Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед бид сэтгэлзүйгээ тайван, хувийн сахилга баттай байж, дархлаагаа сайжруулах нь нэн чухал байгаа юм. Covid-19 болон бусад халдварт өвчний эсрэг хамгаалалт бол дархлааны тогтолцоог хүчтэй байлгах явдал юм. Коронавирусыг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх эм, дархлаа сайжруулах нэмэлт бэлдмэл байхгүй ч гэсэн хамгаалалтаа аль болох хүчтэй болгох арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн та вирусаас урьдчилан сэргийлэх үүднээс эдгээр урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ДАРААХ АРГУУДЫГ ТА ӨДӨР ТУТАМДАА ӨӨРТӨӨ ХЭВШҮҮЛЭЭРЭЙ.
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх – Мэргэжилтнүүд долоо хоногт дор хаяж 150 минут дасгал хийхийг зөвлөж байна. Тиймээс та өдөр тутамдаа 10-15 минутын дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Энэ таны дархлааг дэмжихэд тустай.
- Жимс, ногооны агууламж өндөртэй, эрүүл, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх – Хоол хүнсээрээ бид өдөр тутамд хэрэгтэй аминдэмээ хангалттай авч байж, бидний дархлааны хэвийн байхад туслах болно.
- Жингээ барих – Өөрийн BMI-ийг 25 ба түүнээс доош байлгахыг зорь. Жин хасах хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн, эрүүл, тэнцвэртэй хооллолт юм.
- Тогтмол унтаж амрах – Унтах цагийн хуваарь, дэглэмийг тогтоогоорой. Ингэснээр та хоногийн зөв нойроо авч, тогтмол унтах цагаа тооцоорой. Аль болох 6 аас дээш цаг унтаж, чанартай нойроо аваарай.
- Стрессээ бууруулах, стрессээ даван туулах механизмыг хөгжүүлэх – Өдөр тутмын амьдралдаа стрессээ даван туулахад туслах, хайртай хүмүүстэйгээ холбогдох, бясалгал тогтмол хийх, дасгал хийх, уран бүтээл хийх эсвэл бусад хобби хийх зэрэг үйл ажиллагааг оруулаарай. Магадгүй яг эдгээр өдрүүдэд гэртээ шинэ хоол хийж сурах, хувцасны өрөөгөө цэгцлэх эсвэл шинэ онлайн курст хамрагдах зэрэг өөрийгөө тайван байлгах зүйлийг хийгээрэй.
- Тамхинаас гарах – Хэрэв та тамхи татдаг бол тамхинаас гарахад ойр дотнын хүмүүсээсээ туслалцаа дэмжлэгтэйгээр энэ зуршлаасаа татгалзах гэж хичээгээрэй. Учир нь
- Архи, согтууруулах ундаа бага хэрэглэх – Согтууруулах ундаа хүний биеийн дархлааг бууруулж байдаг тул гэрт байгаа согтууруулах ундааны хэмжээг хязгаарлах, мөн аль болох хэрэглэхгүй байх нь тустай.
- Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах – Гараа тогтмол угаах, гэртээ 2 цаг тутамд агааржуулалт хийх, маскаа зүүх, гэрээс гарахгүй байх хувийн ариун цэврээ сахиж байх
ДАРХЛААГАА ДЭМЖИХЭД ТУСЛАХ НЭМЭЛТ ВИТАМИНУУД
Мэрилендын Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Нэгдсэн Эмчилгээний Төвийн захирал, доктор Крис Д’Адамо Функциональ Анагаах Ухааны Хүрээлэнгээс урьдчилан сэргийлэх стратегийн гарын авлагад дурьдахдаа дээр дурдсан амьдралын хэв маяг, зан үйлийн хэв маягаас гадна дархлааг хамгийн сайн ажиллуулахын тулд дараахь нэмэлт тэжээлийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.
ҮҮНД:
- Витамин C – ханиад хүрэх хугацааг богиносгож, байгалийн антигистамин ба үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр вирус, бактерийн болон бусад халдвараас урьдчилан сэргийлэхэд туслах болно.
- Витамин D нь ханиад, томууны эрсдэлийг бууруулах дархлааг бэхжүүлдэг хамгийн чухал тэжээлийн нэг юм. Тиймээс та дархлааны тогтолцоогоо дэмжихийн тулд урьдчилан сэргийлэх тунгаар 2000-3000 витамин D тогтмол ууж байх хэрэгтэй.
- Витамин A– богино хугацаанд хэрэглэх нь бие махбодийн халдвар, ялангуяа амьсгалын замын халдварын эсрэг тэмцэх чадварыг дэмжихэд тусалдаг.
- Цайр – ханиад хүрснээс хойш 24 цагийн дотор уувал халдварын тоо, ханиад хүрэх хугацааг бууруулахад туслах болно. Цайраар баялаг самар хар шоколад вандуй гэх мэт хүнсийг түлхүү хэрэглэх энэ нь дархлааны эсүүдийн харилцан холбоог сайжруулна.
- Селен – нь дархлааны үйл ажиллагааны гол тэжээл бөгөөд Бразил самар гэх мэт хоол хүнснээс амархан олж авдаг. Селен бол антиоксидант бөгөөд хүний нян, вирус, хорт хавдрын эсээс хамгаалах чадварыг бэхжүүлдэг.
- Түүхий Зөгийн Бал – хамар, амны хөндийн адил бага зэргийн өвдөлт, салст бүрхэвчийн үрэвслийг арилгах үйлчилгээтэй бөгөөд антиоксидант шинж чанар, зарим микробийн нөлөөтэй, ханиалгах, хоолой өвдөхөд тустай бөгөөд цай эсвэл нимбэгтэй халуун усанд нэмж хийж болно. /1-ээс доош насны хүүхдүүдэд зөгийн бал өгч болохгүй гэдгийг анхаарна уу./
- Сармис – нь амьсгалын дээд замын халдварын хүнд явцыг бууруулж, ханиадны вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
- Пробиотик гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, дархлааны тогтолцооны үйл ажиллагаа, зохицуулалтнд нөлөөлдөг “сайн бактери” агуулдаг. Эдгээр нь амьсгалын замын халдварын эрсдэлийг бууруулдаг, ялангуяа хүүхдүүдэд пробиотикийг нэмэлтээр өгч хэвших нь чухал болно.
Бид бүхэн өөрт хэрэгцээт аминдэмээ хоол хүнсээрээ хангалттай авч мөн нэмэлтээр аминдэмүүдийг хэрэглэх нь чухал. Үүний сацуу хувийн ариун цэврээ сахин, улсын онцгой комисоос өгч буй үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлж, чадвал энэхүү нөхцөл байдлыг даван туулахад илүү дөхөм болох юм.
Хайртай хүмүүсээ хамгаалаад дархлаагаа дэмжье. Маскаа зүүе, гараа угаая. Иргэн хүний үүргээ хариуцлагатай биелүүлцгээе.
Бидний хүргэсэн зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.
Эх сурвалж: https://www.umms.org/coronavirus/what-to-know/managing-medical-conditions/healthy-habits/boost-immune-system