Фармакологийн үйлдэл
Пассион нь амин хүчил таурин, В аминдэмийн иж бүрдэл, каффеин, хүн орхоодойн ханд агуулсан хүч тамир оруулагч ундаа юм. Таурин нь аминхүчил бөгөөд хүний биед илч хадгалагдахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Аминдэм В иж бүрдэл нь бодисын солилцоог идэвхжүүлж төрөл бүрийн мэдрэлийн ядаргааг эмчилнэ. В1 аминдэм нь радикулит болон мэдрэлийн судлын үрэвслүүд, В2 нь нүдний хараа сайжруулах, В6 нь төв болон захын мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгоход чухал үүрэгтэй.
Каффеин нь цай, кофенд агуулагддаг байгалийн гаралтай бодис бөгөөд төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Хүн орхоодойн ханд нь хүч тамир нэмэгдүүлж биеийн ерөнхий байдлыг сайжруулна.