Фукойдан гэж юу вэ?
1970 оноос хойш дэлхий нийтэд фукойдан нь гүнзгий судлагдаж эхэлсэн бөгөөд үүний хавдрын эсрэг, дархлаа тогтолцоог дэмжих, вирусын эсрэг болон үрэвслийг дарах өвөрмөц үйлдэлтэй болох нь тогтоогдсон байна. Япон улс тэр дундаа Окинава аралын ард иргэдэд ходоодны хавдрын тохиолдол хамгийн бага байдаг нь өдөр тутамын хоол хүнсэндээ фукойдан буюу далайн бор замагыг тогтмол хэрэглэдэгтэй шууд холбоотой юм. Фукойдан нь далайн бор замаг бөгөөд хүхэржсэн полисахарид цусан дахь холестрин бууруулж судас гэмтэхээс хамгаалж өгдөг. Хавдрын эсрэг,ходоодны шархлаанаас урьдчилан сэргийлэх, бактерийн эсрэг үйлдэл үзүүлдэг болохыг америк болон японы эрдэмтэд судалсан байдаг. Мөн цусны даралтыг тогтворжуулах ,элэгний эсийн нөхөн төлжилтийг дэмжих, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах гэх мэт нөлөө үзүүлдэг.