Жирэмсний хяналт

Жирэмсний хяналтанд эрт хамрагдах нь эх хүүхдийн эсэн мэнд амаржихад маш чухал байдаг. Жирэмсний хяналтыг хэвийн ба өртөмтгий жирэмсэний хяналт гэж 2 хуваадаг.

  • Жирэмсэн эмэгтэйд нийгэм биологийн таатай бус хүчин зүйл, эх барихын ужиг дурдатгал, эрхтэн тогтолцооны өвчин, тухайн жирэмсний үеийн хүндрэл бүхий эмэгтэйчүүд хамаарагдвал өртөмтгий жирэмсэний хяналтанд хамаарагдана. Үүнд:

 

Нийгэм биологийн хүчин зүйлийн дурдатгал

  • 20-с доош, 30-с дээш насны тулгар төрөгч
  • 5 ба түүнээс олон төрсөн эх
  • 35-с дээш насны давтан төрөгч
  • Нэн ядуу жирэмсэн эх
  • Байнга тамхи татдаг жирэмсэн эх

Эх барихын ужиг дурдатгал

  • Урьдах жирэмслэлтийн үед цус багадалт байсан
  • Урьдах жирэмслэлт, төрөлт, төрсний дараа цус алдаж байсан.
  • Урьдах жирэмслэлт, төрөлтийг мэс засал, мэс ажилбараар төгсгөсөн.
  • Урьдах жирэмслэлтийн үед манас таталтын урьдал, манас таталтаар хүндэрсэн.
  • Зуршсан зулбалт ба урьд нь дутуу төрж байсан.
  • Урьдах жирэмслэлтийн үед резус хүчин зүйл илэрч байсан.
  • Урьдах жирэмслэлтийн үед ураг орчмын шингэний хэт ихдэлт, уушги, ургийн шингэний бөглөрлөөр хүндэрч байсан. Тараагуур судасны бөглөрөл үүсч байсан, трофобластын өвчнөөр өвдөж байсан, төрөлтийн явц удааширч байсан, чихрийн шижингээр өвдөж байсан, ураг буруу байрлаж байсан эсэх, урьд нь гажигтай байсан.
  • Умайд мэс ажилбар хийгдэж байсан.
  • Олон төрсөн
  • Жирэмсэн эх, төрөх, төрсний дараах үед нярай нь эндэж байсан.
  • Эрхтэн тогтолцооны гажигтай болон оюун санааны эмгэгтэй хүүхэд төрүүлж байсан.
  • Үргүйдэлтэй байсан
  • Нөхөн үржихүйн эрхтний гажиг хөгжилтэй

Эрхтэн тогтолцооны өвчний дурдатгал

  • Цусны даралт ихсэх өвчин
  • Зүрх судасны өвчин
  • Амьсгалын замын өвчин / гуурсан хоолойн багтраа, архаг, хурц хатгалгаа/
  • Ходоод элэг цөсний өвчин
  • Бөөр шээсний замын өвчин / өрөөсөн бөөртэй, бөөрний усжилт, түүдгэнцрийн үрэвсэл, жирэмсэлсэн үед эхийн амь насанд заналхийлэх бөөрний хурц ба архаг дутагдал/
  • Дотоод шүүрлийн булчирхайн өвчин / чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг/
  • Холбогч эдийн өвчин
  • Цусны өвчин, цус багадалтын 2,3 зэрэг, резус хүчин зүйл сөрөг байх
  • Удамшлын өвчин
  • Халдварт өвчин/ сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн, ДОХ, элэгний халдварт үрэвсэл/
  • Нүдний зарим өвчин / Холын харалган 2, 3 зэрэг, нүдний даралт ихсэлт/
  • Сэтгэц, мэдрэлийн өвчин

Тухайн жирэмсэн үеийн хүндрэлийн дурдатгал

  • Манас таталтын урьдал, манас таталт
  • Жирэмсэн үеийн артерийн даралт ихсэлт
  • Жирэмсний эрт үеийн хордлогын хүнд хэлбэр
  • Жирэмсэн үеийн цус багадалт
  • Хураагуур судасны бөглөрөл, ураг орчмын шингэнээр бөглөрөх
  • 150 см ба түүнээс намхан
  • Биеийн жин 40 кг-с бага эсвэл эсвэл 80 кг-с аас их
  • Ургийн буруу байрлал
  • Ихэр урагтай жирэмсэн
  • Ураг орчмын шингэний ихдэлт, багадалт
  • Ураг орчмын шингэний бүрхүүл эрт хагарах
  • Ургийн өсөлт саатал
  • Ургийн бүтэлт
  • Илүү тээлт
  • Жирэмсний дунд ба сүүл сард цус алдсан

Эдгээр хүчин зүйлс  хамаарагдвал өртөмтгий жирэмсэний хяналтанд хамаарагдана.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.