Найрлага
Метизопринол, инозин пранобекс…….500 мг, №20 шахмал
Метизопринол, инозин пранобекс………250 мг/5 мл,
60 мл флакон
Инозин пранобекс, Метизопринол, Гроприноссин
Найрлага:
Метизопринол, инозин пранобекс…….500 мг, №20 шахмал
Метизопринол, инозин пранобекс………250 мг/5 мл,
60 мл флакон
Метизопринол, инозин пранобекс…….500 мг, №20 шахмал
Метизопринол, инозин пранобекс………250 мг/5 мл,
60 мл флакон
Инозин пранобекс (метизопринол, ланавир) нь вирусийнэсрэг болон биеийн дархлаа сайжруулах хосолсон үйлчилгээтэй эм. Ланавирын вирусын эсрэг нөлөө нь түүний вирусээр халдварлагдсан эсийн рибосомтой холбогдож, вирусын матрицын РНХ (м- РНХ) нийлэгжилтийг удаашруулж, геномын вирусын РНХ, ДНХ репликацийг дарангуйлдагаар тайлбарлагдана. Мөн лимфоцитийн 1 хэв маягийн интерферон ялгаралтыг нэмэгдүүлдэг бөгөөд интерферон нь вирусын эсрэг нөлөөтэй. Ланавир (инозин пранобекс) нь аденовирус, парагрипп, РС вирус, А болон В вирусын эсрэг өндөр идэвхтэй. Инозин пранобекс нь лимфокиныг идэвхжүүлж интерлейкин -1, -2, α ялгарлыг нэмэгдүүлж, макрофагийн хемотаксис, фагоцитозыг өсгөж, эсрэг биетийн ялгарлыг нэмэгдүүлнэ. Дархлаа хариуцсан эд эсийг идэвхжүүлдэг.
Ланавир (Инозин пранобекс, Метизопринол) нь гаж нөлөө болон хоруу чанар багатай нэгдэл юм. Олон удаа ханиад томуу хүрдэг, биеийн эсэргүүцэл суларсан хүүхдэд инозин пранобексыг хэрэглэхэд амьсгалын замын өвчний хүндрэл нь багасаж, эдгэрэлт нь хурдан болж, антибиотикийн болон бусад эмийн хэрэглээ буурсан байна.
• Вирусын шалтгаант амьсгалын замын эмгэгүүд
• Экзентема өвчин
• Элэгний эмгэгүүд
• Вирусын шалтгаант мэдрэлийн системийн зарим өвчин
• Гуурсан хоолойн үрэвсэл
• Насанд хүрэгчдийн болон хүүхдийн томуу
• Ринофарингит
• Салхин цэцэг
• Улаан бурхан
• Энгийн херпес болон бүслүүр үлд
• Гахайн хавдар
5-аас доош насны хүүхдэд өдөрт дунджаар 50 мг/кг биеийн жинд тооцон өгөх бөгөөд өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан энэ тунг өдөрт 100мг/кг болгон нэмэгдүүлж болно. Энэ тунг 3 хувааж өгнө. 5 болон түүнээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид: Өдөрт 50 мг/кг –аар биеийн жинд тооцон, дунджаар өдөрт 60 мг/кг хүртэл ихэсгэж болно. Дээрх тунг өдөрт 4-6 хувааж өгөх бөгөөд хэрэв шаардлагатай бол халдварын хүндэрсэн үед эмчийн зааврын дагуу антибиотик эмчилгээ, хими эмчилгээтэй хавсран хэрэглэж болно. Дараах байдлаар эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно. Үүнд:
1.Богино хугацааны цочмог вирусын халдварын эмчилгээ: Өвчний шинж тэмдэг намжсаны дараа эмчилгээг 1-2 хоног үргэлжлүүлж эмчийн зөвлөснөөр эмчилгээг зааврын дагуу хэрэглэнэ. Ингэх нь өвчин дахин сэдрэхээс хамгаална.
2.Урт хугацааны цочмог вирусын халдварын эмчилгээ: Өвчний шинж тэмдэг намжсаны дараа эмчилгээг 1-2 долоо хоног үргэлжлүүлж эмчийн зөвлөснөөр эмчилгээг зааврын дагуу хэрэглэнэ. Ингэх нь өвчин дахин сэдрэхээс хамгаална.
• Түр зуурын хугацаанд сийвэн болон шээсэнд шээсний хүчлийн түвшинг өсгөж болно. Энэ нь пурины солилцоонд инозины байрлал өөрчлөгдсөнтэй холбоотой.
• Ядрах эсвэл тайван бус болох
• Ховор тохиолдолд толгой өвдөх, толгой эргэх, бухимдах болон нойргүйдэх
Сийвэн дэхь шээсний хүчлийн түвшинг өсгөж болох учраас тулай өвчтэй өвчтөнд метизопринолыг өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй.
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик