Найрлага
Метоклопрамид………………5мг/мл, № 5 туншил
Метоклопрамид………………10 мг, №100 шахмал
Бөөлжилтийн эсрэг бэлдмэл
Найрлага:
Метоклопрамид………………5мг/мл, № 5 туншил
Метоклопрамид………………10 мг, №100 шахмал
Метоклопрамид………………5мг/мл, № 5 туншил
Метоклопрамид………………10 мг, №100 шахмал
Метоклопрамид нь дофамины (D2), серотонины (5-НТ-3) хүлээн авуурт хориг үүсгэдэг бэлдмэл юм. Уураг тархины триггер хэсгийн хемо хүлээн авуурыг дарангуйлж висцераль мэдрэлийн мэдрэг чанарыг бууруулна. Бөөлжилтийн эсрэг, зогисуулахыг намдаах, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, булчингийн тонус, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Мөн ходоод, дээд гэдэсний шархлааг эдгээхэд сайн нөлөөлтэй.
• Төрөл бүрийн шалтгаант бөөлжис хүрэх, бөөлжих үед
• Унтуулга, туяа эмчилгээ, зарим эмийн (хуруувчин цэцгийн бэлдмэл, хорт хавдрын эсрэг эм, антибиотик) гаж нөлөөнөөс
шалтгаалсан бөөлжилт
• Жирэмсний бөөлжилт болон мигрений шалтгаант огиулалтад
• Цөс ялгаруулах замын дискинези, улаан хоолойн сөргөөт үрэвсэл, ходоод дээд гэдэсний шархлаа, ходоодны үрэвсэл,
хэвлийн хөндийн эрхтнүүдийн хөдөлгөөн өөрчлөгдөх
• Хагалгааны дараа гэдэс саажих, гэдэс дүүрэх зэрэг хам шинжийн эмчилгээнд хэрэглэнэ.
• Элэг, бөөрний эмгэг, гэмтлээс үүссэн бөөлжилтийн эсрэг хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд 1/2 – 1 шахмалаар өдөрт 3 удаа хоолны өмнө ууна. Хүнд тохиолдолд 2мл-ээр өдөрт 1-3 удаа булчинд буюу
судсанд тарина. Хүүхдэд насыг харгалзан бага тунгаар хэрэглэнэ. 6-аас дээш насны хүүхэд 1/4-1/2 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Хоол боловсруулах замын тодотгогч бодистой рентген шинжилгээний үед насанд хүрэгсдэд шинжилгээ хийхээс 5-10 минутын өмнө 1-2 ампулыг судсанд тарих буюу 15-30 мл-ийг уулгана.
Ерөнхийдөө зохимж сайтай. Эмчилгээний эхний үед ядрах, нойрмоглох, толгой эргэх, өвдөх, удаан хугацаанд хэрэглэсэн
тохиолдолд дотор эрхтний хөдөлгөөнд өөрчлөлт ажиглагдаж болзошгүй.
Хоол боловсруулах замын цус алдалт, гэдэсний механик түгжрэл, ходоод гэдэсний цооролт, эпилепси, пролактины хамааралт хавдар зэрэг болон жирэмсэн үед хэрэглэхгүй.
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм