Фармакологийн үйлдэл
Пенициллины бүлгийн өргөн хүрээний үйлчилгээтэй, хүчиллэг орчинд тэсвэртэй хагас нийлэг антибиотик. Транспептидазад хориг тавьж пептидогликаны нийлэгжилтийг зогсоодог. Пептидогликан нь нянгийн эд эсийн ханыг бэхжүүлэх гол уураг тул нян хайлж устдаг. Грам эерэг болон грам сөрөг нянгийн аль алинд нөлөөлнө. Харин пеницилиназа фермент ялгаруулдаг нянд нөлөөлөхгүй. Хэрэглэснээс 1–1,5 цагийн дараа цусан дахь концентрац дээд хэмжээндээ хүрнэ.