Цангис жимс нь Хойд Америкийн мөнх ногоон бутанд ургадаг шим тэжээл, антиоксидант ихээр агуулсан жимс юм.
Тиймээс XVII зуунаас эхлэн бүрэн гүйцэт болсон ЦАНГИС ЖИМСИЙГ хоол хүнс болон бөөр шээсний замын өвчлөлд урьдчилан сэргийлэх ба эмчилгээнд ашиглаж иржээ.
Витамин, эрдэс бодисыг өндөр тунгаар агуулсан тул эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө нь арвин билээ. Дунджаар 100 грамм цангис жимс нь 46 ккал энерги өгдөг төдийгүй 12.2 грамм нүүрс ус агуулдаг байна. А, С, Е, К витаминаар маш баялаг.
Тиамин, рибофлавин, пиридоксин зэрэг хүний биеийн эрүүл мэндэд нэн чухал бодисуудыг агуулдаг.
2020 онд АНУ-ын Хүнс, эмийн холбооноос /FDA/ цангис жимс нь бөөр шээсний замын өвчлөлийг бууруулах зорилгоор хэрэглэх тухай мэдэгдлийг гаргасан. Өдөр бүр 500мг цангис жимсний ханд агуулсан хүнсний нэмэлт хэрэглэх нь эмэгтэйчүүдийн бөөр шээсний замын дахилтат өвчлөлийг бууруулдаг хэмээн дурджээ.
Цангис жимсний шүүс нь бөөр шээсний замын олон төрлийн халдвараас хамгаалдаг хамгийн сайн байгалийн антибиотик юм. Учир нь цангис жимс нь антибактериал үйлдэлтэй бөгөөд энэ нь нянг (гол төлөв Escherichia coli) давсаг болон шээсний замын хананд наалдахаас сэргийлж өгдөг. Ингэснээр нян халдвар үүсгэж, чадалгүйгээр шээсээр гадагшилдаг төдийгүй нянгаар үүсгэгдэж буй бөөр шээсний замын өвчлөл болон циститийн үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой.
Тиймээс цангис жимс болон цангис жимсний хандыг хоол болон хүнсний нэмэлтээр хэрэглэж болно.
Үүнд:
Хатаасан цангис жимсийг насанд хүрсэн хүмүүс 6 хүртэлх сарын хугацаанд өдөрт 250-1500мг
Цангис жимсний хандыг ихэвчлэн 12 долоо хоног буюу 3 сарын хугацаанд өдөрт 120-750 мл тунгаар хэрэглэнэ.
Харин цангис жимсний шүүс болон ундааг өдөрт 120-170мл тунгаар 90 хоног хэрэглэнэ.
Бөөр, шээсний замын үрэвсэлт өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор мөн циститийн үед хэрэглэх Европын Dr.Muller эмийн үйлдвэрийн цангис жимсний ханд агуулсан Уросепт / хүлхмэл, капсул, цай/-г танд санал болгож байна.
- Уросепт шахмал – Нэг шахмалд цангис жимсний хуурайшуулсан ханд 333мг
- Уросепт капсул – Нэг капсулд цангис жимсний хуурайшуулсан ханд 300мг
- Уросепт цай – 1 уут цайнд – 150мг агуулдаг.
Уросепт бэлдмэлүүдийг хэрхэн хэрэглэх вэ?
Цай бэлтгэх арга: 250 мл буцалсан усанд 1 уут цайг 5-10 минут хандалж хэрэглэнэ. Буцалгаж болохгүй. Бэлтгэсэн цай бүрийг шинэ дээр нь бүлээсгэж ууна.
Хэрэглэх тун:
Насанд хүрэгсэд өдөрт 3 аяга
- 3-12 насны хүүхдэд 1-2 аяга ууна.
Шахмал
Хэрэглэх тун: Өдөрт 1-3 шахмалыг амандаа уусгаж хэрэглэнэ.
Капсул
Хэрэглэх тун :
Өдөрт 1–2 капсулыг хангалттай хэмжээний усаар даруулан ууна. Тунг хэтрүүлэн хэрэглэхгүй, 3-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.