Фармакологийн үйлдэл
Эрдоштейн амьсгалын мөгөөрсөн хоолой дахь цэрийг шингэлнэ. Муколитик буюу цэр ховхлох, шингэлэх үйлдэлтэй бөгөөд түүний молекулд агуулагдах сульфогидриль бүлгүүд нь цэрний мукополисахаридын хүчиллэг дисульфид холбоосуудыг тасалж өтгөн идээтэй цэрийг шингэлж гадагшлуулдаг. Мөн эластаза энзимын идэвхийг сайжруулна.
Фармакологийн судалгааны үр дүнд эрдоштейн өөрөө ийм үйлдэлгүй боловч бодисын солилцооны дүнд химийн –SH бүлэгт байх идэвхтэй метаболитууд болж хувирдаг. Энэ метаболитууд–SH бүлгийг эвдэн цэр ховхлон, шингэлж гадагшлуулна.
Эрдоштейн нь бодисын солилцоонд түргэн задарч чөлөөт туйлт бүлгүүдийг агуулсан 3-аас доошгүй метаболит Н-тиогликолил-гомоцистейн (метаболит-1), Н-ацетил-гомоцистеин (метаболит-2), Гомоцистейн (метаболит-3) болдог. Эрдоштейн уусны дараа түргэн шимэгдэж, 1 шахмалыг ууснаас хойш 1,2 цагийн дараа цусны сийвэн дэх дээд хэмжээнд хүрнэ. Эрдоштейн нь муколитик үйлдлээс гадна нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон антиоксидант нөлөөтэй.