Найрлага
Амлодипин………………….5мг, №30 шахмал
Амлодипин………………..10мг, №30 шахмал
Кальцийн суваг хориглогч эм
Найрлага:
Амлодипин………………….5мг, №30 шахмал
Амлодипин………………..10мг, №30 шахмал
Амлодипин………………….5мг, №30 шахмал
Амлодипин………………..10мг, №30 шахмал
Амлодипин нь кальцийн ионы сувгийг хориглогч тул зүрхний булчингийн эс болон судасны гөлгөр булчингийн эсэд кальцийн ион нэвтрэхийг хориглоно. Титэм болон захын судасны гөлгөр булчин суларч судал өргөсч цусны даралт буурна.
Захын судсыг тэлснээр судасны нийт эсэргүүцлийг багасгаж, зүрхний цохилт тогтворжин, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ буурч зүрхний ачаалалыг багасгана. Нөгөө талаас титэм судас болон артериолыг тэлсний үр дүнд миокардын хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж тромбоцитын агрегацийг багасгаж, түүдгэнцэрийн шүүрлийг идэвхжүүлж шээс ялгаралтыг нэмэгдүүлнэ.
Цусны даралт өндөр өвчтөн уухад диастолын болон систолын даралт буурч, зүрхний зүүн ховдолын хэмжээг багасгаж, зүрх судасны хүндрэлээс хамгаална.
• Зүрхний бах өвдөлтгүй, Зүрхний булчингийн ишеми
• Митраль эсвэл аорталь хавхлагийн регургитацийн үед
• Дилатацийн кардиомиопатийн үед хэрэглэнэ.
• Шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч, бета-блокатор, нитрат, дааврын бус үрэвслийн эсрэг эм, чихрийн шижингийн эмтэй сайн нийцнэ.
• Даралт ихсэх өвчний үед ихэвчлэн эхлэх тун нь өдөрт 5мг-аар 1 удаа, хоногийн дээд тун 10мг байх тул хувь хүний өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалж тунг тохируулна.
• Жижиг, турьхан, өндөр настай эсвэл элэгний дутмагшилтай өвчтөнд 2,5мг тунгаар өдөрт 1 удаа хэрэглэнэ. Энэ тунгаар бусад даралт бууруулах эмчилгээнд амлодипиныг нэмж хэрэглэж болно.
• Тогтвортой архаг зүрхний бах эсвэл агчилт бахын үед 5-10мг тунг хоолны өмнө хэрэглэнэ.
Амлодипинд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
Толгой өвдөх, нойргүйдэх, толгой эргэх, ховор тохиолдолд арьс загатнах, суулгах, хөл хавагнах шинж тэмдэг илэрч болзошгүй.
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх