НҮД ЗАГАТНАХ ШАЛТГААНУУД, ХЭРХЭН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

   Нүд загатнах нь ихэвчлэн харшлын шинж тэмдэг, эсвэл харшлын гаралтай нүдний салстын үрэвсэл байдаг. Харшлын коньюнктивит нь хүүхдүүдийг бодвол насанд хүрэгчдэд илүү түгээмэл тохиолддог боловч, аль ч насныханд илэрч болно. Энэ нь цочмог эсвэл архаг хэлбэртэй байж болох ба хэр хүндээр туссанаас шалтгаалан зовхи хавагнах, нүд бүрэлзэх зэрэг нэмэлт шинж тэмдгүүд илэрдэг.

Харшлын гаралтай коньюнкивит нь хоёр төрөлтэй

Үүнд:

  1. Хавар, намрын улиралд тохиолддог улирлын чанартай харшлын коньюнктивит нь өвс, цэцгийн тоос, хогийн ургамал зэрэг харшлын урвалаас үүсдэг.
  2. Олон жилийн харшлын коньюнктивит ба энэ нь хөгц, тоос шороо, гэрийн тэжээвэр амьтдын ноос зэрэг гэрийн аллергиний байнгийн нөлөөллөөс болж тохиолддог.

Нүд загатнах нь нүдний хуурайшилт болон блефарит буюу зовхины ирмэг орчмын үрэвсэлд өвчлөл зэрэг өвчний улмаас үүсдэг. Хэрэв танд нүд загатнах шинж тэмдэг илэрсэн ч харшлын шинж тэмдэггүй бол нүдний эмчид хандаарай.

Нүд загатнах нь өөр ямар зовуурууд үүсгэдэг вэ?

Харшлын урвалын үед илрэх нэмэлт шинж тэмдгүүд:

  • Нулимс гоожих
  • Нүдний судасны улаалт
  • Зовхи хавдах
  • Харахад хэцүү болох эсвэл нүдний хараа бүрэлзэх
  • Нүдээ нээх чадваргүй болтол хавдах
  • Амьсгалын замын бөглөрөл үүсэх
  • Найтаах, нус гоожих

Таны нүд юунаас болоод загатнаад байна вэ?

Таны нүдний гадаргуу аллергентай харьцах үед харшлын урвал үүсдэг. Урвал нь гистаминыг ялгаруулж, загатнах, улаалт, нулимс гарах шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Ийм тохиолдолд загатнасан нүдээ үрэх нь маш буруу юм.  Нүдээ нухах үед та улам их гистамин ялгаруулж, шинж тэмдгүүдийг хүндрүүлдэг төдийгүй нүдний гадаргууг гэмтээж магадгүй юм.

Нүд загатнах нь нүдний янз бүрийн эмгэгээс үүдэлтэй байж болно. Хуурайшилттй нүд нь тааламжгүй байдал, цочрол үүсгэдэг. Бактерийн болон арьсны эмгэгээс үүдэлтэй нүдний халдварт бус өвчин болох блефарит нь нүд загатнах шалтгаан болдог.

Нүд загатнах зовуурыг  хэрхэн зөв оношлох вэ?

Блефарит өвчний үед зовхи нь хуурайшиж, хайрст, загатнах шинжтэй болдог. Мөн сормуус унадаг. Заримдаа сормуус нь буцаж ургахдаа буруу хэлбэртэй ургадаг бөгөөд үүнийг трихиаз гэж нэрлэдэг. Энэ нь нүд цочроох магадлалтай. Зарим хүмүүс контакт линзний уусмалаас харшилтай байдаг тул улаалт, таагүй байдал, загатнах, үрэвслийг үүсгэдэг. Ихэнх контакт линзний уусмалд агуулагддаг хамгаалалтын бодис болох Thimerosal нь харшил үүсгэх гол буруутан нь байдаг.

Хэрэв та аль хэдийн харшилтай гэж оношлогдсон бол таны нүд загатнах шалтгаан нь харшил гэж хэлж болох юм. Бусад өвчний нэгэн адил харшил нь нас ахих тусам үүсдэг. Хэрэв та урьд өмнө хэзээ ч харшилтай байгаагүй боловч зарим үнэр, хоол хүнс эсвэл жилийн зарим үед өвчний шинж тэмдэг илэрч байгааг анзаарсан бол эмчид хандах хэрэгтэй.

Ерөнхийдөө та нүдний талаар нүдний эмчтэй уулзах боловч зарим тохиолдолд арьсны эсвэл харшлын эмчид хандах хэрэгтэй. Эдгээр мэргэжилтнүүдийн аль нь ч таны нүд загатнах шалтгааныг тодорхойлоход тусална. Та яг юунаас үүдэлтэй харшлаад байгаагаа мэдэхийн тулд дараах шинжилгээнүүд хэрэг болно.

  • Харшлын арьсны сорил
  • Харшлын цусны шинжилгээ
  • Хүнсний харшлын сорил
  • Биеийн үзлэг

Нүдний эмч нь харшлын коньюнктивит өвчнөөр өвчилсөн эсэхийг шалгана. Таны эмч шинж тэмдгүүд, өвчний түүх, хоолны дэглэм, амьдралын хэв маягийн талаар асуулт асуух болно.

Нүд загатнахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Харшлын улмаас нүд загатнахаас урьдчилан сэргийлэх нь маш энгийн. Та харшил үүсгэгчээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв харшил үүсгэгчээс зайлсхийх боломжгүй бол нүдний дусаалга, амны хөндийн антигистамин, ариутгагч бодис зэрэг урьдчилан сэргийлэх аргуудын талаар эмчтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй.

Нүдний загатнах шинж тэмдэг илэрдэг блефарит зэрэг нүдний эмгэгийг ажиглахын тулд нүдний эмчид тогтмол очиж үзүүлээрэй. Химийн бодисын эргэн тойронд ажиллахдаа хамгаалалтын нүдний шил зүү. Хэрэв та контакт линз эсвэл линзний уусмалаас харшилтай байж магадгүй гэж бодож байгаа бол асуудлын талаар нүдний эмчтэйгээ ярилцаарай. Мөн дотор болон гадаа нүд загатнахаас урьдчилан сэргийлэх эдгээр зөвлөмжийг үзээрэй.

Дотор орчинд анхаарах зүйлс:

  • Тоос шороо, гэрийн тэжээвэр амьтдын ноосыг багасгахын тулд байнга тоосоо соруулж байгаарай.
  • Гаднах харшил үүсгэгчдийг багасгахын тулд цонхоо хаалттай байлга.
  • Гэрийн тэжээвэр амьтдыг унтлагын өрөө эсвэл их хугацаа өнгөрүүлдэг өрөөнөөс (том өрөө, г.м) хол байлга.
  • Гэр доторх харшил үүсгэгчийг багасгахын тулд агааржуулагчаа ажиллуулаад агаар шүүгч, агаарын сувгаа цэвэр байлгаарай.
  • Агааржуулалт багатай эсвэл огт агааргүй өрөөнд тамхи татахаас зайлсхий.

Гадаад орчинд анхаарах зүйлс:

  • Тоосонцрын тоог шалгаж байгаарай. Тоосонцрын тоо нь өглөөний 05.00-10.00 цагийн хооронд хамгийн өндөр байдаг.
  • Хувцсаа гадаа биш, хатаагчаар хатаана уу. Учир нь гадна орчны харшил үүсгэгч нь таны хувцасны даавуунд наалддаг.
  • Хөдөө аяллаар явах, зуслангийнхаа зэрлэгийг зулгаах, ургац хураалтад явах бол өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Нүүрний маск, бээлий өмсөөрэй.
  • Үс, арьсанд наалдсан харшил үүсгэгч бодисыг угаахын тулд гадна орчноос орж ирээд шүршүүрт ороорой.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна, ямар бүтээгдэхүүн нь танд хамгийн сайн тохирч болох талаар нүдний эмчээс зөвлөгөө аваарай.

Нүд загатнах шинж тэмдэг хэр удаан үргэлжилэх вэ?

Харшлын гаралтай нүдний салстын үрэвслээс үүдэлтэй нүд загатнах шинж тэмдгийг харшил үүсгэгчийг арилгах замаар арилгаж болох боловч харшлын урвал дахин давтагдах магадлалтай. Зовхи хавдсан тохиолдолд хорин дөрвөн цагийн дотор хавдар ихээр буурч, дөчин найман цагийн дараа хавагнах шинж тэмдэг илрэхгүй байдаг.

Тиймээс та нүдний эмчид хандан зөвлөгөө авааарай. Цаг хэмнэх үүднээс мөн яг өөртөө хэрэгцээт мэдээлэл авахад туслах асуултуудыг танд хүргэе.

  • Миний харшлын шалтгаан юу вэ?
  • Яг ямар харшилтай гэдгээ мэдэхийн тулд харшлын сорьцийн шинжилгээг аль лабораторид өгвөл хариу нь илүү найдвартай гарах вэ?
  • Нүд загатнах юм бол гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
  • Нүд загатнах үед жоргүй олгодог ямар бүтээгдэхүүн санал болгох вэ?
  • Миний нүдэнд илэрсэн нүд загатнах нь нүдний эмгэг байна уу? гэх мэтчилэн асуултыг асууж, зөвлөгөө авсан таны энэ зовуурыг хурдан хугацаанд эмчийн зөвлөмжийн дагуу бууруулахад тустай.

Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор нөөшлөгч бодис агуулаагүй хиймэл нулимс гэж бүртгэгдсэн антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх үйлдэлтэй, нэг удаагийн савлагаатай, матафреш хиймэл нулимсыг санал болгож байна. Нүд аргах, улайх, торох, нулимс гоожих зэрэг нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хиймэл нулимс хэрэглээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байвал нүдний эмчид хандаж үзүүлэхийг зөвлөж байна.

Бидний бэлдсэн нийтлэлийг уншсан танд баярлалаа.

Эх сурвалж: https://www.eyehealthweb.com/itchy-eyes/

https://www.allaboutvision.com/conditions/itchy-eyes.htm

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.