Сайн байцгаана уу. Сүүлийн үед эцэг эхчүүдийн анхаарлын төвд буй хүүхдийн тархины даралт гэдэг сэдвийн хүрээнд АУ-ны доктор хүүхдийн их эмч Өлзийбүрэн эмчийг урин оролцуулж зөвлөгөө мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ДАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Бага насны хүүхдүүдийн дунд олонтаа тохиолддог эмгэгүүдийн нэг нь тархины даралт ихсэх гэж эмгэг бол ордог. Тархины даралт ихсэх эмгэгийг ер нь практикт авч үзэхэд тархины даралт ихсэх хам шинжээр илэрдэг хүнд болоод хөнгөн зэргийн олон төрлийн өвчин эмгэгүүд гэсэн энэ бүлэгт бол орж явдаг.
Энд бол хүүхдийн тархи усжих буюу гидроцефалия гэдэг ийм латин нэрнээс үүдэлтэй гидро гэдэг нь бол ус, цефалия гэдэг нь тархи ингээд тархи усжих эмгэг бол энэ эмгэгүүдийн тоонд бол ордог. Мөн тархинд цус харвах эмгэгүүд байж болно. Тархины хатуу бүрхүүлийн доор, зөөлөн бүрхүүлийн дээд доод тархины ховдлуудад цус харвах энэ эмгэг бол хүүхдийн гавал тархины даралтыг бол ихэсгэж байдаг. Мөн одоо хавдрын өөрчлөлт, гэмтлийн өөрчлөлт зэрэг энэ эмгэгүүд бол тархины даралтыг ихэсгэдэг. Олон нийтийн дунд нилээд их өргөн тархсан энэ ойлголт бол тархины цусан хангамжийн өөрчлөлт түүнээс болоод тархинд хүчилтөрөгч дутсаны улмаас гарч ирдэг тархи хаваншлын хам шинжээр илэрдэг энэ эмгэгийг бол олон нийт ээж аав асран хамгаалагчид бол хүүхдийн даралт ихсэх эмгэг гэж ойлгож ярьдаг.
Энэ хүүхдийн тархи усжих, хүүхдийн тархинд цус харвах, хавдар, гэмтэл эдгээр эмгэгүүд бол хүнд хэлбэрийн эмгэгүүдийн тоонд ордог. Харин тархины цусан хангамжийн өөрчлөлт, хүчилтөрөгч дутлын хам шинж бол харьцангуй хөнгөн, бөгөөд энэ хүнд эмгэгүүдтэй харьцуулахад харьцангуй хөнгөн эмгэгийн тоонд орж явдаг. Энэ хүнд эмгэгүүдийг ихэвчлэн төрөх тасагт, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, эх барихын эмч, хүүхдийн эмч нар шууд оношилдог. Оношлоод яаралтай түргэн тусламжийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авдаг. Ээж аавд нь бол энэ өвчний талаар бол мэдээлдэг тийм учраас бол бүгд өөр өөрийнхөө хүрээнд бол энэ өвчний талаар ойлголттой болоод бүх арга хэмжээг яаралтай авч эхэлдэг.
ТАРХИНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЯМАР ӨВЧЛӨЛҮҮД ХАМААРАХ ВЭ?
Тархины даралт ихсэх өвчний хүнд өвчнүүдийн талаар илүү дэлгэрэнгүй тодруулж өгвөл тархины даралт ихсэх шинжээр илэрдэг хүнд өвчнүүдийн тоонд бол тархи усжих эмгэгийн талаар бол түрүү товч дурдсан тэгэхээр энэ тархи усжих эмгэгийг ярихын өмнө тархины дотоод бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл ойлгомжтой байх. Тархи нь өөрийнхөө дотор талд тархины цуллаг эдээс гадна тархи нь дотроо ховдлуудтай, ховдлуудыг хооронд нь холбосон сувгуудтай энэ сувгууд нь доошлоод нугасны сувагтай бол холбогдсон байдаг.
Тархинд бол тодорхой хэмжээний шингэн тархины liquor гэж нэрлэдэг ийм шингэн үүсч байдаг. Энэ liquor гэдэг шингэн тархинд үүсээд ховдол болон сувгуудаар дамжаад нугас руугаа орж, мөн илүүдэл хэсэг нь тархиндаа буцаад шингэж байдаг. Тийм учраас энэ ховдол, нугасны сувгийн даралт нь бол хэвийн байдаг. Шингэний хэмжээ ч хэвийн байдаг. Гэтэл энэ тархи усжих өвчний үед бол энэ шингэн үүсэл нь ихсээд буцаад шингэх процессын тэнцвэрт байдал алдагдсанаас ихээхэн хэмжээний шингэн бий болдог. Тархины дотор бий болсон энэ шингэн бол тархины ховдол, тархины сувгуудыг тэлж, үүнээсээ болж нярай, бага насны хүүхдийн толгой бол их томорно. Энэ томорч байгаа нь бол ээж аавуудад шууд ажиглагддаг.
Хүүхэд төрөх үедээ толгойн тойргын хэмжээ 34-35 см төрдөг. Хэвийн хүүхдийн толгойн тойргийн хэмжээ сардаа 1см өсөж байдаг. Ийм эмгэгтэй хүүхдийн толгойн тойргийн хэмжээ сардаа 3-7см ихсэх ийм байдал бол ажиглагддаг.
Энэнээсээ болоод хүүхэд харахад их данхар том толгойтой байдал бол ээж аавуудад шууд ажиглагдана. Энэ эмгэгийн үед бол бас тархины заадалууд зайтай болох, хүүхдийн гавлын яс бол гүйцэд хөгжиж амжаагүй байдаг учраас дундаа заадалтай, хоёр зулайтай, байдаг төрсний дараа энэ нь бол аажимдаа битүүрдэг. Гэтэл энэ битүүрэх нь байтугай улам зулайнууд нь томрох, заадлууд нь хоорондоо зайтай болох ийм байдал ээж аавуудад ажиглагдаад толгой бол маш эрчимтэй томорч байгаа байдал бол ажиглагддаг. Энэ хирээр хүүхдийн биеийн байдал бас хүндэрч ирдэг. Тэгвэл тархины цус харвалт гэдгийг ойлгохдоо бас тархиныхаа бүтцийг мэдэх хэрэгтэй болно.
Ер нь хүний тархи бол маш ийм хамгаалалттай орчинд бол байдаг. Гадуураа гавлын ясаар хамгаалагдаад зогсохгүй дотор талдаа тархины хатуу бүрхүүл, дунд зөөлөн бүрхүүл, гэсэн ийм гурван бүрхүүлээр бол бүрхэгдэж хамгаалагдаж байдаг. Тэгэхээр энэ цус харвалт бол хатуу бүрхүүлийн доор эсвэл зөөлөн бүрхүүлийн дээр зөөлөн бүрхүүлийн доор, тархиныхаа эдэд зөөлөн эд рүү эсвэл ховдолууд руугаа цус харвах, ийм байдал бол ажиглагддаг.
ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ДАРАЛТ ӨВЧЛӨЛ ҮҮСДЭГ ВЭ?
Энэ цус харвалтууд бол тархины дотор тодорхой хэмжээний эзлэхүүнийг эзлэн оршиж байдаг. Мөн цус харвалтын улмаас бол тархинд хүчилтөрөгч дутагдах, цусны зогсонгшил бий болох, энэ бүх зүйлээс болж тархины хавагнах, тархины дотоод ихсэх ийм шинж тэмдэг байдаг учраас энэ бол төрөх үеийн хүндрэлийн тоонд орж явдаг. Ингээд тархины дотоод даралт ийм хам шинжээр бол илэрч байдаг. Мөн тархины хавдар байж болно тархины гэмтэл байж болно эдгээр өвчнүүд бол бүгд ийм шинжүүдээр илэрнэ. Харин одоо түрүүний бидний ярвж байсан тархины цусан хангамжийн өөрчлөлт, түүнээсээ болоод хүчилтөрөгч дутах энэ хам шинж нь бол эдгээр шиг ийм хүнд явцтай биш тархинд тодорхой хэмжээний цус харвалт байхгүй, тархины энэ liquor шингэнүүд их хэмжээгээр ихсэхгүй, боловч тухайн үедээ тэр хэсэгтээ бол цусан хангамж өөрчлөгдсөн, хүчилтөрөгчийн дутлаасаа болоод бага зэрэг хавантах, цусны гүйдэл зогсонгших, ийм байдлаар бол эмгэг процес бол тархинд явагдаж байдаг.
ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ДАРАЛТЫН ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРДЭГ ВЭ?
Энэ үед ер нь хүнд хэлбэрийн үед ч гэсэн хөнгөвтөр хэлбэрийн үед ч гэсэн энэ хөнгөвтөр хэлбэр нь бас тархины ихээхэн хэсгийг хамарсан байвал бас тийм хөнгөн биш хүндэвтэр дунд зэргийн хэлбэрээр илэрч болно. Бүх хэлбэрүүдийн үед бол хүүхэд маш тайван биш болдог. Эсвэл бүүр унтаарах байдал илэрнэ. Зулай бол томорно зулай дээр дарахад зулай том чинэрсэн байдалтай, лугшилт бол мэдрэгдэнэ. Хүүхдийн толгойн судсууд чамархай, орчмоор духны судсууд бол венийн судсууд болон хураагуур судсууд нь хөхөрч, гүрийж бол харагдаж байдаг. Хөхөө хөхөхдөө бол идэвхгүй муу болно орчин орчиндоо үзүүлэх хариу урвал маань одоо муудсан, суларсан ийм байдалтай байна. Хүүхдийн өсөлт бойжилтийн хувьд бол бас хэвийн хэмжээтэй хүүхдүүдээс бол хоцрох, тэгээд цус харвасан байна уу усажсан байна уу гэдгээсээ хамаараад бусад өөр шинжүүд бол гар ирдэг.
Хүүхэд нойрондоо муудах энэ бол их чухал шинж. Нярай хүүхэд хоногтоо 20 цаг унтаад зөвхөн 4 цаг сэрүүн байдаг бол ийм эмгэгтэй хүүхэд хүүхдүүд бол харин унтаж чадахгүй тайван биш байдалд орсны улмаас бол маш цөөхөн цаг унтах, ийм байдал бол ажиглагддаг.
Заримдаа эрүүл хүүхэд ч ийм байдалд орж болно. Асаргаа сувилгааны доголдлоос болоод тухайн үедээ өрөөний хэм нь хүйтэвтэр байх, хоолондоо цадаагүй байх, ямар нэгэн байдлаас болоод тэр хүүхдэд тавих анхаарал халамж дутах, ийм байдалд хүүхэд заримдаа уцаартай ууртай, унталт нойрсолт нь бол муу нойрсох, хэвийн цагийнхаа хэмжээнд хүрэхгүй ийм байдал байдаг. Гэтэл одоо ээж аав нар асран хамгаалагч нар бол нөгөө хүүхдийг тайвшруулахын тулд бол гар дээрээ авах сэгсрэх, эх хүчтэй сэгсэрч бүүвэйлэх ийм байдлууд бол гардаг.
Тэгэхээр сүүлийн үед бол яг энэнтэй холбоотойгоор бол сэгсрэх хам шинж гэдэг хүүхдийн эмч нар, хүүхдийн мэдрэлийн эмч нар энэ талаар их ярьж бичиж, анхааруулж байна л даа. Тэгэхээр тархи гэдэг бол гавлынхаа хөндийд том хүнийх бол яг ингээд таарчихсан байж байдаг. Гэтэл хүүхдийх бол толгойны яс нь том байгаа боловч тархи бол тэрнийгээ бүтэн дүүргэж чадаагүй ийм байдалтай байдаг.
Хоорондоо бол зайтай байна гэсэн үг. Хүүхдийг хүчтэй бүүвэйлэх, сэгсчих энэ үед хүүхдийн тархинд бас асаргаа сувилгааны доголдлоос болоод дахиад эмгэг үүсэх, жижиг цус харвалтууд үүсэх, тархи доргих, ийм шинж тэмдгүүд гарч болдог. Үүнийг бол асаргаа сувилгааны доголдолтой холбоотой сэгсрэлтийн хам шинж гэж бол нэрлэдэг. Тийм учраас хүүхдийг хичнээн тайван биш байна гээд одоо тайвшруулж унтуулахын тулд ийм хүчтэй сэгсэрч бүүвэйлж бол болдоггүй байх нь мөн одоо эдгээр шинж тэмдгүүд тогтмол хүчтэй илрэхээс гадна эрүүл хүүхдэд ч гэсэн ийм шинж илэрч болно гэж ярьлаа шүү дээ эрүү ам нь чичигнэх, гар хөлийнх нь тоонуус нь заримдаа хүчтэй байдал илэрч болно. Хэрвээ ийм байх юм бол хүүхдийг ээж аавууд анх төрөгчид нар бол их сандардаг. За одоо хүүхэд маань өвдчихлөө гээд хүүхэд зүгээр байж байгаад ийм байдалтай болсон ийм шинж тэмдэг түрхэн зуурийн хугацаанд илэрч байгаа бол айх явдал байхгүй харин хүүхэд даарсан билүү хоолоо гүйцэт идсэн билүү, хуурайлсан байна уу гээд энэ асаргаа сувилгаа, мөн өрөөний температурыг анхаарах хэрэгтэй, энэ бүх зүйл дээр анхаараад тэр асаргаа сувилгааны доголдлыг арилгамагц, хүүхдээ гүйцэт хооллоод хуурайлаад хэвийн температурт агаарт унтуулмагц бол хүүхдийн энэ байдал арилж байх юм бол үүнийг тархины даралт ихсэлт гэдэгтэй андуурч сандарахгүй байж болно.
Дээр дурдсан энэ хүнд эмгэгүүд бол 2-3% тай шинээр төрсөн хүүхдийн дунд тохиолдож байна гэж үзэж байна. Энэ нь бол нийтдээ төрөх үеийн эмгэгүүдийн дотор 20 орчим хувийг, хойшдоо бол энэ хүнд эмгэгүүд үлдэцтэй, архаг явцтай, архагшдаг ийм хүүхэд насны мэдрэлийн эмгэгүүдийн 60-70% эзэлж байна гэж үзэж байгаа учраас энэ хүнд эмгэгүүд дээр маш их анхаарч, багаараа хүүхдийн эмч, хүүхдийн мэдрэлийн эмч, хүүхдийн мэс заслын эмч нар хамтран маш уйгагүй ажиллаж байж энийг бол хойшдоо үлдэц багатай тэгээд энэ хүүхдийн мэдрэлийн эмгэгүүдийн дунд эзлэх хувийг нь бага байлгахын төлөө хамтарч ажиллах шаардлагатай.
ЯГ ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ДАРАЛТ ХЭМЭЭХ ӨВЧЛӨЛ ҮҮСДЭГ ВЭ?
Хүүхдийн тархины даралт ихсэх буюу гавал тархины дотоод даралт ихсэх энэ хам шинжээр илэрч байгаа энэ бүлэг өвчнүүдэд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлсийг дотор нь бол 3 хувааж үздэг. Нэгдүгээрт нь бол ээжийн эрүүл мэндийн байдлаас хамаарах хоёрдугаарт нь бол ургийн эрүүл мэндийн байдлаас хамаарах, гуравдугаарт бол эх барих эмэгтэйчүүдийн үйлдэл ажилбаруудаас хамаарах ийм өөрчлөлт гэж 3 хувааж үзэж байна.
Тэгэхээр ээжийн эрүүл мэндийн асуудал бол хамгийн чухлаар тавигддаг ийм асуудал. Эмэгтэй хүн хүүхэд байх үеэсээ бүр ахлах ангийн хүүхэд өсвөр наснаасаа эхлээд өөрийгөө ирээдүйн хүүхдийн ээж гэдэг талаас нь бол анхаарч, өөрийнхөө эрүүл мэндийг бол маш их сайн хамгаалж байх хэрэгтэй.
Манай Монгол улсын тухайд бол маш уудам газар нутагтай дөнгөж одоо 3,5 сая хүн амтай хөдөө орон нутагт бол 1км хавтгай дөрвөлжин хавтгайд ганцхан хүн ногдож байна гэж үздэг боловч Улаанбаатар хотод хүн амын 50-60% нь оршин сууж байгаа үед бол 1 хавтгай дөрвөлжин км газарт ногдож байгаа хүний тоогоороо бол маш шигүү ийм хотын тоонд бол орж байна. Энэ бол манай оронд хотжилт иргэншил бол хүний эрүүл мэнд, ая тухтай байдалд бол сөрөг байдлаар явагдаж байгаа байдал бол харагдаж байна.
Агаарын бохирдлын тухай хүн болгон ярьж бичиж байна. Тэгэхдээ энэ бол үнэхээр бодитой оршиж байгаа ийм сөрөг зүйл учраас ярихаас арга байхгүй. Түүхий нүүрс түлэлтээс гарч буй агаарын бохирдлын нэлээдгүй хувиар бууруулсан боловч яг хөдөөгийн цэвэр задгай агаарын хэмжээнд хүрээгүй байгаа. Мөн машины утаа бол байна. Эдэлгээ удаантай насжилт өндөртэй ийм машинууд нь агаарыг бохирдуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Мөн хотын ариун цэвэр муу байна. Захаараа бол ил задгай жорлон ихтэй, нус цэрээ хамаагүй хаяж байна, үнс хогоо хамаагүй хаяж байна энэ бүхэн бол хавар намрын улиралд салхиар хийсээд хүмүүсийн нүүр ам, үс гэзгэн дээр бууж байна.
Тэр агаараар нь амьсгалж байна. Энэ бүх ариун цэврийн тал хүнийг ая тухтай амьдрах тал дээр эрүүл ахуйн байдлыг бол сайжруулах нь бол ирээдүйн ээжүүдийн эрүүл мэндийг сайжруулах хэвлийд байгаа ургийн зөв хөгжлийг одоо бий болгоход маш их чухал үүрэгтэй.
Хоёрдугаарт бол Тамхидалтын асуудал орж байна.
Өөрөө тамхи татах буюу тамхичин өрөөл бусад хажуудаа байгаа бүх хүнийг тамхидалтад өртүүлж байгаа дам тамхидалт гэсэн ийм ойлголт байдаг. Хүн бол би өөрөө татаж байгаа юм чинь би өөрөө хордож байгаа хүрээлэн буй орчин энэ хүмүүст бол хор нь очихгүй байгаа гэсэн ойлголттой байж магадгүй тэгвэл нэгэнтээ л хүрээлэн байгаа орчны агаар тэр тамхины утаагаар хордож байгаа учраас тамхины утаагаар бохирдсон агаараар амьсгалж байгаа бүх хүн энэ дам тамхидалтад өртөж байдаг. Дам тамхидалтад өртсөн хор нь бол өөрөө тамхи татаж байгаа хүнээс бол 10% аар илүү байдаг нь бол судалгаагаар нэгэнтээ тогтоогдсон. Тийм учраас энэ тамхидалт гэдэг бол энэ залуу бүсгүйчүүд ээжүүдийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Яагаад ингэж муугаар нөлөөлдөг вэ? гэхээр тамхины никотин гэдэг хор байдгийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа никотин гэдэг хор бол хүний биед нэвтрэн ороод улаан эсийн дотор талд байрладаг гемеглобин гэдэг хүчилтөрөгчийг зөөвөрлөж эд эсэд аваачиж өгдөг энэ эсийн үйл ажиллагааг бол саармагжуулж байдаг. Ингэснээр хүнийг хордуулж, тухайн хүнд хүчилтөрөгч дутах үйлд бол хүргэдэг. Гэтэл одоо хөгжиж байгаа ургийн хөгжилд бол хүчилтөрөгч хамгийн их хэрэгцээтэй байдаг. Энэ хэрэгцээг нь хязгаарлаж байгаагаараа тамхи бол ургийн хөгжилд маш их муу нөлөөтэй.
Мөн хотжилт иргэншилттэй холбоотойгоор замын түгжээ маш их байна. Тухайн үедээ хүн зам дээр түгжрээд зураг аваад цахим ертөнцөд илгээхдээ бус тэр хүн стресстэхийн хэрээр бол гормон дааврын тэнцвэрт байдал нь алдагдаад тэр хүний судсыг нь агшаадаг даралтыг нь ихэсгэдэг ийм дааврын бол ялгаралт бол ихэсч байдаг. Энэ бүхэн эхийн болоод ургийн эрүүл мэндэд ав адилхан нөлөөлж байдаг. Ийм олон нөлөөллийн хүчин зүйл байна. Мөн ажлын нөхцөл байна. Энэ бол маш их нөлөөтэй. Жирэмсэн болохоосоо өмнө ер нь гэр бүл төлөвлөлтийг хийгээд 6 сараас нэг жилийн хугацаанд ээж өөрийнхөө эрүүл мэндийг ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө бол бэлдэх ёстой болдог. Хэрвээ ажлын нөхцөл хортой байх юм бол хортой нөхцлөө өөрчлөх шаардлагатай. Арьс ширний үйлдвэрүүд байна, уул уурхайн хүнд үйлдвэрүүд байна ноос ноолуурын үйлдвэрүүдэд бол бүгдийг нь угаах ариутгах, будах, энэ бүх технологийн явцад бол маш их химийн хортой бодисууд ашиглаж байдаг учраас энэ бол ээжийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Жирэмсэн ээжүүд ийм нөхцөлд ажиллаж байх юм бол ургийн эрүүл мэндэд нөлөөлөөд төрөлхийн гажиг согогтой хүүхэд төрөхөөс эхлээд маш их сөрөг нөлөөллийг бол үзүүлж байдаг.
Ээжийн жирэмсний явцын хордлогууд бас үүн дээр нөлөөтэй байдаг. Эхэн үеийн хордлого байж болно хоёрдугаар үеийн хордлого байж болно. Мөн ээж өвчилсөн тохиолдолд эм уух юм бол ургийн хөгжилд нөлөөтэй. Ээж эхний 3 сардаа өвчилсөн магадгүй ханиад томуу бөөр өвдсөн тохиолдолд найз нөхөд хүний зөвлөгөөгөөр ажил төрөлдөө яараад янз бүрийн эм сайн дураараа уучих төлөвтэй байдаг. Энийг бол хэрхэвч гаргаж болохгүй яагаад гэвэл эхний гурван сард ургийн эд эрхтэн ялгаран хөгжих процесс маш эрчимтэй явагдаж байдаг учраас энэ үедээ аль болох антибиотик болон хүчтэй нөлөөтэй эмч уухаас бол татгалзах хэрэгтэй. Харин эмчид очоод байдлаа хэлээд, жирэмсэн гэдгээ хэлээд жирэмсний эхний болоод дараачийн саруудад шаардлагатай урагт хор нөлөө үзүүлдэггүй тийм эмийн эмчилгээ, эмчилгээний зөвлөгөөг аваад харин тухайн эмчилгээгээ хийх нь бол хамгийн зөв зүйтэй зүйл болдог. Мөн одоо ургийн хөгжилд нөлөөлж байдаг энэ одоо төрөхийн хүндрэлд нөлөөлж байдаг нэг зүйл бол ээжийн нас байдаг. 18-35 насны хооронд хүүхэд төрөхөд хамгийн тохиромжтой нас гэж үздэг. 18-аас доош насны ээжүүд бол байгалиасаа ээж болох бие махбодийн хөгжил нь бүрэлдэн гүйцэж хараахан амжаагүй байдаг учраас өсвөр насны хүүхэд төрөхөд тархины даралттай хүүхэд төрөх ийм эрсдэл нь бол нэмэгдэж байдаг. 35-аас дээш насны ээжүүд бол бас энэ бага аарцгын булчин шөрмөс, ясны уян хатан байдал алдагдсан байдалтай холбоотойгоор мөн төрөхийн гэмтэл, тархины дотоод даралт ихсэх ийм эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэл бас нэмэгдэж байдаг. Ийм бол олон талын хүчин зүйл бол ээжийн талаас нөлөөлж байдаг.
За хүүхдийн талаас бол хүүхэд эхийн хэвлийд байхдаа янз бүрийн өвчнөөр өвдөх, бактери вирусийн халдвар авах, мөн удмын болоод генийн өвчнүүд бол байж болно. Ийм зүйлсээс болоод хүүхдэд бол бас ийм төрөлхийн тархи толгойны эмгэг бол илэрч байж болдог.
Эх барихын явцад тохиолддог ажилбарын үед бол тохиолддог өөрчлөлтүүд бол байж болно. Энэ эх барихын үеийн төрөх, эх барихын ажилбаруудыг бол заавал эрүүл мэндийн тодорхой заалтуудаар бол хийдэг. Ургийн толгой хэт том байх, ээжийн аарцгийн хэмжээ нарийхан жижиг байх, яг байгалийн жамаараа төрөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд, хүүхэд хэт өндөр жинтэй байх, хэтэрхий хожуу төрөх, эсвэл түргэн төрөлт, эсвэл хэт сунжирсан төрөлт, ийм төрөлтүүдийн үед бол идэвхжүүлэх ч юм уу? ийм ажилбарууд бол хийгддэг. За яг энэ ажилбаруудыг бол тодорхой заалтаар маш тодорхой удирдамжийн дагуу аюулгүй хийх ийм шаардлагатай байдаг. Гэхдээ одоо зарим тохиолдолд харамсалтайн бол энэ өөрчлөлт илрэх байдал бол ажиглагддаг.
ТӨРСНИЙ ДАРАА НЯРАЙГ АПГАРЫН ОНООГООР ДҮГНЭХЭД ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТАГДЛЫГ ЗЭРЭГ ТОДОРХОЙЛОГДДОГ УУ?
Хүүхдийг дөнгөж төрсний дараа апгарын оноогоор дүгнэхэд хүчилтөрөгчийн дутагдлын зэрэг тодорхойлдог гэдэг энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Нярай хүүхдийн амьдрах чадвар, эрүүл мэндийн байдлыг нь үнэлдэг апгарын үнэлгээ гэж бол байдаг. Апгарын үнэлгээ бол 0-10 хүртэл оноогоор бол үнэлдэг. Энэ бол их чухал үзүүлэлт. Тэгэхээр энэ апгарын оноо бол 8-10 оноо байвал хэвийн гэж үздэг. Хэвийн хүүхэд гэж, 6-7 оноотой төрж байвал хөнгөн зэрэг эрүүл мэнд бол хөнгөн зэргийн муу байна гэсэн ийм санааг бол илэрхийлж болно.
4-5 байх юм бол дунд зэрэг, 0-3 байвал маш муу үнэлгээтэй энэ хүүхэд бол ухаантай байсан ч гэсэн маш сул бараг уйлж чадахгүй, амьдрах чадваргүй амьдрах чадваргүй, амьсгалын тоо бол маш цөөрсөн, зүрх судасны үйл ажиллагаа бол тасалдсан ийм хүнд зэрэг гэж үнэлдэг. Ийм учраас энэ апгарын оноогоо 8-10 тай байлгаж төрөхийн тулд ээж нар бол жирэмсэн болохын өмнөөсөө эхлээд гэр бүл төлөвлөж, үр хүүхдээ хэзээ гаргах уу гэдгээ төлөвлөж, өөрийн болоод хүрээлэн байгаа орчноо маш эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.
ТАРХИНЫ ДАРАЛТТАЙ ХҮҮХДЭД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВБАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ВЭ?
Ер нь бол хөхүүл насны хүүхэд, нярай бага насны хүүхэд тайван бус уйлагнаад унтахгүй, хөхөө хөхөхгүй хоол ундандаа дургүй иймэрхүү яах аргагүй эрүүл хүүхдэд байдаггүй ийм эмгэг байдал илэрмэгц ээж аавууд хамгийн түрүүнд хүүхдийн эмчдээ ханддаг. Өрхийн эмчдээ хандаж болно, хүүхдийн эмчдээ хандана. Ингээд хүүхдийн эмч хүүхдийг нягт нямбай сайн үзэж нягталсныхаа үндсэн дээр шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэх, мөн шаарлагатай нарийн мэргэжлийн эмчид илгээх ийм арга хэмжээг бол авдаг. Үнэхээр тархины дотоод даралт ихсэлтийн хамт шинж байна гэж үзэх юм бол хүүхдииг хүүхдийн эмч хүүхдийн мэдрэлийн эмч рүү илгээж, хүүхдийн мэдрэлийн эмч бол эмийн эмчилгээ шаардлагатай эсэх талаар зөвлөгөөг бол өгнө.
Тархины цусан хангамжийн өөрчлөлт, хүчилтөрөгчийн дутмагшил гэдэг бол нэрнээсээ их ойлгомжтой ямар асаргаа сувилгаа хэрэгтэй байгаа нь хүүхдийг бол маш их агаарт байлгах хэрэгтэй. Зуны улиралд бол зусланд гаргана. Зусланд гаргахдаа бол бас нараар чийрэгжүүлээд авъя гээд ээж нар хүүхдээ наранд байлгах сонирхолтой байж магадгүй тийм бол 1 хүртэлх насны хүүхдийг наранд шууд ил газар орхиж, тавьж ингэж чийрэгжүүлж болдоггүй. Харин сүүдрэвчид юмны сүүдэрт байрлуулах юм бол нарны ойсон гэрэл тэр хүүхэд дээр бас тусаж байдаг. Ингээд хамгийн гол нь бол цэвэр агаараар тэр хүүхдийг эмчлэх нь бол чухал. Агаарт гаргах боломжгүй үедээ бол хүүхдийг өдөрт 30-40 минутаар 2-3 удаа ч юм уу? тэрнээс илүү хугацаагаар агаарт гаргавал сайн.
Ер нь бол ийм онош гарсан хүүхдийг аль болох агаарт амьдруулах нь чухал зүйл. Агаарт амьдруулахын зэрэгцээ хүүхдийн хооллолт бол маш чухал. Хооллолт дээр бол эхийн сүүгээр хооллох буюу ээж нь мөөмөө хөхүүлэх нь хамгийн сайн хоол тэжээл болдог.
ТАРХИНЫ ДАРАЛТ ИХСЭН ХАМ ШИНЖЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Түрүүнд эрсдэлт хүчин зүйлсийн тухай бол ярьсан. Эдгээр эрсдэл үүсгэж байгаа энэ бүх эрсдэлээс бол сэргийлж байж, энэ эмгээгээс урьдчилан сэргийлэх байдал анзаарагдана. Тэгэхээр тохиолдлын байдлаар жирэмслэх бус харин төлөвлөж байж жирэмслэх, жирэмслэхээсээ өмнө 6 сараас 1 жилийн хугацаанд өөрөө аж амьдралын эрүүл хэв маяг сахих, утаатай тамхины утаатай ийм орчинд байхгүй байх, архи тамхи хэрэглэхгүй байх, зөв хооллох, үйлдвэрийн аргаар боловсруулсан хэт хурц халуун ногоотой амтлагч ихтэй хоол унд ууж идэхгүй байх, сайн унтаж амрах, цахим ертөнцөд бага холбогдох смарт техник технологитой цагийн хуваарьтай ажиллах, энэ бүхэн бол их ач холбогдолтой. Тэрнээс гадна эрүүл агаарт маш их явж байх хэрэгтэй. Эрүүл агаарт явах, жингийн илүүдэлгүй байх, явган их алхах, сэтгэл санааны хувьд их амар амгалан байх, дандаа сайхан зүйл бодож, сайхан зүйл хийж, сайхан зүйл ярьж өөрөө өөрийгөө тайвшруулж сайн сайхан байлгаж, ирээдүйн эрүүл ээж, ирээдүйн эрүүл ураг, эрүүл хүүхэд төрөх тал дээр өөрийгөө бэлдэх нь хамгийн их чухал байдаг. Архаг хууч өвчин байх юм бол цөмийг нь эмчлүүлсэн мөн жирэмслэхээс өмнө болоод жирэмснийхээ хугацаанд бол өвчин эмгэг тусахаас их урьдчилан сэргийлнэ. Цаг агаартаа тохирсон улиралдаа тохирсон хувцсаар бол хувцаслаж явах, хэт их нойргүй сууж ажиллахгүй байх, мөн хэт стресстэй ажилтай байх юм бол тэрийгээ зохицуулах химийн хортой нөхцөлд ажилладаг байх юм бол тэрийгээ бас зохицуулж, илүү эрүүл орчинд ажиллах, ийм нөхцөл байдлаа албан газартайгаа тохирсон, ажлынхаа нөхцөл байдлыг хөнгөрүүлсэн ийм байдалтай байх шаардлагатай.
Мөн одоо хүүхэдтэй байх үедээ хэт сууж ажиллаж байгаа байдал бол ургийн тархины цусан хангамж өөрчлөгдөхөд бол бас нөлөөтэй байдаг. Яагаад гэвэл ээжүүд сууж ажиллаж байгаа үед бол доод мөчид болоод бага аарцгийн эрхтнүүдийн цусан хангамж бол зогсонги байдалд ордог. Зогсонги байдалд орсноосоо болоод тэнд бол тодорхой хэмжээний хаваншил үүсэх ийм байдал ажиглагдаж байдаг.
Гэтэл ээжүүд бол үүнийг анзааралгүй маш удаан хугацаагаар компьютерийн ард суух, удаан хугацаагаар ширээний ард суудаг тийм учраас жирэмсэн ээжүүд бол бас энэ байдлаа анхаарч ойрхон ойрхон босож явж, 30-40 минут болоод босч яваад цай шингэн зүйл уугаад бас энэ цусан хангамжаа идэвхтэй байдалд оруулаад эргээд ажиллах ийм байдал хэрэгтэй. За мөн жирэмсэн болохоосоо агаар салхинд явах, сайн унтаж амрахаас гадна биеийн тамираар хичээллэвэл ээжийн бүх булчин, шөрмөс, яс үе мөчний хөгжил, зүрх судасны үйл ажиллагаанд бол маш их сайнаар нөлөөлж байдаг. Ийм эрүүл чийрэг зөв хооллолттой, ажил амьдралын зөв хэм дэгтэй тийм эрүүл ээжээс л эрүүл хүүхэд төрнө гэдгийг маш их сайн анхаарах хэрэгтэй.
Бид бүхний хүргэсэн зөвлөгөө мэдээлэл эцэг эхчүүдэд маань тус болсон гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр бидэнд цаг заваа гаргаж, үнэтэй зөвлөгөө өгсөн эмчдээ маш их баярлалаа.