ХҮҮХДИЙН ТУРААЛ ЮУНААС БОЛДОГ ВЭ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх эмч Д.Баяраа эмчийн зөвлөгөөг бид нийтлэл болгон танд хүргэж байна.

 Тураал нь хүүхдийн биеийн жин алдагдах үйл явцыг хэлнэ. Хүүхдийн тураалыг дотор нь 1-3 хүртэлх зэргээр хуваан авч үздэг.

Хүүхдийн тураалын зэргүүдэд хүүхдэд ямар шинж тэмдгүүд илэрдэг талаар танилцъя.

I зэргийн тураал : Мөчид, хэвлийн өөхөн жин алга болсон.  Харахад туранхай бөгөөд хүүхдэд байх ёстой хэвийн жиндээ хүрэхгүй  байна. Оюун ухааны хөгжил, хөдөлгөөн хэвийн байдаг. Ийм хүүхэд туранхай буюу тураалын I зэрэгтэй гэж ойлгож болно.

II зэргийн тураал : Нүүр нь мяраагүй, үе мөчид нь туранхай, мөн жингийн алдагдалтай байвал II зэргийн тураалын ангилалд оруулдаг. Энэ үед хүүхэд сэтгэц оюун ухааны хувьд хоцрогдож эхэлдэг. Хэл ярианы хөгжил муудах юм уу? Тоглоом тоглохдоо удах зэрэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг.

III зэргийн тураал: Бүх хавирга хонхойж харагдах, ба хөдөлгөөн нь удааширч, ярихдаа удаашралтай,  сэтгэн бодох чадвар удааширсан ийм шинж тэмдгүүд илэрч буй тохиолдолд хүүхэд III зэргийн тураалд орсон байна гэж үздэг. Тухайн хүүхдэд ямар шинж тэмдэг зовуурууд илэрч буйгаас хамааран тураалын зэргийг тодорхойлдог.

Хүүхэд ямар хүчин зүйлээс хамаараад тураалд ордог вэ?

Хүүхэд тураалтай болох нь төрөлхийн болон олдмол гэсэн үндсэн 2 шалтгаантай. Эхийн хэвлийд ураг бүрэлдэх явцад тухайн ээжийн сэтгэл санааны байдал тогтворгүй, хоол хүнснээсээ бүрэн шим тэжээлээ авч чадаагүй мөн хэт ажлын ачаалалтай байсан зэрэг шалтгаанаас үүдэж, хүүхэд жингийн алдагдалтай төрдөг. Харин хүүхэд төрсний дараа хөхөө буруу хөхөх, төрөлхийн эмгэгтэй эсвэл хоол ундны хомстлоос үүдэлтэй олдмол байдлаар жингийн алдагдалд хүрдэг байна.

Хүүхэд төрөлхийн тураалтай болох шалтгаанууд:

  • Эхийн хэвлийд бүрэлдэж байх үед ээжийн сэтгэл санааны байдал тогтворгүй байх
  • Олон удаа үр хөндөлт хийлгэж байсан
  • Хоол ундны дутагдал

Хүүхэд олдмол тураалтай болох шалтгаанууд:

  • Хүүхэд хөхөө буруу хөхсөнөөс
  • Ээж өөрөө төрөлхийн эмгэгтэй байх үед
  • Хүүхэд төрөлхийн эмгэг байх үед /Хоол боловсруулах зам, зүрх судасны тогтолцоо системийн алдагдалтай, элэг, бөөр, цөс зэрэг эрхтнүүд өөрчлөлттэй байх/
  • Хоол ундны хомстол нийгмийн байдал

Тиймээс таны хүүхдэд жингийн алдагдалтай болоод эхэлсэн бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Хүүхэд анх төрөхдөө 2600 – 3800 гр төрдөг. Эхний сардаа 600 гр,  2 дахь сардаа 800 гр, 3 дахь сард 850 гр, сар бүр тогтмол дунджаар 700-900 граммаар жин нь нэмэгдээд нэг настай байхдаа хүүхэд 10-11 кг жинтэй болдог.

Энэхүү жиндээ хүрч чадахгүй байвал биеийн жингийн алдагдалтай байна гэж үздэг.

Мөн хүүхэд яг тураалтай болоход үзүүлдэг гол нөлөөлөл бол хоол ундны хомстол мөн нийгмийн байдал байдаг. Хүний бие организмд ислэг, эрдэс бодис, аминдэм, уураг, өөх тос,  нүүрс ус зэрг 6 зүйлийн аль нэг нь хангалттай орж ирж чадахгүй улмаас хүүхэд тураалд орох магадлалтай. Тийм учраас хүүхдийн хоолыг маш сайн хянаж байх хэрэгтэй.

“Дэлхийн хүүхдийн эмч нар хүүхдийн эхний 1000 хоног буюу 3 нас хүртэлх хүүхдийн хооллолт маш байж байж, хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явна гэж үздэг”.

 Хүүхдэд хэрэгцээт аминдэм жишээлбэл илчлэг багадвал хүүхэд тураалд орох ба ихэдвэл хэт таргалалт үүснэ. Уураг дутагдвал тураалд орно ихэдвэл бөөр гэмтэнэ гэхмэтчилэн хүүхдэд өгч буй хоол тэнцвэртэй байхгүй бол хүүхдийг тураах, таргалуулдаг. Ийм учраас хүүхдийн зөв хооллолт дээр эцэг эхчүүд маань онцгой анхаарах шаардлагатай.

Ямар арга хэмжээ авах вэ?

  1. Эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй
  2. Хүүхдийн хөхөлт буруу байсан бол зөв хөхүүлэх дадалд сурах
  3. Хүүхдээ хөхүүлснийхээ дараа хүүхдийнхээ жинг үзэх хэрэгтэй. Жин хэвийн явж байвал хүүхдийн жин цаашдаа нэмэгдээд явах болно.
  4. Хүүхдийнхээ хөдөлгөөн, оюун ухааны байдлыг сайн анзаарч байх хэрэгтэй. Мөн нойрыг сайн ажиглах хэрэгтэй. Хүүхэд хэдий чинээ хүнд тураалтай байна түүнээсээ хамаараад нулимс нь гарахаа болиод, үргэлж чарлаж уйлагнаад, тайван биш байдалтай болдог.
  5. Ойр ойрхон хүүхдээ хооллож байх.
  6. Агаарт сайн гаргах
  7. Иллэг массаж хийх
  8. Усан эмчилгээ хийх

Мөн хоолондоо дургүйцэх хоол шингэхгүй болох асуудал байгаа үндсэн шалтгаан бол гэдэс өвдөх.

 Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь амны хөндийгөөс анус буюу төгсгөлийн сүв хүртэл үргэлжлэх эрхтэн тогтолцоо бөгөөд гэдсэнд байх бактерийн тэнцвэртэй байдал алдагдах үед хүүхдэд гэдэсний болон төрөл бүрийн суулгалт эмгэгүүд үүсдэг.

Том хүний гэдэг 2-3 кг бактер, хүүхдийн хувьд биеийн жингийн аравны нэгтэй тэнцэх хэмжээний бактери байдаг. Энэ бактериудын 30% нь өвчин үүсгэдэг, 50% нь саармаг, 20% нь сайн бактери байдаг. Өвчин үүсгэдэг муу бактери идэвхжээд ирэхээр саармаг бактериудаа татаад ингэхлээр хүүхэд байнга чацга алдаж, гүйлгэдэг болдог. Ингэх юм бол мөн тураалд ордог.

Тиймээс бага насны хүүхдийн хоол унд, өтгөнийг сайн анхаарч, зөв хооллох нь хүүхдийг тураалд хүргэхгүй байх арга юм.

Хооллолтын хувьд I зэргийн тураалтай хүүхдийг  3 цаг тутамд, II зэргийн тураалын үед 2 цаг, III зэргийн тураалтай байвал 1цаг 30 минут зэрэг ойр ойрхон хооллох нь  тухайн биеийн жинг хэвийн хэмжээнд аваачихад туслах юм.

Мөн бүр гэрийн нөхцөлд хоол ундаараа хангалттай жинг нөхөж чадахгүй нэмэгдэхгүй байгаа бол эмчид хандан графикийн дагуу ажиллаарай.

Хүүхдийн биеийн жин буураад эхэлж буй хүүхдэд ашигтай бактерийг өгөх нь чухал. Ингэснээр гэдсэнд ашигтай бактерийн тоо нэмэгдсэнээр хүүхэд ходоод гэдэс өвдөхгүй, хүлээн авч буйгаа хоол боловсруулах байдал сайжирна. Мөн хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх аминдэмүүдийг нэмэлтээр өгч болно.

Хүүхдийн хоолны дуршил буураад, тамирдаад жингийн алдагдалд ороод байгаа бол хүүхдийн биеийн өсөлт дархлааг дэмжих, омега 3, лизин, глютамины хүчил, В-гийн төрлийн аминдэмүүдээр баялаг цереброфорт амин дэмийг санал болгож байна.

Та өөрт ойрхон бүхий л эмийн сангуудаас авах боломжтой мөн https://monfaonline.mn/ захиалан авах боломжтой.

Бидний бэлдсэн зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.