Нүдний хуурайшилтын үед ямар арга хэмжээ авах вэ?

Нүдний чийгшил хангалтгүй болж нулимс үүсэлт багассанаар нүдний хуурайшилт бий болдог. Харин бид нүдний хуурайшилтыг маш хөнгөн хэлбэрээр хүлээж авснаас үүдэн цааш даамжирч дараагийн эмгэгүүдийг үүсгэж байдаг.

Үүнд:

  • Нүдний мах ургах
  • Өөх ургах
  • Хараа муудах

Нүдний хуурайшилт нь нүд аргаж, хуурайшин хараанд нөлөөлөхөөс гадна амьдралын хэв маяг, ажлын бүтээмжид өөрчлөлт оруулдаг. Түгээмэл тулгамдаж буй асуудал болох нүдний хуурайшилт нь ахуйн болон орчны хэд хэдэн шалтгаанаас үүдэн бий болдог.

Ахуйн нөлөө:

  • Хурц гэрэл
  • Эйр кондэйшн, халаалт
  • Дэлгэцийн хэт их хэрэглээ

Гадаад орчны нөлөө:

  • Цаг уурын таагүй нөхцөл
  • Тоосжилт ихтэй орчинд ажиллах
  • Агаар хөрсний бохирдол

Монгол орны хувьд хуурай, сэрүүн эрс тэс уур амьсгалтай төдийгүй тоосжилт ихтэй нөхцөл болон хүн амын архаг өвчлөл, замбараагүй эмийн хэрэглээнээс үүдэн жил ирэх тусам хуурайшилт нэмэгдсээр байна.

Нүдний хуурайшилт хэрхэн бий болдог вэ?

Бидний нүдийг бүрхдэг 3 давхар бүрхүүл байдаг. Энэ нь нүдийг гадаад орчноос хамгаалж, чийглэх байдлыг удаан хадгалан тунгалаг харахад тусалдаг. Харин энэхүү бүрхүүлд өөрчлөлт орсноор хуурайшилт үүсэж эхэлдэг. Нулимс үүсэлт багасах, нулимс үүссэн ч бүрхүүлд удаан тогтохгүй уурших гэсэн 2 үндсэн хам шинжийн улмаас нүдний хуурайшилт болон бусад өвчлөлтүүд бий болдог.

Нулимс үүсэлт багасах шалтгаан:

  • Эрхтэн системийн өвчлөл
  • Нулимсны булчирхайн үрэвсэл
  • Насжилт

Нүдний бүрхүүл дээр нулимс удаан тогтохгүй хурдан уурших шалтгаан:

  • Тосны булчирхайн эмгэг
  • Зовхины ирмэгийн байрлал өөрчлөгдөх
  • Зарим нүдний мэс ажилбараас үүдэлтэй

Нүдний хуурайшилтаас хэрхэн сэргийлэх вэ?

  Хаврын улиралд нүдний хуурайшилтаас урьдчилан сэргийлэхийн тулд та дараах зөвлөмжүүдийг өдөр тутмын дадалдаа хэвшүүлээрэй.

  • Шингэн тогтмол уух: Хангалттай хэмжээний ус уух нь нүдний хуурайшилт төдийгүй бүх биеийн чийглэг байдлыг хангаж өгдөг. Мөн хуурайшилт ихтэй орчинд ажиллаж, суралцдаг бол усны хэрэглээгээ аль болох багасгахгүй байх хэрэгтэй.
  • Хорт зуршлаас татгалзаж сурах: Согтууруулах ундаа нь шингэний алдагдлыг бий болгодог бол тамхины утаа нь таны нүдийг цочроож, нулимс үүсэлтийг багасгадаг.
  • Дэлгэцийн хэрэглээг багасгах: Зурагт үзэх, компьютер ашиглахдаа завсарлага авах нь хамгийн чухал. Бид ажиллаж суралцах үедээ дэлгэц удаан хугацаагаар ширтдэг. Энэ үед анивчилтын тоо буурч нүд аргаж хуурайшиж эхэлдэг. Бид үүнийгээ анзаарахгүй олон цагаар суусны улмаас нүд өвдөх, ажил амьдралын бүтээмжид сөргөөр нөлөөлж байдаг. Дэлгэцтэй олон цагаар ажиллах үедээ 20:20:20-ийн дүрмийг баримтлаарай. 20 минут дэлгэц ширтсэн бол 20 секунд нүдээ амрааж, 20 футийн зайд буюу 6 метрийн зайд харан нүдний булчинг суллаж нүдээ амрааж хэвших шаардлагатай.
  • Халуун бүлээн жин тавих: Зовхины булчирхайгаар дамжих тос, шингэний урсгалыг сайжруулахын тулд бүлээн жин тавих шаардлагатай.
  • Нүдний эргэн тойрон зовхийг угаах: Зовхины булчирхайгаар дамжих тос, шингэний урсгал, нулимсны чанарыг сайжруулахын тулд зовхийг бүлээн усаар зөөлөн массажилж угаах. Нүдээ цочроох будалтыг аль болох хийхгүй байх.
  • Нарны хамгаалалттай шил зүүх: Нарны шил нь дан ганц гоёлын зориулалттай биш тиймээс жилийн 4 улиралд нарны шилийг тогтмол зүүснээр нүдний хуурайшилт цаашлаад нүдний өөх мах нэмж ургахаас хамгаалдаг.
  • Хиймэл нулимс тогтмол хэрэглэж хэвших: Нүдний хуурайшилт, контакт линзний хэрэглээ, олон цагаар компьютер таблет төхөөрөмж дээр ажилладаг бол зайлшгүй нүдний чийгшлийг нэмэгдүүлэх зорилгоор нөөшлөгч буюу хугацаа уртасгагч бодис агуулаагүй хиймэл нулимс хэрэглэж хэвшээрэй.

Яагаад хиймэл нулимс хэрэглэх нь зүйтэй вэ?

 Хиймэл нулимс нь эмгэг төрүүлэгч бодисыг гадагшлуулах замаар нүдний харшлаас сэргийлдэг. Бидний санал болгодог нүдний дусаалга нь нөөшлөгч бодис агуулаагүй, нэг удаагийн савлагаатай тул хэрэглэхэд хялбар нян үржих нөхцөл бага байдаг. Энэхүү хиймэл нулимс нь уян хатан шинж чанартай буюу нүдийг бүрэлзүүлэхгүй, нүдний 3 бүрхүүл болох хамгийн дотор талын салст давхаргадаа илүү хүрч үйлчилдэг учраас удаан хугацаагаар салстыг хамгаалах, чийглэг байдлыг хангах өөртөө усыг татах, мөн антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх дусаалга гэдгээрээ давуу талтай.

Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор нөөшлөгч бодис агуулаагүй хиймэл нулимс гэж бүртгэгдсэн антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх үйлдэлтэй, нэг удаагийн савлагаатай, матафреш хиймэл нулимсыг санал болгож байна. Нүд аргах, улайх, торох, нулимс гоожих зэрэг нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хиймэл нулимс хэрэглээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байвал нүдний эмчид хандаж үзүүлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: АУ -ны магистр, Ахлах зэргийн нүдний эмч А. Ариунзаяа эмчийн Нүдний хуурайшилт зөвлөгөө видео

 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.