Хүүхдийн бага нас бол цаашдын амьдралын суурь үе шат болдог. Энэ хугацаанд хүүхдийн бие бялдар, тархины хөгжил, танин мэдэхүйн хөгжил, насанд хүрэх хүртэлх нийгмийн сэтгэл хөдлөлийн ур чадварын үндэс нь тавигддаг.
Зөв зохистой хоол тэжээл нь хүүхдийн тархины оновчтой үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Хүүхдийг шим тэжээлээр баялаг хүнсээр хооллосноор их тархины үйл ажиллагааны үндэс суурь бүрддэг. Шим тэжээлийн дутагдал нь хүүхдийн танин мэдэхүйн ур чадвар, сургуульд сурах болон насанд хүрэх үеийн зан төлөвт нөлөөлж болзошгүй байдаг.
Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлэн эхний 2 жилд тархины хөгжил хурдацтай явагддаг тул энэ үед хоол шимт бодисын дутагдалд маш мэдрэмтгий байдаг. Сүүлийн үеийн мэдээллүүдэд хооллолтын зөв дэглэм нь нярай үе болон бага насны хүүхдийн тархины хөгжил, төлөвшилтөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл болохыг харуулж байна.
Тэр дундаа өөхний хүчил нь тархины эдэд нэн чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Тухайлбал хүүхдэд төмрийн дутагдал үүссэнээс анхаарал, ой тогтоолт, зан авирыг алдагдуулдаг ба танин мэдэхүйн үзүүлэлттэй нягт холбоотой байдаг. Урт хугацааны судалгаагаар төмрийн дутагдалтай хүүхдүүдийн сургуульдаа үзүүлж буй амжилт доогуур байгааг харуулж байна. Түүнчлэн цайр, иод, витамин Д, B12-ийн дутагдал нь тархины үйл ажиллагаа, ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхдийн биед хэрэгцээт хангалттай аминдэм ороогүй хооллолт нь тухайн хүүхдэд микро өлсгөлөнд хүргэх эрсдэлтэй байдаг.
Зөв хоол хүнс таны хүүхдийн өдрийг үр бүтээлтэй сэргэлэн цовоо байлгахад тусалдаг. Учир нь сайн хоол тэжээл нь бие махбодийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг төдийгүй хүүхдүүдэд анхаарлаа төвлөрүүлэх, зан авирын зөв төлөвшилд хүртэл эерэгээр нөлөөлдөг.
“Зөв зохистой хооллолт нь хүүхдийн тархи, бие махбодод шаардлагатай түлшийг өгдөг” гэж хүүхдийн эрүүл мэндийн клиник хоол судлаач Маржори Кравен хэлсэн байдаг “.
ХҮҮХДЭД ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН САЙН ХҮНС ЮУ ВЭ?
- Хүүхдийн тархины хөгжлийг дэмжихийн тулд 5 бүлэг хүнсийг оролцуулан хооллоорой.
Үүнд:
- Сүү цагаан идээ
- Жимс болон хүнсний ногоо
- Бүхэл үр орсон хүнс буюу бүхэл үрийн талх, бор будаа болон бүхэл үрийн гоймон гэх мэт
- Үхрийн мах, далайн гаралтай хүнс, өндөг самар зэрэг уураглаг хүнс
- Зөв өөх тос агуулсан хүнс
Дээрх хоол хүнс нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж, амин дэм, эрдэс бодис, нүүрс ус, уураг, өөх тос болон бусад чухал шимт бодисоор хангадаг. Жишээлбэл Омега-3 тосны хүчил тархины үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг. Омега-3 агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн гэхэд хулд, хушга, шар буурцаг зэрэг орсон байдаг.
Эдгээр хүнсний бүлгүүдийн аль нэг нь таны хүүхдийн хоол хүнсэд орохгүй байснаар өсөлт хөгжилтөд шаардлагатай амин дэм, эрдэс бодис, нүүрс ус, уураг, өөх тосны тэнцвэр алдагддаг.
“Учир нь энэхүү бүрэлдэхүүн хэсгүүд тус бүрийг цамхагийн барилгын тоосго гэж бодвол нэг тоосго алга болсон үед цамхаг нь төдийлөн өндөр болж чадахгүй юм. Нэг тоосгыг авч хаяхад тогтворгүй байдлаас болж цамхаг савлаж, нурж магадгүй юм.”
- Жигнэмэг, чипс, чихэр, бялуу гэх мэт хүнсний хэмжээг анхаарах хэрэгтэй
Ихэнхдээ эдгээр амттан нь нэн шаардлагатай хоолноос авч буй цадах мэдрэмжийг өгч буй ч яг хүүхдэд хэрэгтэй шимт бодисыг өгч чаддаггүй. Тиймээс та хүүхдэдээ “зугаа” хоолны давтамжийг долоо хоногт хоёроос дээшгүй удаа байхаар хязгаарлахыг хичээх хэрэгтэй.”
- Орхиж болохгүй нэг зүйл бол ус ууж хэвших дадал
Таны хүүхдийн тархины хөгжилд хэрэгтэй нэн шаардлагатай зүйл бол зөвхөн хоол, хүнс биш юм. Үүнд ус ч гэсэн багтдаг. Ус зайлшгүй шаардлагатай нэгдэл юм. Энэ нь зөвхөн биеийг усаар хангаад зогсохгүй тархины үйл ажиллагааг сайжруулах боломжийг олгодог.”
Ихэнх хүүхдүүд хоногт авах усны хэрэглээгээ хангалттай авч чаддаггүйгээс бодисын солилцоо усаар дутагдаж, сурсан мэдсэнээ санах гэж зовдог. Тархины үйл ажиллагаа, эрүүл мэндийн байдлыг сайжруулахын тулд хүүхдээ өдрийн турш хангалттай хэмжээний ус уухыг уриалах хэрэгтэй.
Хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжихийн тулд хэрхэн хооллох вэ?
Хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжихэд туслах хоол хүнсийг өгөхөд тууштай байдал чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөв хоол хүнс чухал боловч хүүхдээ өдрийн турш тогтмол цагаар хооллож, өлсгөлөнгөөс зайлсхийхэд туслах нь мөн адил чухал юм. Хүүхдийг өдөрт 3 удаа үндсэн хоол, 3 удаа хөнгөн хоолоор хооллох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ өдөр бүр өглөөний хоолоо гэртээ эсвэл сургууль дээрээ ууж байхад туслах хэрэгтэй. Нэмж дурдахад хөнгөн зуушийг сургуульдаа явахад нь өгч явуулснаар хүүхдийг өдрийн цайны цаг хүртэл өлсөх мэдрэмж төрж, анхаарал сарниулахаас сэргийлэхэд тусалдаг. Хүүхдээ гэртээ ирэхэд өөх тос багатай тараг, урьдчилан хэрчсэн жимс, ногоо зэрэг эрүүл зууш бэлэн байлгаарай. Эцэст нь хэлэхэд хүүхдүүд сайн үлгэр дуурайллыг эцэг эхээсээ авдаг. Тиймээс эрүүл хооллох дадал зуршлыг хүүхдэдээ үлгэрлэхийн тулд хамт хооллож, тэр цагийг хамт хөгжилтэй өнгөрөөгөөрэй.”
Хүүхдийн тархины хөгжил болон өсөлтийг дэмжих омега 3, Лизин, Глютамины хүчил, В-гийн төрлийн витаминууд агуулсан бага насны хүүхдийн тархины хүчилтөрөгчийн дутмагшил, тархины эмгэгшил, мэдрэлийн ядаргаа болон толгой өвдөх зэрэгт илүү сайн нөлөөтэй Цереброфорт иж бүрдэл аминдэмийг санал болгож байна.
Та өөрт ойрхон Монфа, Хүрмэн, Маго, Монфарм, Азифарм, Зууннаст эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.
Бидний зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.
Эх срвалж: https://www.health.harvard.edu/blog/brain-food-children-nutrition-2018012313168