Найрлага
Ондансетрон………………….8мг/4мл, № 5туншил
Бөөлжилтийн эсрэг тариа
Найрлага:
Ондансетрон………………….8мг/4мл, № 5туншил
Ондансетрон………………….8мг/4мл, № 5туншил
Ондансетрон нь 5НТ3 хүлээн авуурын антагонист буюу цацраг туяа эмчилгээ болон цитостатик эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжилтөөс сэргийлэх эсвэл хянах сонгомол үйлдэлтэй.
Химийн цацраг туяа, мэс заслын эмчилгээнээс улбаат дотор муухайрах, бөөлжихийг намдаах эмчилгээнд хэрэглэнэ.
Мэс заслын дараах бөөлжилт, дотор муухайрахыг эмчлэх, сэргийлэхэд:
• 4 мг-аар булчинд аажим 1 удаа мэдээ алдуулахаас өмнөхөн хийх, хэрэв өвчтөн өмнө нь мэс заслын дараа дотор муухайрч
бөөлжиж байсан түүхтэй бол мэс заслын дараа шууд эсвэл
• 16 мг-аар мэдээ алдуулахаас 1 цагийн өмнө амаар уулгах эсвэл
• 8 мг-аар мэдээ алдуулахаас 1 цагийн өмнө амаар уулгаад дараа нь 8 цагийн зайтай 2 удаа 8 мг-аар уулгана.
Насанд хүрэгсэд: Цисплатин агуулсан химийн эмчилгээ их бөөлжүүлдэг тул, хими эмчилгээний өмнөхөн ондансетроныг удаанаар судсанд тарих эсвэл 15 минутын турш 0.9% NaCl уусмалд найруулан дуслаар тарих, үргэлжлүүлээд судсаар 1 мг/ цагт тарихаар тооцон 24 цаг эсвэл 8 мг-аар 2 удаа судсаар удаан тарих юмуу 4 цагийн зайтай 15 минутын турш дуслаар тарина. Аль ч тохиолдолд үргэлжлүүлээд 8 мг-аар өдөрт 2 удаа 5 хоногоос илүүгүй уулгана.
Циклофосфамид агуулсан химийн эмчилгээний үед бөөлжилтарай бага Ондансетроныг 8 мг-аар судсаар удаан тарих
эсвэл 15 минутын турш дуслаар тарих ба химийн эмчилгээний өмнөхөн тарих эсвэл химийн эмчилгээнээс 1-2 цагийн өмнө 8 мг-аар уулгах ба үргэлжлүүлээд 8 мг-аар өдөрт 2удаа 5 хоногоос илүүгүй уулгана.
4-ээс дээш насны хүүхдэд: 5 мг/мин тооцон судсаар химийн эмчилгээний өмнө 15минутаас доошгүй хугацаанд дуслаар тариад үргэлжлүүлээд 4 мг-аар 12 цагийн зайтай 5 хоногоос илүүгүй уулгана.
Өндөр настанд: Вометрон нь 65-аас дээш насны өвчтөнд тунгийн өөрчлөлтгүй хэрэглэхэд нь зохимж сайн байсан.
Бөөрний дутмагшилтай өвчтөнд: Тунгийн өөрчлөлт хийх шаардлагагүй.
Элэгний дутмагшилтай өвчтөнд: Өдрийн нийт тунг 8 мг-аас хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
Бэлдмэлд мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
• Ондансетроныг жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй.
• Хөхүүл эх ондансетроныг хэрэглэж байгаа үедээ хүүхдээ хөхүүлэхгүй.
• Тариаг өөр эмтэй хольж хийхийг хориглоно.
Толгой өвдөх, баас хатах, толгой болон хэвлийгээр халуун оргиж буй мэдрэмж төрөх , нойрмоглох, суулгах
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм