж тэмдэг арилгахад биш эмчлэхэд хэрэглэдэг тул эмчилгээний үр дүн нэг сар түүнээс цааш хугацаагаар хэрэглэсний дараа илрэнэ.
• Гуурсан хоолойн багтраа, харшлын шинж тэмдгийн эмчилгээний үед
• Ринит, дерматит зэрэг өвчний үед
• Харшлын өвчнөөс сэргийлэх, харшлын гаралтай бронхит, ринит, конъюктивит, дерматитыг эмчлэхэд хэрэглэнэ.
• Нойр муудах үед орой 1/4-1/2-г хувааж ууна.
• Насанд хүрсэн хүн 1/2 ба 1 шахмалыг өдөрт 2 удаа (өглөө, орой) хооллох үедээ ууна. Шаардлагатай үед хоногийн тунг 4 шахмал хүртэл нэмэгдүүлж болно.
• Хүүхдэд шахмалыг 4 хувааж өдөрт 2 удаа уулгана.
Эмчилгээг 3 сарын турш хийх бөгөөд аажмаар 2-3 долоо хоногийн турш тунг багасгаж эмчилгээг дуусгана.
Энэ эм нойр хүргэх үйлчилгээтэй тул, жолоо барих түүнчлэн техниктэй харьцаж байгаа хүмүүс болгоомжтой хэрэглэвэл зохино. Жирэмсэний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно.
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм