Фармакологийн үйлдэл
Фторхинолоны бүлгийн II үеийн өргөн хүрээний үйлдэлтэй нийлэг аргаар гаргаж авсан антибиотик. Левофлоксацин нь офлоксацины зүүн гарын изомер бөгөөд ДНХ-гираза ферментийг дарангуйлж ДНХ-ийн нийлэгжилтийг удаашруулдаг. Үүний үр дүнд нянгийн бүрхүүл, эсийн хана, цитоплазмд гүнзгий нэвтэрч бүтэцийн өөрчлөлт үүсгэнэ.
Агаартан грам эерэг болон грам сөрөг нянд үйлчилдэг. In vitro болон in vivo нөхцөлд левофлоксацин нь ихэнх нянг устгах чадвартай. Иймээс бусад антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын үед левофлоксациныг хэрэглэх нь чухал. Corynebacterium diphtheria, Enterococcus spp, Listeria monocytogenes, Staphylococcus spp, Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, C, G бүлгийн Streptococcus, Enterobacter aerogenes, Proteus vulgaris, Chlamidia pneumonia, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitis, Mycobacterium tuberculosis, Rickettsia spp, Ureaplasma urealyticum зэрэгт өндөр идэвхтэй.
Левофлоксациныг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаас маш түргэн шимэгддэг тул хоолтой хамт хэрэглэхэд бүрэн шимэгдэнэ. Ийлдэсийн уурагтай 30-40% холбогдож эд эрхтэнд маш сайн шингэдэг, 87% нь шээсээр ялгардаг.