Фармакологийн үйлдэл
Цефпиром сульфат нь цефалоспорины IV үеийн тарианы антибиотик бөгөөд нянгийн эсийн бүрхүүлийн нийлэгжилтийг саатуулж нянг устгадаг. Цефпиром сульфат нь маш олон эмнэлзүйн туршилтаар грам эерэг болон грам сөрөг бактери мөн агаартан ба агааргүйтэн нянгийн эсрэг өндөр идэвхтэй нь тогтоогдсон.
Цефпиром сульфат нь биеийн эд болон шингэн рүү маш хурдан өргөн тархаж, нянгийн эсрэг үйлдэл нь өвчний голомт бүхий концентрац бага хэсэгт хүрдэг. Viridans бүлгийн стрептококк, сөрөг бүлэгнэлттэй стафилококк, MRSA (метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк), энтеробактер зэрэг эмнэлгийн халдварын олон эмгэг төрөгчийн эсрэг үйлчилнэ. In vitro судалгаанд: цефпиром сульфат болон аминогликозидын антибиотиоийн хослол нь эрчимжих үйлдэл үзүүлдэг. Цефпиром сульфат нь хувирахгүйгээр бөөрөөр ялгардаг. Эмнэлзүйн туршилтаар халдвараас шалтгаалсан эмгэг өөрчлөлтийг сайн эмчилж байсан.
Грам эерэг нянд:
Staphylococcus aureus, Staphylococcus spp., (Staphylococcus epidermidis,Staphylococcus saprophyticus, Staphylococcus hominis, Staphylococcus warneri), гемолитик ба гемолитик бус стрептококк, Streptococcus pyogenes (бүлэг А), Streptococcus pneumonia, Streptococcus agalacitiae, Enterococcus faecalis, Corynebacterium spp.,
Грам сөрөг нянд:
Escherichia coli, Enterobacter spp.,Shigella spp., Klebsiella spp., Salmonella spp, Enterobacter spp., Hafnia alveri, Serratia spp., Proteus mirabilis, Proteus vulgaris, Proteus rettgeri, Morganella morganii, Providencia spp., Yersinia enterocolitica, Pasteurella multocida, Haemophilus influenza, Haemophilus ducreyi, Moraxella catarrhalis, Neisseria meningitides, Neisseria gonorrhoeae, Aeromonas hydrophila. Pseudomonas aeruginosa оролцуулан грам сөрөг, грам эерэг нянгийн эсрэг өндөр идэвхтэй. Bacteroides fragilis, enterococcus-д нөлөөлдөггүй.