Тархины даралттай хүүхдийн эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Тархины даралт гэж юу вэ?

Тархины даралт гэдэг нь тархинд хүчилтөгрөгч дутагдаж байгаагаас үүсэх үр дагаварыг хэлдэг.

Илрэх шинж тэмдэг 

  • Уйлагнана
  • Нойрондоо муу
  • Тайван бус
  • Амархан улайна
  • Хамар уруул, нүд орчим хөхрөлттэй
  • Толгойгоороо хойш нумрах
  • Биеийн судаснууд тодорч харагдах
  • Дагзаар халах
  • Зулай чинэрэлтэй байх
  • Ээрэх, эрүү чичрэх
  • Маш ихээр гулгих, бөөлжих

Авах арга хэмжээ

Хэрэв дээрхи шинжүүд илэрвэл эмчид хандаж оношилгоо (зулайн эхо) хийлгэн онош батлагдвал эмчилгээ хийх шаардлагатай.

Эмчилгээ

Эмийн эмчилгээнээс нэн түрүүн хүүхдийн асаргаа сувилгаа нь гол эмчилгээ юм. Хамгийн чухал нь  агаар салхинд тогтмол гарах шаардлагатай байдаг. Хүүхэд хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадвал эм уух шаардлагагүйгээр эмчлэгдэнэ.

Мөн даралттай хүүхдийг  байнга усанд  оруулж  массаж хийж өгж байх нь сайн.

Хамрыг цэвэрлэж амьсгалахад саадгүй байлгахад анхаарах шаардлагатай байдаг.

Хүүхдийг аль болох тайван  уурлуулахгүй байлгахыг хичээх хэрэгтэй.

Гэрийн температурыг зохимжтой градуст байлгах (хэт халуун биш, хэт хүйтэн биш), өрөөнүүдийг агааржуулж чийгтэй цэвэрлэгээ тогтмол  хийх хэрэгтэй байдаг.

Шаардлагатай тохиолдолд эмчийн зааврийн дагуу   тархины хэвийн  үйл ажиллааг дэмжих нэмэлт амин дэм агуулсан бэлдмэл уух хэрэгтэй байдаг

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.