Фармакологийн үйлдэл
Инозин пранобекс (метизопринол, ланавир) нь вирусийн эсрэг болон биеийн дархлаа сайжруулах хосолсон үйлчилгээтэй эм. Ланавирын вирусын эсрэг нөлөө нь түүний вирусээр халдварлагдсан эсийн рибосомтой холбогдож, вирусын матрицын РНХ (м- РНХ) нийлэгжилтийг удаашруулж, геномын вирусын РНХ, ДНХ репликацийг дарангуйлдагаар тайлбарлагдана. Мөн лимфоцитийн 1 хэв маягийн интерферон ялгаралтыг нэмэгдүүлдэг бөгөөд интерферон нь вирусын эсрэг нөлөөтэй. Ланавир (инозин пранобекс) нь аденовирус, парагрипп, РС вирус, А болон В вирусын эсрэг өндөр идэвхтэй. Инозин пранобекс нь лимфокиныг идэвхжүүлж интерлейкин-1,-2, α ялгарлыг нэмэгдүүлж, макрофагийн хемотаксис, фагоцитозыг өсгөж, эсрэг биетийн ялгарлыг нэмэгдүүлнэ. Дархлаа хариуцсан эд эсийг идэвхжүүлдэг.
Ланавир (Инозин пранобекс, Метизопринол) нь гаж нөлөө болон хоруу чанар багатай нэгдэл юм. Олон удаа ханиад томуу хүрдэг, эсэргүүцэл суларсан хүүхдэд инозин пранобексыг хэрэглэхэд амьсгалын замын өвчний хүндрэл нь багасаж, эдгэрэлт нь хурдан болж, антибиотикийн болон бусад эмийн хэрэглээ буурсан байна.