Найрлага
Метформин……………….500 мг, № 60 шахмал
Чихрийн шижин эмчлэх эм
Найрлага:
Метформин……………….500 мг, № 60 шахмал
Метформин……………….500 мг, № 60 шахмал
Бигуанидын бүлгийн уухаар хэрэглэдэг чихрийн шижингийн эмчлэх эм. Бэлдмэл нь булчин дахь глюкозын задралыг хурдасгаж нарийн гэдсэн дэх глюкозын шимэгдэлтийг багасгадаг. Элгэн дэх глюконеогенезыг сааруулдаг мөн биеийн эд эсийг инсулинд мэдрэг болгох үйлчилгээтэй. Цусан дахь глюкозын хэмжээ, глюкозжсон гемоглобины түвшинг бууруулж, глюкозод тэсвэржих (толерант) чанарыг нэмэгдүүлнэ.
Чихрийн шижингийн 2-р хэлбэр, чихрийн шижингийн 1-р хэлбэрийн үед инсулинтай хавсарч хэрэглэнэ.
Инсулин хэрэглэдэгүй өвчтөн, эхний 3 хоногт реглус-500 мг өдөрт 3 удаа, буюу 1 г өдөрт 2 удаа хоол идэх үедээ эсвэл хоолны дараа ууна. 4 дэх өдрөөс эхлэн 14 хоног хүртэл 1 г өдөрт 3 удаа 15 дахь өдрөөс эхлэн метформины тугналтыг цусан дахь сахарын хэмжээ болон шээсэн дахь глюкоз байгаа эсэхээс шалтгаалан тохируулна. Дундаж тун нь хоногт 100–200мг. Өвчтөн хоногт 40 ҮН бага тунгаар инсулин авдаг тохиолдолд метформины тун 100–200 мг хоногт байж болох бөгөөд аажмаар инсулины тунг багасгаж болно. Хэрэв өвчтөн өдөрт 40 ҮН илүү тунгаар инсулин хэрэглэдэг бол метформины тун болон инсулины тохирох тунг эмнэлгийн нөхцөлд тохируулж өгнө.
Эмчилгээний эхний үед бөөлжис хүрэх, дотор муухайрах, суулгах зэрэг нөлөө илэрч болзошгүй.
Элэг, бөөрний үйл ажиллагааны доголдол, зүрхний болон амьсгалын дутмагшил, зүрхний булчингийн шигдээсийн цочмог үед, кетоацидоз, жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэж болохгүй. Мэс засалд орох үед метформиныг 2-оос доошгүй хоногийн өмнөөс хэрэглэхийг зогсооно. 60-аас дээш настай өвчтөн болон биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, хурц халдварт өвчний үед болон хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.
Чихрийн шижин өвчний эм бэлдмэл
Чихрийн шижин өвчний эм бэлдмэл
Чихрийн шижин өвчний эм бэлдмэл