Найрлага
Тамоксифен……………….10 мг, № 30 шахмал
Хорт хавдарын эм
Найрлага:
Тамоксифен……………….10 мг, № 30 шахмал
Тамоксифен……………….10 мг, № 30 шахмал
Тамоксифен дааврын бус антиэстроген бодис бөгөөд эстрадиолыг эд эсэд шингээх процессыг дарангуйлдаг тул эстроген хамааралтай хорт хавдрын өсөлтийг зогсооно. Ялангуяа хөхний хорт хавдрын эсрэг идэвхтэй нөлөө үзүүлдэг. Тамоксифен элгэнд эрчимтэй солилцоонд орж ихэнх нь өтгөнтэй хамт ялгардаг. Хагас задралын хугацаа нь 7-14 цаг бөгөөд ходоод гэдэсний замаар сайн шимэгддэг.
• Эстроген шалтгаантай хөхний хавдартай эмэгтэйчүүд (цэвэршилтийн дараах)
• Гипофизийн хавдар
• Ановулятор үргүйдэл
• Өндгөвчийн хавдар
• Бөөрний хавдар
• Меланома
Өдөрт 1-2 шахмалыг өглөө, оройд ууж хэрэглэнэ.
Жирэмсэн болон тромбофлебиттэй үед хэрэглэхийг хориглоно. Тамоксифен хөхний сүүгээр ялгардаг учраас хөхүүл үед хэрэглэж болохгүй.
Огих, бөөлжих, хоолны дуршил буурах, диспепси, толгой эргэх, хавагнах, гиперкальциеми зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Хорт хавдрыг эмчлэх эм
Хорт хавдрыг эмчлэх эм