Фармакологийн үйлдэл
Цереброфорт нь хүүхдийн тархины хөгжлийг сайжруулан, хоолны дуршлыг нэмэгдүүлж, биеийн хөгжил болон дархлаа дэмжих иж бүрдэл аминдэм юм.
DHA, AA, EPA нь загасны тосноос гаргаж авсан ханаагүй тосны хүчил бөгөөд хүүхдийн уураг тархины хөгжилд чухал үүрэгтэй. Тухайлбал: тархины эсийн хөгжлийг нэмэгдүүлснээр ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулна. DHA, AA, EPA, глютамины хүчил болон фолийн хүчил нь хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй чухал бодисууд бөгөөд хүүхдийн ой ухааныг хөгжүүлж ухаалаг болгоно.
120 гаруй жилийн өмнө Дани улсын эрдэмтэн Дайербер үл орлох өөхний хүчил Омега-3-ийг загасны тосноос гаргаж авчээ. Омега-3 найрлагаас хүний биед хамгийн чухал нь урт гинжит, ханаагүй тосны хүчил эйкозапентаены хүчил EPA ба докозагексаены хүчил DHA юм. DHA нь уураг тархины саарал бодист өндөр концентрацтай агуулагддаг (хуурай массын 3%), нүдний торлогын фото-хүлээн авуурын эсийн гаднах сегментийн найрлагад их хэмжээгээр байдаг тул уураг тархины болон нүдний харааны үйл ажиллагаанд тун их ач холбогдолтойг харуулж байна.
ЭРА нь тромбоксан, простогландин, лейкотриены урьдал бодис бөгөөд дархлаа үрэвслийн процессыг зохицуулахад оролцдог.
Лизин нь хүүхдийн өсөлтийг дэмжиж, хоолны дуршил нэмэгдүүлнэ. В-бүлгийн аминдэм болон биотин нь бие махбодын бодисын солилцоог идэвхжүүлэн төрөл бүрийн ядаргаа ялангуяа мэдрэлийн ядаргаа эмчлэхэд чухал үүрэгтэй.
Д3 аминдэм рахит өвчнөөс сэргийлж яс, шүдний ургалтыг сайжруулж биеийн өсөлт хөгжилийг онцгой сайн дэмжинэ. А аминдэм нь нүдний хараа сайжруулна. Глютамины
хүчил нь мэдрэлийн эсийн дамжуулалтыг сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлэн тархийг хүчилтөрөгчийн дутмагшилаас хамгаална. Фолийн хүчил болон В12 аминдэм нь цус төлжилтийг нэмэгдүүлнэ. С аминдэм нь биеийн эсэргүүцлийг сайжруулна. Эндээс үзэхэд Цереброфорт бол олон төрлийн найрлагатай үнэхээр сайн иж бүрдэл гэдэг нь харагдаж байна.