Найрлага
Пантопразол……………….40мг, № 1 туншил
Протоны шахуургыг хориглогч тариа
Найрлага:
Пантопразол……………….40мг, № 1 туншил
Пантопразол……………….40мг, № 1 туншил
Пантопразол нь бензимидазолын уламжлалын, ходоодны давсны хүчил ялгаралтыг хориглодог эм. Пантопразол нь ходоодны салст бүрхүүлийн париеталь эсийн гадаргуу дээр байрлах (Н+, К+) АТФ-аза ферментийн молекултай ковалент холбоо үүсгэж ходоодны булчирхай руу устөрөгчийн ион очихыг зогсоодог. Ходоодны салст бүрхүүлийн париеталь эс нь давсны хүчил үүсэхэд (Н+, К+) АТФаза ферментийн тусламжтайгаар тээвэрлэсэн протоныг ашигладаг. Пантопразолоор эмчлэхэд ходоодны хүчиллэг чанар багасаж гастрины хэмжээ ихэсдэг. Пантопразолын гол давуу тал нь хамт хэрэглэж байгаа бусад эмтэй харилцан үйлчлэл байхгүй, бие махбодод хуримтлагддагүй элэг, бөөр болон дутмагшилтай өвчтөн
өндөр настанд тунг багасгах шаардлагагүй эм юм. Нөгөө сайн тал нь пантопразол бусад протоны шахуургыг хориглогч эмээс илүү удаан үйлчилгээтэй.
• Ходоод болон дээд гэдэсний шархлаа (цочмог)
• Хоол боловсруулах эрхтний эмийн шалтгаант шархлаа (химийн), гастрит
• Улаан хоолойн сөргөө өвчний дунд болон хүнд хэлбэр
• Золлингер-Эллиссоны хам шинж болон бусад тархалт ихтэй эмгэг, шүүрэл ихдэлтийн үе
• Дааврын бус үрэвслийн эсрэг эм уусны дараах ходоодны өвдөлтийг багасгана
• Нelicobaсter pylori халдварын иж бүрдэл эмчилгээ
• Пантопразолын тариаг ходоодны болон дээд гэдэсний шархлаанаас цус алдах эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
• Насанд хүрэгсэд пантопразолыг 40мг тунгаар өдөрт нэг удаа, судсанд дуслаар 7-10 хоног тарьж хэрэглэнэ.
• Золлингер-Эллисоны хам шинжийн үед: Насанд хүрэгсэд 40мг тунгаар 12 цагийн зайтай судсанд тарина. Хувь хүний ходоодны хүчиллэгийн байдалд тулгуурлан тунгийн давтамжийг тохируулна.
• Бөөрний дутмагшилтай өвчтөнд 40мг-аар 2 өдөрт 1 удаа тарина.
• Курс эмчилгээ –Дээд гэдэсний шархлаа эдгэхэд хоёр долоо хоног, ходоодны шархлаа, улаан хоолойн сөргөө өвчинд 4-8 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Уусмалыг бэлтгэхдээ хуурай бодис агуулсан флакон дээр 10мл натрийн хлоридын физиологийн уусмал хийж тарилгын уусмал бэлтгэнэ. Уг уусмалыг шууд эсвэл 100мл 5% глюкозын уусмал эсвэл 0,9% натрийн хлоридын уусмалаар шингэлэн хэрэглэж болно. Бэлдсэн уусмалыг 12 цагийн дотор хэрэглэнэ. Нянгийн бохирдолтоос сэргийлэн бэлдмэлийг даруй түргэн хэрэглэвэл зохино. Хэрэв уусмалыг шууд хэрэглэхгүй бол 25°С-аас дээшгүй хэмд 12 цаг хүртэл хадгална.
• Өндөр настан эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд пантопразолын хоногийн тунг 40мг-с хэтрүүлж болохгүй.
• Хүнд явцтай элэгний дутмагшилттай өвчтөнд пантопразолын хоногийн тунг 20мг хүртэл бууруулж тарина. Эмчилгээний явцад элэгний ферментийн түвшинг хянах шаардлагатай. Хэрвээ элэгний фермент ихэсвэл эмчилгээг зогсооно.
• Пантопразолоор эмчилгээ эхлэхийн өмнө дурангийн шинжилгээгээр хорт хавдар байгаа эсэхийг заавал шалгана.
Учир нь пантопразолоор эмчилгээ хийхэд хорт хавдарын шинж тэмдгүүд бүдгэрч оношилогоонд нөлөөлдөг тул онош тавих хугацаа алдана.
Хэвлийн дээд хэсгээр хөндүүрлэх, суулгах, гэдэс дүүрэх, ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ам хатах, хөхний булчирхай хөндүүрлэх, толгой өвдөх, толгой эргэх, хараа өөрчлөгдөх, арьсны тууралт зэрэг сөрөг нөлөө гарч болзошгүй.
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм