Найрлага
Дексаметазон………………0,5 мг, № 100 шахмал
Харшлын ба үрэвслийн эсрэг эм
Найрлага:
Дексаметазон………………0,5 мг, № 100 шахмал
Дексаметазон………………0,5 мг, № 100 шахмал
Нийлэг аргаар гаргаж авсан глюкокортикостероид. Харшлын эсрэг, үрэвслийн эсрэг, хордлогын эсрэг, шокийн эсрэг бөгөөд молекул бүтцэд фтор агуулсан тул илүү үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, хэт мэдрэгшилийг багасгах (десенсибилизац) болон холбох эдийн өвчнүүдэд өргөн хэрэглэнэ.
Үйлчилгээний гол механизм нь үрэвслийг идэвхжүүлэгч медиаторын ялгарлыг дарангуйлж, гиалуроны хүчил ялгаруулагч эд эсийн хэмжээг бууруулах, хялгасан судасны нэвчлийг багасгах, эсийн болон органелын бүрхүүлийг тогтворжуулдаг.
Гаж нөлөөгөөр бусад глюкокортикоидоос (преднизолон, гидрокортизоноос) олондахин бага тул өргөн хэрэглэдэг.
• Харшлын эмгэг:харшлын ринит, контактны дерматит, сийвэнгийн өвчин, анафилаксийн урвал
• Арьсны өвчин: псориаз, хайрст үлд, хурц экзем, эритродерми, мөөгөнцөр
• Амьсгалын замын өвчин: гуурсан хоолойн багтраа, Леффлерын хам шинж, сүрьеэ, уушгины үрэвсэл
• Цусны өвчин: Бөөрний хам шинж, хурц халдварт өвчин (антибиотиктай хавсарч)
• Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл
• Үе мөчний системийн эмгэгүүд
• Аддисоны өвчин (минералкортикоидтай хавсарч) бөөрний дээд булчирхайн анхдагчболон хоёрдогч дутмагшил,
• Бамбай булчирхайн үрэвсэл
• Төрөлхийн адреногенитал хам шинж,
• Кушингийн өвчин,
• Тархины хаван
Өдөрт 0,5-1,5 мг 2-3 удаа ууна. Нэг удаагийн дээд тун 5 мг. Хоногийн дээд тун 15мг, хүүхдийн хоногийн дундаж тун 0,0833- 0,333 мг/кг. Хоолны өмнө сүүгээр даруулж уувал ходоодны салстыг цочроохгүй.
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм
Харшлын эсрэг эм