Силимарин буюу /Silybum marianum/ – ийг сүүт зараат ургамал гэж Монголоор орчуулан нэрлэдэг. Энэ нь элэгний эсийн нөхөн төлжилт болон үйл ажиллагааг дэмжих үрэвслийн эсрэг мөн элэгний эсийн фиброзын эсрэг нөлөө үзүүлдэг. Элэгний эсийн фиброзын эсрэг нөлөө гэдэг нь элэг хатуурах эмгэгийн эсрэг нөлөөтэй аж.
Өөрөөр хэлбэл элэгний үрэвсэл нь цаашлаад элэгний хатуурал болж даамжрах үйл явцыг силимарин нь буруулдаг гэдгээрээ эмнэлзүйд олон ашигтай нөлөө үзүүлдэг.
Силимарин нь элгийг архи, согтууруулах ундаа болон бусад хорт бодисуудаас хамгаалж, элэгний эрүүл эсийг сэргээж, ерөнхий үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг.
Силимарины хувьд ойролцоогоор 2000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн археологийн олдворууд олдсон байдаг. Эртний Египетчүүд хортой могой болон шавжид хатгуулсны дараа силимариныг хоргүйжүүлэх зорилгоор ашиглаж байсан бол дундад азийн улс орнуудад силимарины хэрэглээ нь дайн тулааны үед цэргүүдийн шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хэрэглэдэг археологийн олдворууд олдсон байдаг.
Европчууд эдгээр ургамлын үрийг элэгний эмгэгийн эмчилгээнд анх хэрэглэсэн хүмүүсийн нэг.
2017 онд The Lancet сэтгүүлд силимарины нөлөөг 5 том бүлэг нөлөө болгон хуваасан байдаг.
- Силимарин гэдэг нь элэгний эсийг хамгаалах болон эсийн нөхөн төлжих үйл явцыг дэмждэг болох нь батлагдсан.
- Төрөл бүрийн шархны эдгэрэлтийг түргэсгэх нөлөөтэй.
- Чихрийн шижин өвчний үед эм бэлдмэл хэрэглэж буй үед инсулины мэдрэг байдлыг нэмэгдүүлэх зорилгоор силимарины хэрэглээг түлхүү хэрэглэж болно.
- Дотоод шүүрлийн тогтолцоо талаас эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хавдрын эрсдэлийг бууруулдаг.
- Элэгний В,С вирусийн үед хэрэглэж байгаа тохиолдолд вирусийн эсрэг буюу /antiviral/ нөлөөг үзүүлдэг.
2022 оны Оросын Гастроэнтерологийн холбооны архины бус шалтгаант элэг өөхлөлт болон архины шалтгаант элэг өөхлөх эмгэгийн эмийн эмчилгээний удирдамжид Силимарин орсон байдаг. Өөрөөр хэлбэл Москвагийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны ажлаас иш татахад силимарин хэрэглэх нь архины бус шалтгаант элэг өөхлөлт болон архины шалтгаант элэг өөхлөх эмгэг нь элэгний хатуурал болох цаашлаад элэгний хавдар болох магадлалыг 70-80% бууруулдаг гэдэг утгаар Оросын эрдэмтэд түлхүү хэрэглэдэг.
2017 онд Европын Hepatology-ийн нийгэмлэгээс силимарин дээр сонирхолтой судалгаа хийгдсэн байдаг. Энэ нь алкохолизм буюу архинд донтох эмгэгтэй хүмүүст силимарины хэрэглээ хэрхэн нөлөөлж буй талаар судалжээ. Тус судалгааны ажилд силимарин хэрэглээ нь /Alcohol dehydrogenase/ буюу архийг задалж өгдөг ферментийн тоог нэмэгдүүлж буй нь архинд донтох эмгэгийг бууруулдаг төдийгүй архины согтолтын түвшин болон шартах эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж өгдөг болохыг баталсан.
Силимариныг ямар үед хэрэглэх вэ?
- Архины шалтгаант элэгний хатуурал
- Архаг идэвхтэй гепатит
- Мансууруулах бодис, архины улмаас үүссэн элэгний гэмтэл
- Цочмог вируст гепатит
- Элэгний өөхлөлт, архины бус элэгний өөхлөг үрэвсэл (NAFLD), архины бус стеатогепатит (NASH)
- Элэгний хатуурал
- Стероид хэрэглэснээс үүдэлтэй элэгний хоруу чанар
- Элэгний хордлоготой эм хэрэглэх шаардлагатай нөхцөл
- Согтууруулах ундааны дунд зэргийн болон хүнд хэлбэрийн байнгийн хэрэглээ
Нэмж дурдахад, туршилтын болон эмнэлзүйн судалгаагаар силимарины ханд нь элэгтэй холбоотой бус дараах ашиг тустай болохыг нотолсон.
- Холестерины хэмжээг бууруулах
- Хөх, уушиг, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, умайн хүзүү, бөөрний хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулдаг.
- Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний бодис болдог
- Цусан дахь сахрын хэмжээг сайжруулна
- Олон тооны хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
- Цацраг туяа, хими эмчилгээний улмаас үүссэн эсийн гэмтлийг бууруулдаг
- Нарнаас хамгаалах нэмэлт үйлчилгээтэй бөгөөд арьсны олон төрлийн өвчинд тустай
- Чөлөөт радикалыг устгагч, хүчтэй антиоксидантаар ажилладаг
- Халуун гялбаа болон бусад холбоотой цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг
- Гэдэс / хоол боловсруулах эрхтний асуудалд тусалдаг
Силимарин гэдэг бодис нь өөрөө архинд донтох эрсдэлийг бууруулах болон элэг хамгаалах элэг хоргүйжүүлэх гэдгээрээ бусад элэг хамгаалах бүтээгдэхүүнээс илүү давуу талтай.
Силимарин болон эссециал фосфолипидийн нийлмэл найрлагыг Хепавитал агуулдаг. Силимарин гэдэг нь элэгний эсийг хамгаалах элэг дэмжих нөлөө үзүүлдэг бол эссенциал фосфолипид гэдэг нь элэгний эсийн мембран буюу гадаргуугийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах буюу хосолсон найрлагатай бүтээгдэхүүн юм.
Элэг хамгаалах, элэгний эсийг нөхөн төлжүүлэх, бие махбодыг хоргүйжүүлэх, элэгний үйл ажиллагааг дэмжих олон улсын GMP стандарт хангасан, Европын Dr.Muller эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, зөөлөн, удаан хугацаанд хэрэглэх боломжтой ХЕПАВИТАЛ бэлдмэлийг санал болгож байна.