Бага насны хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ? гэдэг бол өвлийн улиралд ээж аавуудын санааг зовоосон асуудлын нэг билээ. Тэгвэл энэ нийтлэлээр та бүхэндээ АУ-ны доктор, Хүүхдийн эмч Ч.Өлзийбүрэн эмчийн өгсөн зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.
Хүүхдийн дархлаа гэдэг бол бусад бүхий л эрхтэн системийн нэгэн адил хүүхдийг төрөх үед дархлааны тогтолцоо, бүтэц, үйл ажиллагааны хувьд гүйцэт хөгжлийг олоогүй байдаг. Ялангуяа хүүхэд төрөх үед гадаад орчинд гарч ирдэг. Энэ үед бүх зүйлс шинэ харь тэр бүхэнд бол хүүхэд дасах шаардлагатай болдог. Зөвхөн дархлааны тогтолцоо биш амьсгалын систем, хоол боловсруулах тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, дулаан зохицуулах тогтолцоо гээд бүх эрхтэн системүүд гадаад орчинд дасан зохицох энэ үе бол эхээс төрмөгц эхэлдэг.
Энэ нь 1-2 сар үргэлжилдэг. Нярайн дархлааны систем тогтолцоо гэдэг бол эхийн хэвлийд байхдаа анх үүсч эхэлдэг. Төрөх үед бүрэн гүйцэд хөгжлийг олоогүй, хүүхэд гадаад орчны нөлөөлөл, урвалд маш цочимхой, өвчлөмтхий байдаг.
Хүүхдийн дархлааны тогтолцоо аажимдаа бүрэлдэн тогтсоноор 5-7 насанд гүйцэд хөгжлийг олдог гэж үздэг. Бага насны хүүхдийг өвчлүүлэхгүй байх, дархлааны системийг нь хэвийн ажиллуулахын тулд эцэг эхчүүд асран хамгаалагчид маш анхааралтай байх хэрэгтэй. Үүний тулд дараах зөвлөмжүүдийг баримтлах нь зүйтэй юм.
- Хүүхдийг эхийн сүүгээр хооллох – Хүүхэд эхийн хэвлийд байхдаа эхийнхээ цусаар тэжээгдэж байдаг. Ээжээсээ дөнгөж төрмөгцөө ангир уургаа амласан цагаас эхлээд эхийн сүүгээр тэжээгддэг. Эхийн сүү бол маш тогтмол найрлагатай, тухайн хүүхдэд зориулсан хүүхдийн өсөлт бойжилтод шаардлагатай бүхий л хүнсний шимт бодисууд, минерал аминдэмээр маш баялаг. Эхийн сүү нь хүүхдийн ходоодонд их хялбар шингэдэг, тогтмол температуртай, хүүхдийн ходоод гэдсийг өвчлүүлэхгүй зэрэг нь хүүхдийн дархлаат тогтолцоог дэмжихэд нөлөөлж байдаг. Хүүхдийн сүүнд нь ээжээс нь дархлаа дамжиж ирдэг. Дархлааг хүүхэд ээж ааваасаа удамшуулж авдаггүй төрсний дараа бүрэлдэн тогтдог ийм зүйл. Хүүхэд ээжээсээ дархлааны тогтолцоо эсүүдийг бол авдаг. Тиймээс эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал юм.
- Нэмэгдэл хоолонд оруулах – Хүүхдийг 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж дасгах хэрэгтэй. Хүүхдэдээ нэмэлт хоол бэлтгэж өгөхдөө хүүхдэд хэрэгцээт аминдэмүүд агуулсан нэмэгдэл хоолонд оруулах нь чухал. Гэхдээ нэмэгдэл хоол өгч буй үедээ хүүхдээ хөхнөөс гаргахгүй байх нь зүйтэй.
- Асаргаа сувилгаа – Хүүхдийг эхийн сүүгээр хооллох, нэмэлт хоолонд оруулахаас гадна асаргаа сувилгаа маш чухал. Шинээр ээж аав болж буй хүмүүсийн хувьд шинэ хүнээ хүлээж авахдаа баярлах сандрах зэрэгцэн, мэдэхгүй чадахгүй зүйлс урган гарч ирнэ. Шинээр төрж буй хүүхдэдээ тусгай булан, өрөө гаргаж, хүүхдийн ор, цагаан хэрэглэл бүхий л зүйлс нь тухайн хүүхдэд зориулсан ариун цэврийг дээд зэргээр сахидаг. Мөн томуу томуу төст өвчлөл туссан үедээ нярайн өрөөнд орохгүй байж хүүхдийг өрөөг ариун байлгах талаас ялангуяа эхний эхний 2 сарын хугацаанд маш сайн анхаарах хэрэгтэй.
- Нар, ус, агаараар чийрэгжүүлэх – Энэхүү арга нь шинэ зүйл бол биш хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Тиймээс байгалийн хүнийг эрүүл байлгадаг өгөгдлүүдийг эрүүл мэндийнхээ төлөө ашиглах нь уламжилж ирсэн одоо ч гэсэн үр дүнгээ хадгалж байгаа үр дүнтэй аргуудын нэг юм. Нараар чийрэгжүүлэх бол монгол орны хувьд жаахан асуудалтай. Эрс тэс уур амьсгалтай жилийн 4 улиралтай. 4 – н улирлаас зөвхөн зуны улиралд л зөвхөн хүүхдийг нараар чийрэгжүүлж болно гэтэл нараар чийрэгжүүлэх улирал маань жилийн дөрөвний нэг хувьд байдаг. Нэг хүртэлх насны хүүхдийг шууд нарны ил туяанд бол тавьж болдоггүй. Нарны туяа бол хортой байдаг тиймээс зуны улиралд байшин сүүдрэвчид хүүхдийг нараар чийрэгжүүлэх нь зүйтэй. Агаар усаар чийрэгжүүлэх нь мөн чухал.
Хүүхдийг сайн агаарт гаргах хэрэгтэй. Хүүхдийг агаарт гаргахдаа 3-4 удаагийн давтамжтай 10-15 минут агаарт гаргах нь зөв юм. Агаарт гаргахдаа хүүхдээ хувцаслахдаа гадаа агаарын хэмийг ашиглаж тохируулж хувцаслахыг мартаж болохгүй. Хэтэрхий дулаалж, даарчих байх гээд бэгнэвэл хүүхэд хөлөрч, хөдөлгөөн нь хязгаарлагдмал болдог үүндээ уцаарладаг үүнээс болоод удаан агаарт байхгүй эргээд гэртээ орох шаардлага гардаг. Мөн чийрэгжүүлж байна гээд нимгэн хувцаславал хүүхэд даараад сэрүүдээд жиндээд томуу томуу төст өвчлөл тусах магадлалтай. Тиймээс агаарт гаргахдаа тохирсон хувцсыг сонгох нь хамгийн чухал. Хүүхдийн хувцас сонгохдоо агаар нэвтрүүлдэг, чийг даагаад байдаггүй сайн чанрын хөвөн даавуун хувцасаар хувцаслаад агаарт гаргах нь зүйтэй. Мөн усаар чийрэгжүүлэх маш их ач холбогдолтой. Уйлдаг, тайван биш байдаг хүүхдүүд бүлээн усанд орсныхоо дараа тайвшраад шөнө сайхан унтаж амардаг.
- Товлолт вакцинуудад хамруулах – Хүүхдийг вакцинжуулах нь тэднийг ноцтой халдварт өвчлөлүүдээс хамгаалах хамгийн найдвартай бөгөөд үр дүнтэй арга юм. Энэхүү товлолт вакцинд хамрагдаж чадаагүйгээс болж дэлхий даяар 20 секунд тутамд бага насны нэг хүүхэд энддэг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Вакцинжуулалт нь вирус эсвэл бактеритай адил дархлааны хариу урвалыг үүсгэдэг. Хэрэв таны хүүхэд ирээдүйд жинхэнэ өвчинтэй хавьтах юм бол дархлааны систем нь үр хөврөлийг таньж, өвчинтэй тэмцэх эсвэл ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд хангалттай хурдан хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг юм. Монгол улсын хувьд “Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу” дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүйгээр хийдэг билээ. Хүүхдийг төрснөөс эхлээд 24 цагийн дотор, 2 сар, 3 сар, 4 сар, 9 сар, 2 насанд Сүрьеэ, Халдварт саа, Гепатит В, Сахуу, Хөхүүл ханиад, Татран, Хемофилиус инфлюенза, Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд зэрэг 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакциныг зайлшгүй хийлгэх шаардлагатай байдаг.
Зарим ээж аавууд вакцинд хамрагдаад хүүхэд ханиад хүрээд байдаг гэдэг гэвч вакцины хариу үйлдэл хүүхэд бүрд харилцан адилгүй ялгаатай байдаг. Жишээлбэл зарим хүүхэд вакцинаа хийлгээд биеийн байдал хэвийн, бага зэргийн уйлахад, зарим хүүхэд 2-3 хоног уйлагнах, халуурах зэрэг зовуур илэрдэг. Яагаад хүүхдэд ийм зовуур илэрч байна вэ гэхээр өвчний сулруулсан үүсгэгчийг тарьж буй учир тэр хүүхдэд биеийн дархлаа эсрэг бие тогттол ийм хариу урвал үзүүлдэг учраас ийм байдал ажиглагддаг. Энэ ээж аавуудын хувьд төдийлөн санаа зовох асуудал биш юм. Эдгээр аргуудыг хэрэглэж, хэвших хүүхдийн дархлаа зөв өсөж хөгжихөд чухал ач холбогдолтой. Хэрэв хүүхэд томуу болон томуу төст өвчлөлөөр өвдөөд байвал дархлааны систем нь бүрэн гүйцэт хөгжиж чадахгүй тиймээс аль болох хүүхдээ өвчлүүлэхгүй эхийн сүү болон нэмэлт хоолоо зөв зохистой өгөх, зөв асаргаа сувилгаа хийх нь чухал билээ.
Бидний бэлдсэн нийтлэлийг уншсан танд баярлалаа