Фармакологийн үйлдэл
Эхинацеа ургамлын бэлдмэл. Дархлаа идэвхжүүлэх биеийн эсэргүүцэл сайжруулахаас гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ургамалд агуулагдах полисахарид нь нейтрофил болон макрофагийн эс залигах идэвхийг нэмэгдүүлж, интерлейкин 1-ийн ялгаралтыг идэвхжүүлнэ. Үйлчлэгч бодисууд плазмын эс дэхь бета-лимфоцитын трансформацинд нөлөөлж Т-хелперийн үйл ажиллагааг сайжруулна.
Ургамалд агуулагдах инулин, левулаза, бетаины нөлөөгөөр бодисын солилцоо ялангуяа элэг, бөөрний ажиллагаа сайжирна. Цайр дархлаа сэргээх, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.