Хүйтэн сэрүүний улиралд бага насны хүүхдүүд ихэвчлэн томуу, томуу төст өвчлөлөөр өвчилдөг суурь шалтгаан юу вэ?

Бага насны хүүхдийн дархлааг хэрхэн тэнцвэртэй байлгах вэ? гэдэг бол өвлийн улиралд ээж аавуудын санааг зовоосон асуудлын нэг билээ. Тэгвэл нийтлэлээр та бүхэндээ Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх эмч Д.Баяраа эмчийн зөвлөмжийг хүргэж байна.

Цар тахлын  2 жилд вирусийн давлагаа гэдэг зүйлийн тухай бид  ойлгосон.

Ялангуяа Монгол оронд өвлийн улирал эхлэхтэй зэрэгцээд вирусийн давлагаа эхэлдэг. Өөрөөр хэлбэл гадаад орчинд байгаа бид нарын нүдэнд үл харагдах вирусүүд хүйтэн сэрүүний улирал болмогц өөрөө амьдралаа үргэлжлүүлэхийн тулд хүүхдийн бие рүү довтолж, вирусийн давлагаа эхэлдэг.

 

Вирусийн давлагаа буюу томуу болон томуу төст өвчлөлд өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Мэдээж хэрэг далайн давлагаа биш бидэнд харагдахгүй байгаа учраас хаа нэгэн газар явахад хүүхдэд амьсгалын замаар дамжиж, агаар дуслаас хамаараад өвчлөлд хүргэдэг. Энэхүү вирусийн гаралтай томуу болон томуу төст өвчлөлийн үед хүүхэд өндөр халуурч, энэ нь 3-5 хоног үргэлжилдэг.  Энэ үед яаран битгий дур мэдэн антибиотик өгөөрэй.

Вирусийн эсрэг антибиотикийг эмчийн хяналт дор хэрэглэх хэрэгтэй.

Мөн түүнчлэн вирусийн эсрэг бидний организмд байдаг ашигтай бактерийн тэнцэл чухал нөлөөтэй.

Тиймээс энэ үед халуун бүлээн ус уух, амрах, унтах, хүүхдийн сэтгэлзүйг тайван амгалан байлгах хэрэгтэй.

Хүүхдийг гадаа хэтэрхий халууцуулж, гэрт оруулж ирээд салхи авхуулах юм бол халуун хүйтний зөрүү 4 градус болоход л хүүхдийн организмд л байдаг ашиггүй бактериуд идэвхэждэг. 

Үүнээс болоод микробын гаралтай хатгаа болдог. Тиймээс тогтмол температурт байлгахыг зориорой.

Томуу болон томуу төст өвчлөлийн үед хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явж болно. Учиргүй хүндрэхгүй бол хэд хэдэн вирусийн давлагааны дараа хүүхдэд эсрэг биетүүд үүсээд нэг өвчилсөн ханиадаараа дахин өвдөхгүй болох дархлаа үүснэ.

 

ХҮҮХДИЙН ДАРХЛААНЫ СИСТЕМИЙГ БАЙГАЛИЙН АРГААР БУЮУ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

Монголчуудын хувьд  байгалийн аргаар байнга л дархлаагаа дэмжиж ирсэн. Өөрөөр хэлбэл хатуу ширүүн уур амьсгалтай байдаг учраас гадаа өлчир болох гэж ярьдаг шүүдээ энэ нь хэт их бэгнэхгүй байх нь байгалийн аргаар дархлаагаа тэнцвэртэй байлгаж буй арга юм.

Дархлалыг тэнцвэртэй гаднын урвалд зөв хариу үйлдэл өгүүлэхийн тулд амгалан тайван байлгах, сайн нойр авхуулах, эсийн үйл ажиллагааг сайжруулахын тулд шингэн зүйлс сайн хэрэглэх, халуун хүйтнийг харшуулахгүй байх гээд олон зүйл хамаарч буй ч үүн дээр нэмээд өлчир байлгах өөрөө байгалийн аргаар дархлалыг тэнцвэржүүлж буй нэг арга юм.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хүйтэн сэрүүний улиралд хэт нялхамсаж бэгнэхгүй байх хэрэгтэй. Намар дөнгөж эхэлмэгц ороолтоор битүү ороож, хэт зузаан хувцаслахгүй байхыг анхаараарай. Ингэснээр хүүхдийн дархлалын тэнцвэртэй байдал алдагддаг шүү.

 

ТОМУУ БОЛОН ТОМУУ ТӨСТ ӨВЧЛӨЛИЙН ҮЕД ХҮҮХДИЙН ХООЛНЫ ДУРШИЛ БУУРДАГ. ЭНЭ ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Хүүхдийн бие организмд вирустэй тэмцэхийн тулд маш их энерги хэрэгтэй болдог. Энэ энергиүдийг организмд бүрэн дүүрэн байж, хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн өөрөө өөрийгөө эмчлэхийн тулд хоол идэхгүйгээр 30-45 хоног явж болдог учраас 5, 10 хоног хоол идэхгүй байж, энергиэ хадгалаад вирусээ устгахад зориулдаг. Тиймд хоол идэхгүй байхад нь санаа зовох хэрэггүй. Хүчээр хооллох хэрэггүй хүчээр хооллосноор бөөлжиж эхэлдэг.

 Бөөлжиж эхлэмэгц мөн л организмын тэнцвэртэй байдал алдагдаж эхэлдэг.

Хоол идэхгүй байхад нь санаа зовних хэрэггүй сайн унтуулж амраагаад ашигтай бактери хэрэглүүлээд вирусийн эсрэг эмээ хэрэглэхэд болно.

 ХООЛ ИДЭХГҮЙ БАЙХ НЬ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН САНААГ ИХЭД ЗОВООДОГ.

 Томуу болон томуу төст өвчлөлийн үед антибиотик хэрэглэсний дараа хүүхдэд ашигтай бактерийг өгөх нь чухал. Ингэснээр гэдсэнд ашигтай бактерийн тоо нэмэгдсэнээр хүүхдийн дархлал тэнцвэржинэ.

Танд 5 төрлийн амьд бактер + 5 төрлийн амин дэм + Пребиотик агуулсан хүүхдийн хоол боловсруулах замын онцлогт тохируулсан 2 давхар хамгаалах бүрхүүлтэй Липролак симбиотикийг санал болгож байна.

Энэхүү контентыг хуулбарлах, хэсэгчлэн тарааж байршуулахгүй байхыг анхааруулж байна.

Monfatrade.mn оюуны өмч болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.