Skip to content
МОКСИК®, MOXIC® Мелоксикам шахмал, Meloxicam tablets
Эм судлалын үйлдэл:
- Мелоксикам нь өвдөлт намдааж, халуун бууруулах үйлчилгээтэй энолын хүчлийн бүлгийн стероид бус үрэвслийн эсрэг эм юм. Моксик®нь бүх төрлийн үрэвслийн эсрэг идэвхтэй үйлчилнэ.
- Үрэвслийн медиатор болох простогландины бионийлэгжилтийг дарангуйлснаар Мелоксикам нь дээрх нөлөөллийг үзүүлнэ.
- Харханд ходооны шарх үүсгэх тун болон үрэвслийн эсрэг нөлөөлөх тунг харьцуулахад үений үрэвсэлд бусад (NSAID) СБҮЭЭ-үүдээс эмчилгээний чадамж илүү өндөр байсан. Мелоксикам нь in vitro орчинд дараах төрөл бүрийн эсийн системдЦОГ-1-с харьцангуй илүү ЦОГ-2-т сонгомол нөлөө үзүүлж байсан нь ажиглагдсан: усан гахайн макрофагууд, үхрийн гол судасны эндотелийн эсүүд (ЦОГ-1-д үзүүлэх идэвхийг шалгахад), хулганы макрофагууд (ЦОГ-2-д үзүүлэх идэхийг шалгахад) болон хүний рекомбинант үүсгэх ферментууд КОС-эсэд судалгаагаар тогтоогдсон. Усан гахайд ЦОГ-2-т хориг үүсгэсэнээр СБҮЭЭ-үүдийн эмчилгээний нөлөөг харуулдаг болох нь нотлогдсон бөгөөд ЦОГ-1 харьцангуй бага нөлөөлсөнөөр ходоод, бөөрний талаас илрэх гаж нөлөө мөн бага байна.