COVID-19 гэж юу вэ?
Коронавирус нь синус, хамар, хоолойн дээд хэсэгт халдвар үүсгэгч нэг төрөл нийтлэг вирус бөгөөд ихэнх коронавирус нь аюултай биш юм.
2019 оны 12-р сард Хятадад тархсаны дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага SARS-CoV-2-ийг коронавирусын шинэ төрөл гэж тогтоосон. Энэхүү өвчний дэгдэлт нь дэлхий даяар маш хурдацтай тархаж байна.
COVID-19 бол SARS-CoV-2 өвчин үүсгэгчээс гаралтай бөгөөд эмч нарын нэрлэдэг амьсгалын замын халдвар өвчнийг үүсгэдэг. Энэ нь амьсгалын дээд замын (синус, хамар, хоолой) эсвэл амьсгалын доод хэсэгт (амьсгалын хоолой, уушги) нөлөөлж болзошгүй юм.
COVID-19 нь бусад коронавирустай адил тархдаг бөгөөд голчлон хүнээс хүнд халдварлах замаар дамждаг. Халдвар нь хөнгөн хэлбэрээс үхэлд хүргэх аюултай байна.
SARS-CoV-2 нь коронавирусын долоон төрлийн нэг бөгөөд үүнд Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS), амьсгалын замын цочмог хам шинж (SARS) зэрэг хүнд өвчин үүсгэдэг. Бусад коронавирусууд нь жилийн туршид бидэнд тохиолддог ханиадны ихэнх хувийг үүсгэдэг боловч эрүүл хүмүүсийн хувьд ноцтой аюул биш юм.
SARS-CoV-2-ийн нэгээс илүү омог байгаа юу?
Вирус нь хүмүүст халдварлахдаа өөрчлөгдөж, мутацид ордог нь хэвийн үзэгдэл юм. Хятадын 103 COVID-19 тохиолдлын судалгаагаар вирусийг яг ийм байдлаар өөрчлөгдсөнийг тогтоосон. Тэд хоёр омгийг олж, L ба S гэж нэрлэсэн. S төрөл нь хуучин харин L хэлбэр нь дэлгэлтийн эхний үе шатанд илүү их тохиолдож байсан. Тэд өвчний нэг хэлбэр нь нөгөөгөөсөө илүү их тохиолдож магадгүй гэж төсөөлж байгаа ч энэ нь юу гэсэн үг болохыг үргэлжлүүлэн судалсаар байна.
Коронавирус хэр удаан үргэлжлэх вэ?
Цар тахал хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд эрт байна. Энэ нь вирусийн талаар илүү ихийг мэдэх, тэдний эмчилгээ, вакцин хайх, тархалтыг удаашруулах олон нийтийн хүчин чармайлт, судлаачдын ажил зэрэг олон зүйлээс хамаарна.
100 гаруй вакцин үйлдвэрлэгчид боловсруулах, турших зэрэг янз бүрийн үе шатанд байна. Энэ үйл явц ихэвчлэн хэдэн жил үргэлжилдэг. Судлаачид үүнийг аль болох хурдасгаж байгаа бөгөөд зарим вакцинууд аль хэдийн хожуу шатны туршилтад оржээ. Зарим нь бид жилийн эцэс гэхэд вакцин бэлэн болно гэж байхад зарим нь вакциныг аюулгүй байдал, олон нийтийг хамруулах, баталгаажуулахад илүү урт хугацаа орно гэж таамаглаж байна
COVID-19 шинж тэмдгүүд
Гол шинж тэмдгүүд нь:
- Халуурах
- Ханиалгах
- Амьсгал давчдах
- Амьсгалахад бэрхшээлтэй байх
- Ядрах
- Даарах, зарим тохиолдолд чичрэх
- Бие хөндүүрлэх
- Толгой өвдөх
- Хоолой хөндүүрлэх
- Хамар битүүрэх, нус гоожих
- Үнэрлэх болон амтлах мэдрэмжээ алдах
- Толгой эргэх
- Гүйлгэх
Вирус нь уушгины хатгалгаа, амьсгал давчдах, зүрх судасны эмгэг, элэг, септик цочрол, үхэлд хүртэл хүргэж болзошгүй байна. COVID-19-ийн олон хүндрэлүүд нь цитокин ялгаруулах синдром эсвэл цитокины шуурга гэж нэрлэгддэг эмгэгээс үүдэлтэй байж магадгүй юм. Энэ нь халдвар таны дархлааг өдөөж цусны урсгалыг үрэвслийн уураг болох цитокиноор дүүргэдэг. Эдгээр нь эд эсийг алж, эд эрхтнийг гэмтээдэг.
Хэрэв танд эсвэл таны ойр дотнын хүнд шинж дараах шинж тэмдгүүд ажиглагдвал тэр даруй эмчид хандаарай:
- Амьсгал давчдах эсвэл амьсгалахад бэрхшээлтэй байх
- Цээжээр хөндүүрлэх эсвэл дарагдсан мэт мэдрэгдэх
- Байнгын ядрах
- Уруул, нүүр хөхрөх
COVID-19-тэй зарим хүмүүсийн тархинд цус харвах тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс FAST–ыг санаарай:
- Face (нүүр).Тухайн хүний нүүрний тал мэдээгүй эсвэл шүлсээ гоожуулж байна уу? Инээмсэглэл нь өөр байна уу?
- Arms (гар).Нэг гар нь сул эсвэл мэдээгүй байна уу? Хэрэв хоёр гараа дээш өргөхөд нэг нь унжсан байна уу?
- Speech (яриа).Хэвийн ярьж чадаж байна уу? Өгүүлбэр давтан хэлүүлнэ үү
- Time (хугацаа).Цус харвалтын шинж тэмдэг илэрж байгаа бол хором бүр үнэтэй, тиймээс яаралтай түргэн тусламжын 103 дугаарт залгана уу.
Хэрэв та халдвар авсан бол шинж тэмдгүүд нь хамгийн багадаа 2 хоногын дотор эсвэл хагийн ихдээ 14 хоногт илэрч болно. Энэ нь хүн бүрт харилцан адилгүй байна.
Хятад дахь судлаачдын үзэж байгаагаар эдгээр шинж тэмдгүүд нь COVID-19-тэй хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тохиолдож байна.
- Харуулах 99%
- Ядрах 70%
- Ханиалгах 59%
- Хоолны дуршил буурах 40%
- Бие хүндүүрлэх 35%
- Амьсгаа давчдах 31%
- Салс/цэр 27%
COVID-19 өвчлөн хэвтэж эмчлүүлж буй зарим хүмүүст хөл, уушиг, артерийн судасанд аюултай цусны бүлэгнэл үүсэж байна.
Хэрэв та халдвар авсан гэж бодож байвал юу хийх хэрэгтэй вэ?
Хэрэв та COVID-19 тархаж байгаа газарт амьдардаг эсвэл аялсан бол:
Хэрэв таны бие тавгүй байвал гэртээ үлдэнэ үү. Толгой өвдөх, нус гоожих гэх мэт сул шинж тэмдэг илэрсэн ч биеэ тэнхэртэл гэртээ байна уу. Энэ нь эмч нар илүү хүнд өвчтэй хүмүүст анхаарлаа төвлөрүүлж, эрүүл мэндийн ажилтнууд болон таниас халдвар авч болох хүмүүсийг хамгаалдаг. Өөрийгөө тусгаарла гэдэг зүйлийг та сонсож магадгүй. Энэ нь өөрийгөө тусдаа өрөөнд тусгаардлаж гэр бүлийн бусад гишүүдээс хол байх аль болох тусдаа ариун цэврийн өрөө ашиглахийг зөвлөж байгаа юм.
- Амьсгалахад бэрхшээлтэй байвал эмчид хандана уу. Та аль болох түргэн эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Урьдчилан мэдэгдэх нь (үзүүлэхээс илүү) эмч таныг зөв газар руу чиглүүлэх боломжийг олгоно. Хэрэв танд хувийн эмч байхгүй бол бүс нутгийн эрүүл мэндийн төврүү залгаарай. Тэд шинжилгээ, эмчилгээ хийлгэхийн тулд хаашаа явахаа хэлж өгөх болно.
- Эмчийн зөвлөгөөг дагаж, COVID-19-ийн талаархи мэдээллийг цаг тухай бүрт нь авч байгаарай. Эмч, эрүүл мэндийн байгууллагуудаас та шаардлагатай тусламж, вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авах болно.
COVID-19, ханиад эсвэл томуу гэдгийг би яаж мэдэх вэ?
COVID-19-ийн шинж тэмдэг нь ханиад, томуутай төстэй байж болно. Дараах тохиолдолд эмч таныг COVID-19 халдвар авсан гэж сэжиглэж болно:
- Хэрэв та халуурч, ханиалгаж байвал
- Халвдар авсан хүнтэй 14 хоног дотор ойр байсан бол
Ханиад vs. Томуу vs.Харшил vs. COVID-19 |
||||
Шинж тэмдэг |
Ханиад |
Томуу |
Харшил |
COVID-19 (хөнгөн хэлбэрээс хүнд хүртэл) |
Халуурах |
Ховор |
Өндөр (38-39 C), 3-4 өдрийн турш үргэлжилнэ |
Ер үгүй |
Нийтлэг |
Толгой өвдөх |
Ховор |
Хүчтэй |
Нийтлэг бус |
Тохиолдож болно |
Бие хүндүүрлэх, өвлөх |
Үл ялиг |
Ердийн, заримдаа хүчтэй |
Ер үгүй |
Тохиолдож болно |
Ядрах |
Хөнгөн |
Хүчтэй, Эхэн үед илэрнэ |
Заримдаа |
Нийтлэг |
Урт хугацаагаар ядрах |
Ер үгүй |
2-3 долоо хоногт шинж тэмдэг багасна |
Ер үгүй |
Тохиолдож болно |
Хамар битүүрэх/нус гоожих |
Нийтлэг |
Зарим тохиолдолд |
Нийтлэг |
Бүртгэгдсэн |
Найтаах |
Ердийн |
Зарим тохиолдолд |
Ердийн |
Бүртгэгдсэн |
Хоолой хүндүүрлэх |
Нийтлэг |
Нийтлэг |
Зарим тохиолдолд |
Бүртгэгдсэн |
Ханиалгах |
Хөнгөнөөс дунд хэлбэрийн |
Нийтлэг, хүнд байж болно |
Зарим тохиолдолд |
Нийтлэг |
Үнэрлэх болон амтлах мэдрэж буурах |
Зарим тохиолдолд |
Зарим тохиолдолд |
Ер үгүй |
Бүртгэгдсэн |
Тууралт |
Ховор |
Ховор |
Тохиолдож болно |
Тохиолдож болно |
Нүд хөхрөх |
Тохиолдож болно |
Тохиолдож болно |
Тохиолдож болно |
Тохиолдож болно |
Гүйлгэх |
Ер үгүй |
Зарим тохиолдолд хүүхдэд |
Ер үгүй |
Бүртгэгдсэн |
Амьсгал давчдах |
Ховор |
Ховор |
Харшлын астма өвчнөөс бусад тохиолдолд ховор |
Халдварын хүнд шатанд |
Цээж хүндүүрлэх |
Ховор |
Халдварын хүнд шатанд |
Ховор |
Халдварын хүнд шатанд |
COVID-19 нь томуунаас илүү аюултай юу?
Томуунаас ялгаатай нь хүмүүс коронавирусын дархлаагүй, учир нь энэ нь шинээр дэгдэж буй халдвар юм. Хэрэв та үүнийг тусвал вирус таны биеийг эсрэгбие гэж нэрлэдэг зүйлийг өдөөдөг. Судлаачид үүнийг дахин тусахаас хамгаалж байгаа эсэхийг одоогоор судалж байна.
Коронавирус нь томуунаас илүтэйгээр хүндээр өвдөх, үхэлд хүргэх шалтгаан болж байна. Гэхдээ шинж тэмдгүүд нь хүнээс хүнд харилцан адилгүй байж болно.
COVID-19 нь томуутай адил улирлын чанартай юу?
Лабораторийн цөөн хэдэн судалгаагаар өндөр температур, чийгшлийн түвшин нь коронавирусын тархалтыг удаашруулахад тусалдаг болохыг тогтоосон. Гэхдээ мэргэжилтнүүд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж, цаг агаарын хүчин зүйл байлаа ч нийгмийн эрүүл мэндэд дорвитой хүчин чармайлт гаргахгүй бол ямар ч үр дүнд хүргэхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн, томуугийн цар тахлын өвчлөл жилийн туршид тохиолдож байсан.
Шинэ коронавирусын шалтгаан
Судлаачид үүнийг юунаас болсон болохыг одоогоор сайн мэдэхгүй байна. Коронавирусын нэгээс олон төрөл байдаг ба тэдгээр нь сарьсан багваахай, тэмээ, муур, үхэр зэрэг амьтдад түгээмэл тохиолддог. COVID-19-ийг үүсгэдэг SARS-CoV-2 вирус нь MERS ба SARS-тай төстэй. Тэд бүгдээрээ сарьсан багваахайгаас гаралтай.
Коронавирусын эрсдэлт хүчин зүйл
Ковид-19-ийг хэн ч авах боломжтой бөгөөд ихэнх халдвар нь хөнгөн байдаг. Нас ахих тусам хүндээр тусах эрсдэл нэмэгддэг.
Хэрэв танд дараахь эрүүл мэндийн шалтгаантай бол танд хүндээр тусах магадлал өндөр байна.
- Бөөрний архаг өвчтэй
- Уушигны архаг бөглөрөлтөт өвчин (COPD)
- Эрхтэн шилжүүлэн суулгуулснаас болж дархлаа суларсан
- Илүүдэл жинтэй
- Зүрхний дутагдал, зүрх судасны өвчин гэх мэт зүрхний ноцтой эмгэгүүд
- Цусны хадуур эсийн өвчин
- Чихрийн шижингийн 2-р хэлбэр
Дараах шалгаанууд нь COVID-19-ийн ноцтой өвчлөлд хүргэж болзошгүй:
- Дунд болон хүнд хэлбэрийн астма
- Таны судас болон тархины цусны урсгалд нөлөөлдөг өвчин
- Цистик фиброз
- Цусны өндөр даралт
- Цус, ясны чөмөг шилжүүлэн суулгах, ХДХВ, кортикостероид зэрэг эмүүдээс болж дархлаа суларсан
- Дементиа
- Элэгний өвчин
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Уушигны эд эс гэмтсэн буюу сорви тогтсон (уушигны фиброз)
- Тамхи татах
- Талассеми
- Чихрийн шижингийн 1-р хэлбэр
COVID-1 тусан хэвтэн эмчлүүлж буй бага насны хүүхдүүд, өсвөр насныхан үрэвсэлт өвчнөөр өвчилж байсан тул эмч нар хүүхдийн олон системт үрэвслийн синдром гэж нэрлэсэн. Эмч нар үүнийг вирустай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Энэ нь цочмог болон Кавасаки өвчний шинж тэмдгүүдтэй төстэй шинж тэмдгүүдийг үүсгэдэг бөгөөд энэ нь хүүхдийн судасанд үрэвсэл үүсгэдэг байна.
Коронавирусын халдвар
Коронавирус хэрхэн тархаж байна вэ?
SARS-CoV-2, вирус нь голчлон хүнээс хүн дамжин халдварлаж байна.
Ихэнх тохиолдолд өвчтэй хүн ханиах, найтаах үедээ халдварыг тарааж байна. Тэд 2 хүртэлх метрийн зайд агаар дуслын замаар халдвараа тараах боломжтой. Хэрэв та тэдгээрийг амьсгалах эсвэл залгих юм бол вирус таны биед нэвтэрч болно. Вируст халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрээгүй ч вирус тараах боломжтой.
Та вирусыг гадаргуу дээр эсвэл халдварласан объектод хүрч, дараа нь ам, хамар, эсвэл нүд рүүгээ хүрсэнээр вирусыг авах боломжтой. Ихэнх вирус буусан гадаргуу дээрээ хэдэн цаг хүртэл амьдрах чадвартай байдаг. Судалгаанаас харахад SARS-CoV-2 нь янз бүрийн төрлийн гадаргуу дээр хэдэн цагийн турш амьдрах чадвартайг тогтоосон байна.
- Зэс: 4 цаг
- Картон цаас: 24 цаг хүртэл
- Хуванцар болон зэвэрдэггүй ган: 2-3 өдөр
Тиймээс аливаа гадаргууг цэвэрлэж халдваргүйжүүлэх нь вирусын халдварыг бууруулахад чухал юм.
Зарим нохой, муурнаас вирус илэрсэн нь батлагдсан. Гэхдээ амьтнаас хүнд халдварласан тохиолдлын талаар баримт нотолгоо одоогоор байхгүй ч хүнээс амьтанд халдварладаг болох нь тодорхой байна.
Олон нийтийн дундах тархалт гэж юу вэ
Эмч, эрүүл мэндийн ажилтнууд халдварын голомтыг мэдэхгүй үед энэ нэр томъёог хэрэглэдэг. COVID-19-ийн хувьд энэ нь ихэвчлэн гадаадад зочлоогүй эсвэл COVID-19-тэй хүнд өртөөгүй ч вирусын халдвар авсан хүнийг хэлдэг.
2020 оны 2-р сард CDC нь халдварын голомтот газар руу аялж яваагүй эсвэл өвчнөөр өвчилсөн хүнтэй харьцаагүй хүн Калифорни мужид COVID-19 халдвар авсан болохыг батласан. Энэ нь АНУ-д тархсан олон нийтийн анхны жишээ болсон юм. Тухайн хүн халдвар авсан боловч үүнийг мэдээгүй хүнтэй харьцсан байх магадлалтай.
Энэ нь хэр хурдан тархаж байна вэ?
SARS-CoV-2-ийн халдвар авсан хүмүүсийн тоо өдөр бүр өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөж буй мэдээ мэдээллийг та бүхэн манай баттай эх сурвалжаас авна уу.
Коронавирус хэр халдвартай вэ?
Одоогоор халдварын эрчим харьцангуй өндөр байна. Өмнөх судалгааны үр дүнгээс үзэхэд нэг хүн 2-2,5 хүнд тараах боломжтой гэж тооцоолжээ. Нэг судалгаагаар энэ хувь илүү өндөр байгааг олж тогтоосон бөгөөд энэ тоо 4.7-6.6 байх боломжтойг тогтоосон байна. Харьцуулбал, улирлын чанартай ханиад томуугаар өвчилсөн нэг хүн 1.1-1.3 хүнд халдвар тараадаг.
Халдварт өвчнөөр өвдсөн хүнтэй 2 метрийн зайд нэг өдөрт нийт 15 минут харьцвал халдвар дамжих боломжтой гэсэн нотолгоо байгаа гэж CDC мэдээлсэн. Өмнө нь өртөлт нэг удаад 15 минут байх ёстой гэж зөвлөсөн байна.
Гараа байнга угааж, нийтлэг гадаргууг цэвэр байлгаж, бусад хүмүүстэй холбоо тогтоохыг хязгаарлаж, бусдаас 2 метрийн зайд байж чадахгүй үедээ даавуун нүүрний маск зүүснээр дамжих боломжыг бууруулах боломжтой юм.
Коронавирус нь хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол, хоол хүнсээр дамжин халдварлаж болох уу?
Та COVID-19-ийг өөр хүнээс авах нь хүнсний бүтээгдэхүүн, хоол хүнснээс авахаас хамаагүй илүү магадлалтай байна. Хэрэв та өндөр эрсдэлтэй бүлэгт багтсан бол гэртээ үлдээд хүргэлтийн үйлчилгээг ашиглаарай эсвэл найз нөхдийн дэлгүүрээр үйлчлүүлээрэй. Болж өгвөл эд зүйлсээ урд хаалганыхаа гадаа үлдээгээрэй. Хэрэв та өөрөө дэлгүүр хэсдэг бол нүүрний маск зүүж, даавуу өмсөж, бусад худалдан авагчдаас дор хаяж 6 фут хол байхыг хичээ.
Хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ гарагж тавихаас өмнө 20 сек угаах. Коронавирус нь хатуу гадаргуу дээр урт хугацаанд амьдрах чадвартай тул ширээний тавцан болон цүнхэнд хүрсэн бүх зүйлийг цэвэрлэж, ариутгана. Хэрэв та хүсвэл хуванцар, төмөр эсвэл шилэн сав баглаа боодлыг ариутган арчиж болно.
Одоогоор COVID-19 хүнс болон хүнсний бүтээгдэхүүнээс дамжин халварласан тохиолдолд гараагүй байна.
Коронавирусыг оношлох нь
Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрвэл байвал эмч эсвэл орон эрүүл мэндийн байгуулагатай холбоо барина уу:
- 37С дээш халуурвал
- ханиалгах
- Амьсгалахад бэрхшээлтэй байвал
Арчдасны шинжилгээ нь хамгийн түгээмэл арга юм. Энэ нь амьсгалын дээд замын вирус байгаа эсэхийг үздэг. Шинжилгээ авч буй хүн таны хамар, хоолойны арын хэсгээс дээж авахын тулд арчдасаар арчдаг. Энэ дээж нь ихэвчлэн вирусын гаралтай материалыг хайж олох лабораторид очдог боловч зарим газарт 15 минутын дотор үр дүнгээ өгдөг хурдан шинжилгээнд хамрагдаж болно.
Хэрэв вирусын шинж тэмдэг илэрвэл шинжилгээ эерэг байна. Сөрөг тест нь вирус байхгүй эсвэл хэмжих тоо хэмжээ хангалттай биш гэсэн үг юм. Энэ нь халдварын эхэн үед тохиолдож болно. Үр дүнг гаргахын тулд ихэвчлэн 24 цаг зарцуулдаг боловч шинжилгээг цуглуулж, хадгалж, лабораторид боловсруулсан байх ёстой.
FDA нь хараахан бүрэн зөвшөөрөл аваагүй байгаа шинжилгээний тестийн зөвшөөрлийг олгохоор ажиллаж байна. Үүнд өөрөө хэрэглэж болох хамрын арчдас, шүлсний шинжилгээ, эсрэгбие гэж нэрлэгддэг цусыг шалгах шинжилгээний тестүүд орно. Таны дархлааны систем халдварын эсрэг эсрэгбие үүсгэдэг.
Арчдасны шинжилгээгээр таны биед яг тэр үед вирус байгаа эсэхийг л мэдэж болно. Гэхдээ эсрэгбиеийн шинжилгээ нь таньд өвчний шинж тэмдэг илрээгүй байсан ч вирусын халдвартай эсэхийг шинжилдэг. Энэ нь COVID-19 хэр өргөн тархсан болохыг албан тушаалтнуудад мэдэхэд чухал ач холбогдолтой юм. Цаг хугацаа өнгөрөхөд энэ нь вирусээс хэн дархлаатай болохыг олж мэдэхэд энэ нь тусалж магадгүй юм.
FDA нь олон тооны тест боловсруулахаар улс орны лабораториудтай хамтран ажиллаж байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх нь
Дараах арга хэмжээг авна уу:
- Гараа тогтмол угааж спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгана уу. Энэ нь таны гар дээр тогтсон вирусыг устгана.
- Зай барина уу. Та халдвар авснаа мэдэлгүйгээр бусдад тараах боломжтой тул аль болох гэртээ байна уу. Хэрэв гадагшаа гарах шаардлагатай бол бусдаас 2м зайтай байх хэрэгтэй
- Олон нийтийн газар хамар болон амаа дарна уу.Хэрэв та COVID-19 туссан бол, та өвчтэй гэдгээ мэдэхгүй бусдад тарааж болзошгүй. Бусдыг өөрөөсөө хамгаалахын тулд маск зүүнэ үү. Энэ нь бусдаас тусгаарлахаа боль гэсэн үг биш юм, та ойр дотны хүмүүсээс 2 метрийн зай барих шаардлагатай. Дараах хүмүүсд маск зүүлгэж болохгүй:
- 2-с доош насна хүүхдэд
- Амьсгалахад бэрхшээлтэй байгаа хүнд
- Ухаангүй болон маск авч чадахгүй хүнд
- Нүүрэндээ хүрч болохгүй. Коронавирус нь таны хүрсэн гадаргуу дээр хэдэн цаг амьдрах чадвартай. Хэрэв таны гарт хүрч, нүд, хамар, аманд чинь хүрвэл та халдвар авах боломжтой.
- Цэвэрлэж ариутгана уу. Та эхлээд савантай усаар угааж цэвэрлэнэ үү мөн ширээ, хаалганы бариул, гэрлийн унтраалга, бие засах газар, усны цорго, угаалтуур гэх мэт байнга хүрдэг гадаргууг ариутгах хэрэгтэй. Хлормин ба усны холимог эсвэл SARS-CoV-2-ийн эсрэг зориулагдсан ариутгагч хэрэглэнэ үү. Цэвэрлэж байхдаа бээлий өмсөөд дууссаны дараа хая.
Ургамлын гаралтай эмчилгээ, цай нь халдвараас урьдчилан сэргийлж чадна гэсэн нотолгоо байхгүй.
COVID-19 бэлтгэлийн талаархи зөвлөмжүүд
Дээр дурдсан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэхээс гадна та дараахь зүйлсийг хийж болно:
- Өрх эсвэл том гэр бүлээрээ уулзаж хэнд юу хэрэгтэй байгааг ярилц.
- Хэрэв танай гэр бүлийн дунд өндөр эрсдэлтэй хүмүүс байвал эмчээсээ юу хийхийг асуу.
- Онцгой байдлын төлөвлөлтийн талаар хөршүүдтэйгээ ярилц. Холбоо барихын тулд чат бүлэг эсвэл вэбсайтад нэгдээрэй.
- Эм, хэрэгсэл, хоол хүнс хүргэх, бусад хангамж зэрэгт туслах олон нийтийн тусламжийн байгууллагуудтай холбогдох.
- Яаралтай тусламжийн үед холбоо барих хүмүүсийн жагсаалтыг гарга. Гэр бүл, найз нөхөд, хөршүүд, эмч, багш, ажил олгогч, эрүүл мэндийн байгууллага зэргийг оруулаарай.
- Өвдсөн үед тусгаарлах өрөөг бэлтгэ
- Хүүхдийнхээ бие даах ажил, гэрийн даалгаварын талаар ярилц
- Хэрэв танай оффис хаагдсан бол гэртээ ажиллахаар өөрийгөө бэлтгэ.
- Хэрэв та ганцаараа амьдардаг бол найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариарай. Тэднийг утас, имэйл эсвэл видео чатаар шалгах боломжыг олго.
Нүүрний маск таныг халдвараас хамгаалж чадах уу?
Олон нийтийн газар явахаар бол даавуун нүүрний маск өмсөхийг CDC-ээс зөвлөж байна. Энэ нь бусдаас зайгаа барихаас гадна өөрсдийгөө давхар хамаагаалах арга зам юм. Та ярих болон ханиаж найтаахдаа өөрөө халдвар авснаа мэдэлгүй бусдад тарааж болно.
Мэс заслын маск ба N95 маскыг эрүүл мэндийн ажилтнууд болон анхны тусламж үзүүлэгчид зориулан хадгалах хэрэгтэй гэж.
Цартахлын үед аялах нь аюулгүй юу?
Хүн ихтэй газараар явах нь COVID-19 халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг. CDC нь цар тахлын үеэр олон улсын болон аялалын усан онгоцоор явахгүй байхыг зөвлөж байна.
АНУ –д аялах нь аюулгүй эсэхийг шийдэх хэдэн асуулт таньд хүргэж байна:
- Таны явж байгаа газар коронавирусын халдвар тархсан уу?
- Та аялалынхаа явцад бусад хүмүүстэй уулзах уу?
- Хэрэв та вирусын халдвар авбал хүндээр тусах эрсдэл байгаа юу?
- Та эрүүл мэндийн байдал хүнд хүнтэй хамт амьдардаг уу ?
- Таны очиж байгаа газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг үү?
- Хүнс болон бусад шаардлагатай зүйлсийг тань хангах уу?
Хэрэв та аялхаар шийдвэл өвчтэй хүнээс зай барина уу. Гараа тогтмол угааж ариутгаж нүүр амандаа хүрэхээс зайлсхийнэ үү. Гадуур гарахдаа давуун маск зүүж явна уу. Зарим агаарын тээврийн компаниуд бүх хүнд маск зүүх шаардлагатайг сануулж байна.
Коронавирусын тархалтыг зогсооход хэрхэн туслах вэ?
Вирус хүнээс хүнд тархдаг тул бусад хүмүүстэй харьцах харьцаагаа аль болох хязгаарлах нь чухал юм. Мөн олон хүн хамарсан цуглаанаас зайлсхийх хэрэгтэй. Хөл хорионы хязгаарлалтыг сулруулсан ч вирус алга болно гэсэн үг биш тул олон нийтийн газар даавуун нүүрний маск зүүх гэх мэт аюулгүй ажиллагааны дадал хэвшлийг үргэлжлүүлэн дагаж мөрдөөрэй.
Олон аж ахуйн нэгжүүд гэрээсээ ажил хийх дадал хэвшил хэрэгжүүлж байгаа ч ихэнх ажилчдын хувьд энэ нь боломжгүй юм. Зарим хүмүүс эрүүл мэнд, хууль сахиулах, нийтийн аж ахуй гэх мэт өдөр тутмын амьдралд нэн шаардлагатай “зайлшгүй шаардлагатай бизнес” -үүдэд ажилладаг. Бусад бүх хүмүүс аль болох гэртээ байж, тэгэх боломжгүй бол даавуун нүүрний маск зүүх хэрэгтэй.
Дараах нэр томъёо одоо нийтлэг болжээ:
- Нийгмийн тусгаарлалт эсвэл зай барих,гадуур гарахдаа зай барьж маск зүүнэ үү.
- Хөл хорио,халдвар авсан байж болзошгүй хүн гэртээ өөрийгөө бусдаас тусгаарлана уу.
- Тусгаарлалт,Эрүүл хүнийг халвдар авсан хүнээс тусгааралах.
Коронавирусын вакцин
Одоогоор вакцин гараагүй байгаа ч 2020 оны 1-р сард эрдэмтэд вирусын генетикийн бүтцийг хуваалцсанаас хойш дэлхий даяар вакцины гаргаж авахаар эрчимтэй судалгаа явуулж байна. Вакцины туршилт 2020 оны 3-р сараас эхлэн хурдацтай явагдаж эхэлсэн. Дэлхий нийт 100 гаруй вакцины төсөл янз бүрийн үе шатанд явагдаж байна.
Вакциныг 2020 он дуусахаас өмнө бэлэн болгох боломжтой гэж таамаглаж байгаа бөгөөд эмийн үйлдвэрүүд аюулгүй байдал нь батлагдах хүртэл вакцинаа гаргахгүй гэж хамтарсан мэдэгдэл хийсэн.
Коронавирусыг эмчлэх нь
COVID-19-ийг эмчлэх яг заасан эмчилгээ одоогоор байхгүй байна. Хөнгөн хэлбэрийн өвчнөөр өвчилсөн хүмүүст амрах, шингэн алдах, халуурах зэрэг шинж тэмдгүүдээ бууруулахын тулд анхаарал хандуулж эмчилгээ өгч байна. Хоолой өвдөх, бие хүндүүрлэх, халуурах үед эмчийн зааврын дагуу эм ууна. Гэхдээ 19-өөс доош насны хүүхэд эсвэл өсвөр насныханд аспирин өгч болохгүй.
COVID-19 өвчний шинж тэмдгийг эмчлэхийн тулд ибупрофен уух ёсгүй гэж та сонссон байх. Гэхдээ Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс вирус тээгч хүмүүс ердийн байдлаар стероид бус үрэвслийн эсрэг эм (ацетаминофен) хэрэглэж болно гэж мэдэгдсэн.
Антибиотик нь вирус биш бактерийг эмчилдэг тул тус болохгүй. Хэрэв та COVID-19-тэй хүмүүсийн антибиотик хэрэглэдэг талаар сонсвол энэ нь өвчний хамт халдвар авасан тохиолдолд хэрэглэж байгаа гэсэн үг юм.
Хүнд шинж тэмдэгтэй хүмүүсийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.
Ремдесивир (Веклури) хэмээх вирусын эсрэг эм нь COVID-19-оор хэвтэж эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмчилгээнд FDA-аас зөвшөөрөл авсан анхны эм юм. Эбола өвчнийг эмчлэх зорилгоор анх боловсруулсан, ремдесивирээр эмчилсэн хүмүүс 11 хоногт эдгэрсэн бол плацебо эмчилгээнд хамрагдсан хүмүүс 15 хоногт эмчлэгдэж байгаа нь судлагааны явцад ажиглагдсан.
Одоогоор COVID-19-тэй тэмцэх эмчилгээг судлах, шинээр эмчлэх зорилгоор эмнэлзүйн олон туршилтууд хийгдэж байна.
Жишээлбэл, аутоиммун эмгэгийг эмчлэхэд ашигладаг эм болох токсилумабад туршилт хийж байна. FDA нь COVID-19 өвчнөөр өвчилсөн, эдгэрсэн хүмүүсийн эмнэлзүйн туршилт, цусны сийвэнг эмнэлэгт хэрэглэхийг зөвшөөрч, бусдад дархлаа тогтооход нь тусалж байна. Одоогийн байдлаар түүний үр дүнтэй байдлын нотолгоо хязгаарлагдмал байна.
A variety of steroid medications are being used including dexamethasone which is used to treat conditions such as arthritis, blood/hormone/immune system disorders, allergic reactions,. More studies on effectiveness are still being conducted.
Та хумхаа өвчний эсрэг эм болох гидроксохлорохин ба хлорохиний талаар их сонссон байх. FDA нь анхнаасаа эмийг яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн боловч судалгаагаар COVID-19-ийн эсрэг үйлчилсэн эсвэл ашиг тус нь эрсдлээс илүү байгааг харуулаагүй тул цуцалсан.
Дексаметазон зэрэг үе мөчний үрэвсэл, дархлааны / даавар / тогтолцооны эмгэг, харшил гэх мэт өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг стероидын олон төрлийн эмүүдийг хэрэглэж байна. Энэ нь үр дүнгээ өгч байгаа эсэх дээр одоогоор олон судалгааны ажил явагдаж байна.
Шинэ коронавирусыг эмчлэх арга байна уу?
Одоогоор коронавирусыг бүрэм эмчлэх эм гараагүй ч судлаачид эрчимтэй ажилласаар байна.
COVID-19 –ийн төлөв байдал
Халдварын тохиолдол болгон өөр өөр байна. Халдвар авсны дараа танд хөнгөн томуу төст өвчинтэй адил шинж тэмдэг илэрч дараа нь биеийн байдал сайжирж болно. Харин зарим тохиолдол хүнд, эсвэл үхэлд хүргэж болзошгүй.
Шинж тэмдгүүд нь хөнгөн хэлбэрээр хэдэн долоо хоног ч үргэлжилж болно.
Вирусын шинж тэмдэг илэрсэн 18-аас дээш насны хүмүүсийн гуравны нэгээс илүү нь 2, 3 долоо хоногийн дараа бүрэн эдгэрдэггүй гэж CDC-ийн судалгаагаар тогтоосон байна. Ядрах, сульдах, ханиалгах нь урт хугацаанд үргэлжлэх шинжтэй байна.
COVID-19 өвчнөөр өвчилсөн зарим хүмүүс архаг ядаргааны синдром гэгддэг миалги энцефаломиелиттэй ижил төстэй өвчин тусдаг. Тэдэнд манарах, ядаргаа, бие хүндүүрлэх, сэтгэхүйн асуудал, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Коронавирус тусан эдгэх эрчим хэд вэ?
Эрдэмтэд болон судлаачид COVID-19-ийн халдвар, эдгэрэлтийг байнга хянаж байна. Гэхдээ тэдэнд халдвар тус бүрийн үр дүнгийн талаар мэдээлэл байхгүй байна. Эхэн үеийн тооцооллоор COVID-19-ийн эдгэх эрчмийн ерөнхий түвшин 97% -иас 99,75% хооронд байх болно гэж таамаглаж байсан.
Коронавирусыг дахин тусах боломжтой юу?
Дахин туссан цөөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор үүнийг ховор тохиолдол гэж үзэж байна. Зөвхөн ханиад хүргэдэг бусад коронавирусын хувьд танд дархлаа тогтсон үе байдаг, гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам арилдаг. Энэ нь мөн энэ коронавируст тохиолдож байх шиг байна. Дархлаа нь дор хаяж 3-4 сар үргэлжилнэ гэж тооцоолжээ.
Өмнөх коронавирусын тохиолдлууд
Коронавирус нь шинэ өвчин үү?
Коронавирусыг 1960-аад онд анх илрүүлж байжээ. Бараг хүн бүр коронавирусын халдварыг амьдралдаа дор хаяж нэг удаа авдаг бөгөөд энэ нь багадаа тусаж байсан байж болно. АНУ-д ердийн коронавирус нь намар, өвлийн улиралд илүү их тохиолддог боловч ямар ч хүн хэзээ ч коронавирусын халдвар авах боломжтой.
Ихэнх коронавирусын шинж тэмдэг нь нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, заримдаа халуурах зэрэг бусад амьсгалын дээд замын халдвартай төстэй байдаг. Ихэнх тохиолдолд та коронавирус эсвэл риновирус гэх мэт өөр өөр ханиад үүсгэдэг вирус байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Та энэ төрлийн коронавирусын халдварыг ханиадтай адил эмчилдэг.
Коронавирусын бусад ноцтой дэгдэлтүүд гарсан уу?
Коронавирусын улмаас хоёр ноцтой дэгдэлт гарж байсан:
- Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS). Эхлээд Саудын Арабт, дараа нь Ойрхи Дорнод, Африк, Ази, Европын бусад орнуудад гарч ирсэн MERS өвчнөөр 858 орчим хүн нас барсан. 2014 оны 4-р сард анхны Америк хүн Индиана дахь эмнэлэгт MERS-ээр өвчлөн хэвтсэн бөгөөд Флоридад бас нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Хоёулаа Саудын Арабаас буцаж ирсэн байна. 2015 оны 5-р сард Өмнөд Солонгост MERS-ийн дэгдэлт гарсан нь Арабын хойгийн гадна гарсан хамгийн том дэгдэлт байв.
- Амьсгалын замын цочмог хам шинж (SARS). 2003 онд гарсан дэгдэлтээс 774 хүн нас барсан. 2015 оны байдлаар SARS-ийн халдварын тохиолдол нэмж гараагүй байна
Орчуулсан эх сурвалж :
https://www.webmd.com/lung/coronavirus?fbclid=IwAR30aTAC8BV_gUjX8M_Y977t_mGNXQFWpnD4Uz8WmOTPi8TFkd9ZJnrCbqE