Фармакологийн үйлдэл
Кларитромицин нянгийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик бөгөөд агаартан, грам эерэг нян стрептококкууд (S.Pneumoniae, S.Pyogenes), стафилококкууд (MRSA-аас бусад бүх), Listeria spp, грам сөрөг нянгууд, (M.catarrhalis, H.pylori, N.Meningitidis) агааргүйтэн болон бусад факультатив эд эсийн бичил биетүүдийн эсрэг болон хламид, микоплазм, легионелл, кампилобактерийн эсрэг өндөр идэвхтэй.
Кларитромицин нь макролидын бүлгийн бусад антибиотикуудаас стрептококк, стафилококк, хламид, хеликобактер болон микобактерийг устгах нөлөөгөөр илүү сайн. Мөн үрэвслийн эсрэг болон дархлаа идэвхжүүлэх нөлөөтэй.