Найрлага
Лактулоза………………………3.335 г / 5 мл, 60 мл флакон
Архаг өтгөн хаталтын эсрэг эм
Найрлага:
Лактулоза………………………3.335 г / 5 мл, 60 мл флакон
Лактулоза………………………3.335 г / 5 мл, 60 мл флакон
Лактулоза нь дисахаридын нийлэгжилтийн бүтээгдэхүүн бөгөөд бүдүүн гэдсэнд сүүний хүчил зарим хэсэг нь цууны хүчил
болон задардаг. Ингэснээр бүдүүн гэдэсний нянгууд идэвхжиж, бүдүүн гэдэсний осмо-даралт ихсэн, исэлдэх процесс сайжирдаг. Энэ нь баасыг зөөлрүүлэн, чийглэгийг нэмэгдүүлнэ. Лактулозагийн нөлөөгөөр бүдүүн гэдсэнд лактобациллын тоо олширч, бүдүүн гэдэсний хүчиллэг орчин бүрдэж, гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжинэ. Лактобациллын тоо олширсоноор амин ялгаруулагч нянгуудыг дарангуйлдаг. Лактулоза бүдүүн гэдэсний осмосын процессыг дэмжинэ. Элэгний энцефалопатийн үед аммонийн ион ба азот агуулсан хорт бодисуудын шимэгдэлтийг багасгадаг, ингэснээр цусан дахь аммонийн концентрацийг 25-50% бууруулна. Сальмонелл нянгийн үржлийг удаашруулдаг сайн нөлөөтэй.
Лактулоза нь нүүрс ус бөгөөд нүүрс усны шингэн орчинд нянгийн ургалт эрчимтэй явагддаг тул 1 өдрийн тунгаар савлахыг ДЭМБ зөвлөж байна.
• Архаг өтгөн хаталт
• Элэгний энцефалопати, элэгний ком ба комын урьдал үеэс сэргийлэх ба эмчлэх зорилгоор
• Сальмонелез нарийн гэдэсийн халдварын үед
• Ялангуяа бага насны хүүхдэд хоолны хордлогоос үүссэн хоол боловсруулах үйлийн хямрал
• Шулуун гэдэсний хагалгаа, шамбарамын үед хэрэглэнэ.
• Архаг өтгөн хаталтын үед
Эхлэх тун 30 – 60 мл-ээр өдөрт 3 удаа ууна. Үргэлжлүүлэн уух тунг тухайн хүний биеийн байдлыг харгалзан тохируулж суулгахаас болгоомжлох хэрэгтэй. Зарим тохиолдолд 120мл хүртэл нэмэгдүүлж болно. Хүнд өвчтөнд клизмээр 120мл-ийг өдөрт 2 удаа хийнэ.
Хэт их тунгаар хэрэглэхэд суулгаж шингэн алдаж цусны кали багасах ба цусны натри ихсэж болзошгүй. Дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрч болно.
Лактулозагийн уусмал нь галактоза (1.6 г/15 мл-ээс багагүй) ба лактоза (1.2 г/ 15мл-ээс багагүй) агуулдаг учраас чихрийн шижин өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, гэдэсний түгжрэл, мухар олгойн үрэвсэл байж болзошгүй тохиолдолд хэрэглэхгүй.
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм