Найрлага
Аллилэстренол…………………..5 мг, № 30 шахмал
Дутуу төрөлт, үр зулбалтыг зогсоох эм
Найрлага:
Аллилэстренол…………………..5 мг, № 30 шахмал
Аллилэстренол…………………..5 мг, № 30 шахмал
Прогестоген идэвхтэй тул умайн давхаргын дотор талын хучуур эдийн эндометрийн эпителийн төлжилтийн (пролифератив) үеийг шүүрлийн (секретор) үе руу шилжүүлж өндгөн эсийн үржих таатай нөхцөл бүрдүүлнэ.
Трофобластын булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлж окситоциназын ялгаралыг багасгаж миометрийн окситоцинд мэдрэг чанарыг бууруулж агших идэвхжилийг багасгаж умайн тонус буурна. Аллилэстренолыг зулбалтаас сэргийлэх зорилгоор олон жилийн турш өргөн хэрэглэж байна.
• Үр зулбахыг завдах
• Зуршил болсон үр зулбалт
• Дутуу төрөлтийн үед тус тус хэрэглэнэ.
Хүүхэд дутуу төрөх эрсдэлтэй үед жирэмсний эхний хагаст 5 мг (1шахмалаар) өдөрт 3 удаа 5-10 хоногийн турш, дараа нь тунг багасгаж 1 шахмалыг өдөрт 2 удаа 5 хоногийн турш ууна. Үүний дараа 2 долоо хоногийн турш 1 шахмалаар өдөрт 1 удаа ууна.
Жирэмсний хоёрдугаар хагаст эхний 7 хоногт 10 мг (2 шахмалаар) өдөрт 3 удаа, дараа нь 1 шахмалаар өдөрт 1-2 удаа ууна. Үр зулбах зуршмал зулбалттай эмэгтэйчүүд 1-2 шахмалаар өдөрт 1 удаа эгзэгтэй үе өнгөрсний дараа 1 сар өнгөртөл ууна. Ихэнхдээ жирэмсний 5 сар хүртэл хэрэглэнэ. Хэрэв өмнө нь үр зулбалт тохиолдож байсан бол премастон бэлдмэлийг төрөхөөс өмнөх 15 хоног хүртэл ууж хэрэглэнэ.
Толгой өвдөх, дотор муухайрах, биенд шингэн хуримтлах, хөхний булчирхай томрох
Тромбофлебит, тромбоэмболи, тархины цусан хангамжийн хүндрэл, хөхний хавдар, герпес өвчний үед хэрэглэхгүй.
Эх барих эмэгтэйчүүдийн практикт хэрэглэх эм
Эх барих эмэгтэйчүүдийн практикт хэрэглэх эм